top of page
728x90.gif

BLAST Bounty Spring 2025 үзэгчдийн тоо 690,000-д хүрч дээд амжилт тогтоолоо

Writer's picture: Masha MnnMasha Mnn
Дани улсын Копенхаген хотод зохион байгуулагдсан BLAST Bounty Counter-Strike 2 тэмцээн нь Esports Charts платформын мэдээлснээр оргил үедээ 693,780 үзэгчтэй болжээ.
BLAST Bounty Counter-Strike 2

Team Spirit болон Eternal Fire багуудын хооронд болсон BLAST Bounty Spring 2025-ийн Гранд Финал хамгийн их үзэгчтэй цуврал болж, Team Spirit ялалт байгуулсан юм. 500.000 ам.доллар (~400,500 фунт стерлинг)-ийн шагналын сантай энэхүү тэмцээн нь BLAST компанийн зохион байгуулсан CS тэмцээнүүд дундаас үзэгчдийн тоогоороо 6-д жагссан байна.

BLAST-ийн хамгийн их үзэгчтэй тэмцээн бол BLAST.tv Paris Major 2023, оргил үедээ 1.5 сая үзэгчтэй байжээ.
Цагийн үзүүлэлтээр үзүүлсэн амжилтууд

Тэмцээнд Team Spirit түрүүлсэн боловч хамгийн их цагийн үзэлттэй баг нь Eternal Fire байлаа. Туркийн цахим спортын Eternal Fire баг BLAST Bounty Spring тэмцээний үеэр нийт 5.6 сая цаг үзүүлсэн бол Team Spirit 5.3 сая цаг-тайгаар хоёрт оржээ.

Нийтдээ тэмцээн 22.28 сая цаг үзэгчдийн анхаарлыг татсан бөгөөд тэмцээний нийт үргэлжлэх хугацаа 91 цаг байжээ.

Team Spirit: Үзэгчдийн дунд хамгийн алдартай баг

Хэдийгээр Eternal Fire хамгийн их цагийн үзэлттэй байсан ч Team Spirit дундаж үзэгчдийн тоогоор тэргүүлсэн байна. Серби улсын Белград хотод төвтэй Team Spirit тэмцээний турш дундаж үзэгчдийн тоо 411,100 байсан бол NAVI 243,626 үзэгчтэйгээр удаалжээ.

BLAST Bounty: Шинэ эриний тэмцээн

2025 онд BLAST компани өөрийн хуучин BLAST Premier системийг Valve-ийн тэмцээний дүрмийн өөрчлөлтийн улмаас шинэчлэн BLAST Bounty цувралыг эхлүүлсэн. Нээлттэй тэмцээний үеэр ч онцлох мөчүүд олон болсон бөгөөд Imperial Fe, NAVI багуудын хооронд болсон тоглолт нь эмэгтэй Counter-Strike баг оролцсон хамгийн их үзэгчтэй тоглолт болсон байна.

Team Spirit-ийн ялалт ба ирээдүйн төлөвлөгөө

Team Spirit BLAST Bounty Spring 2025 тэмцээний плей-офф шатанд Team Vitality, NAVI, Eternal Fire багуудыг ялж түрүүлсэн юм. Мөн багийн тоглогч Danil "donk⁠" Kryshkovets BLAST Bounty Spring 2025 финалын MVP шагналыг хүртсэн байна.

Team Spirit багийн хувьд 2024 онд Perfect World Shanghai Major-т ялалт байгуулж, багын амжилтын түүхийг үргэлжлүүлэн бичиж байна. Харин BLAST-ийн тэмцээний дараа тэд тун удахгүй буюу 1-р сарын 29-нд эхлэх IEM Katowice 2025 тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ оржээ.

34 views0 comments

Comentarios


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page