top of page
Writer's pictureMasha Mnn

Blast Slam 1 Dota 2 тэмцээний урьдчилсан таамаг, дүн шинжилгээ

Дани улсын Копенгаген хотноо Дота 2-ийн Blast Slam 1 тэмцээн эхлэх гэж байна. Тэмцээнд дэлхийн шилдэг арван баг нэг сая ам.долларын төлөө өрсөлдөх юм.
Нэгдүгээр шат
Blast Slam 1 group stage тойм

Blast Slam 1 хэсгийн шатанд багууд Best-of-One (BO1) форматаар тоглосон бөгөөд тус бүр дөрвөн багтай тоглож, оноо цуглуулсан.

OG багийн хувьд нээлтийн тоглолтуудаас эхлэн хүнд цохилтод орж, бүх тоглолтод ялагдал хүлээсээн. Уг тэмцээнд OG багийн амжилтад өндөр хүлээлт тавигдаагүй байсан ч Team Liquid, Gaimin Gladiators, Tundra Esports зэрэг хүчирхэг багуудтай тоглож ялагдсан гэдгийг дурдах нь зүйтэй.

HEROIC багийн хувьд сүүлийн үед гарсан дотоод маргаанаас үүдэн хүндхэн байдалд байна. Багийн гол тоглогч David “Parker” Nicho Flores-г баг нь гаргасны улмаас тэдний тоглолтод сөрөг нөлөө үзүүлж байна.

Blast Slam 1 хэсгийн шатны шилдгүүд

Эерэг тал нь BetBoom Team, Team Liquid, Tundra Esports болон Xtreme Gaming багууд хөөрсдийн багийнхаа нэр хүндийг батлан харуулсан.

Team Liquid багийн хувьд Team Spirit, OG багуудыг амархан ялж, TI13-ийн дараах бүрэлдэхүүн шинэчлэл нь үр дүнтэй болсныг нотолсон.

Харин Team Falcons баг уг тэмцээнд үзэгчдийн хүлээлтэд хүрээгүй байгаа ч PARIVISION багийн эсрэг тоглолтоороо чадвараа харуулсан. Гэсэн хэдий ч тэд томоохон өрсөлдөгч багуудын эсрэг хожиход хэцүү байна.

Нэгдүгээр шатны шилдгүүд
Blast Slam 1 плейоффын урьдчилсан таамаг

Хэсгийн шатны дараа хэдий фаворит багууд тодорхой болсон ч плейоффт бүхий л багуудад боломж бий. Хамгийн муу үзүүлэлттэй OG болон HEROIC багууд ч гэсэн эхний шатнаас эхэлж, дараагийн шат руу дэвших боломжтой.

BetBoom Team, Tundra Esports, Xtreme Gaming, Team Liquid зэрэг шилдэг багуудаас Tundra Esports түрүүлэх магадлал хамгийн өндөр гэж үзэж байна. TI-ийн хоёр удаагийн аварга Neta “33” Shapira эргэн ирснээр багийн тоглолтод томоохон ахиц гарсан. Түүний гайхалтай тактикийн сонголтууд болон мэргэжлийн өндөр ур чадвар нь Tundra багийг амжилтад хүргэх нь баталгаа юм.

Хэрэв Tundra багт хүчтэй өрсөлдөгч гарч ирэх магадлалтай бол тэр нь Team Falcons баг байх магадлалтай. Хэдий одоогоор тэд хүнд байдалд байгаа ч хагас шигшээ шатанд Tundra багтай таарах юм бол плейофф үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй болно.

Commenti


Related Posts

bottom of page