top of page
728x90.gif

Ceb OG-ийн offlaner, ахлагчаар эргэн ирлээ

Writer's picture: Masha MnnMasha Mnn
The International (TI) аварга, багийн хамтран эзэмшигч Sébastien “Ceb” Debs багийн бүрэлдэхүүнд эргэн нэгдэж, offlaner болон ахлагчаар тоглох болсноо лхагва гарагт (Хоёрдугаар сарын 5) зарлалаа.
Ceb

"Ceb" багтаа эргэн ирэх болсон нь OG багийн support тоглогч Matthew “Ari” Walker-ийг сэлгээнд суулгасны дараах шийдвэр юм. Мөн "Ceb" өнгөрсөн нэгдүгээр сард OG багийн төлөө stand-in (түр орлон тоглогч) хийж, Adrian “Wisper” Cespedes Dobles HEROIC баг руу шилжсэний дараа олон тэмцээнд оролцжээ.

OG-ийн энэхүү олон өөрчлөлт нь багийн урт хугацааны тааруу үр дүнтэй холбоотой. OG 2023 болон 2024 оны TI-д оролцож чадаагүй бөгөөд багийн хувьд анх удаа том тэмцээнээс хасагдаж буй тохиолдол болж байсан. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон сонгон шалгаруулалтын үеэр OG зөвхөн PGL Wallachia Season 3 тэмцээнд шалгарч, DreamLeague Season 25 болон ESL ONE Raleigh 2025 тэмцээнүүдэд оролцох эрх авч чадаагүй.



Энэ нь "Ceb"-ийн OG-ийн идэвхтэй бүрэлдэхүүнээс гараад дахин эргэн ирж буй гурав дахь тохиолдол юм. Өмнө нь тэрбээр OG-оос гарахдаа зодог тайлснаа зарлаж байсан ч эцэст нь мэргэжлийн түвшинд эргэн тоглох болсон.

OG 2018, 2019 оны TI-д аварга авах үеэр "Ceb" offlaner байрлалд тоглож, багийн амжилтад томоохон хувь нэмэр оруулсан нэгэн. Харин 2023-2024 онд "Ceb" 4 болон 5-р байрлалын support тоглогчийн үүрэгтэй байсан. Энэ удаад тэрээр өөрийн хамгийн их амжилт гаргасан байрлал болох offlaner-ийн үүрэгт эргэн ирж, багийн удирдагчийн томоохон хариуцлагыг үүрэх болно.

Гэхдээ OG багт "Ari"-г орлох шинэ 4-р байрлалын тоглогч хараахан тодроогүй байгаа. Баруун Европын FISSURE UNIVERSE Episode 4 тэмцээний сонгон шалгаруулалт ирэх долоо хоногт эхлэх тул OG баг тун удахгүй бүрэн бүрэлдэхүүнээ зарлах төлөвтэй байна.

OG Dota 2 багийн одоогийн бүрэлдэхүүн:
  • Nuengnara “23savage” Teeramahanon

  • Leon “Nine” Kirilin

  • Sébastien “Ceb” Debs

  • TBA (Тун удахгүй зарлагдана)

  • Jian Wei “xNova-” Yap

28 views0 comments

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page