Нэгэн цагт Active Duty pool-д байсан хамгийн алдартай мап болох Cache мап шинэчлэгдэн Workshop-д орж ирлээ.
Уг мапийг анх 2012 онд Volcano бүтээж CS:Source тоглоомд хийж байсан бол 2013 онд мап хөгжүүлэгч FMPONE дахин сайжруулж Volcano-ийн зөвшөөрөлтэйгээр CS:GO тоглоомд оруулж байжээ.
Улмаар мап тоглоомын Active Duty-д багтаж ESL One 2014 Cologne мажорт тоглогдож 12 мажор үргэлжилж ELEAGUE 2018-ийн дараагаар тоглоомоос хасагдсан юм.
Тоглоомын бусад мапаас ялгаатай нэг зүйл нь уг мапийн эзэмшил нь Volcano, FMPONE хоёр дээр байдаг бөгөөд тоглоомд ашиглагдсан хугацаагаар нь Valve компани тэдэнд мөнгө төлдөг байсан юм.

Valve компанийн хувьд Anubis мапийг $150,000-р худалдаж авсан мэдээлэл байдаг бол Cache мапийг $200,000-р худалдаж авах гээд чадаагүй гэдэг шуум яриа ч мөн байдаг юм.
CSGO тоглоом CS2 болж шинэчлэгдэн гарсны дараагаар мапийг хөгжүүлэгч FMPONE мапаа бүхэлд нь шинээр нь зурж хийх болно гэдгээ мэдэгдсэн бөгөөд тэр цагаас бүтэн жил гаруйн дараагаар өчигдөр шинэчлэгдсэн хувилбараа тэрээр танилцуулж Workshop-д орууллаа.
Valve харин энэ удаа мапийг худалдаж авч тоглоомдоо оруулах болов уу, эсвэл хөгжүүлэгчээс нь түрээсэлж тоглоомд оруулах болов уу, эсвэл бүр бид хэзээ ч Cache-г active duty pool-д харахгүй юу гэдэг одоогоор тодорхойгүй байна.
Ямартай ч Workshop-д орсон болохоор найзуудаараа өөрсдөө сервер үүсгээд тоглох турших боломжтой болжээ.
---
Та манай Telegram сувагт нэгдэж шуурхай мэдээллүүдийг аваарай - https://t.me/meta_mn . Мөн манай хамтрагч байгууллагуудын тусгай урамшууллын мэдээллийг тус сувгаас авах боломжтой!
Эх сурвалж: KEi- ээс хуулбарлав.
Comments