Bilibili Gaming нь Mobile Legends (MLBB) esports-д нэгдсэн хоёр дахь томоохон Хятадын esports баг боллоо.
Хятадын алдарт Bilibili Gaming (BLG) esports байгууллага 3-р сарын 10-нд өөрсдийн Mobile Legends: Bang Bang (MLBB) багийг байгуулснаа албан ёсоор зарлалаа. Энэ нь 2024 оноос хойш Хятад улс MLBB-ийг зөвшөөрсөн үйл явц улам эрчимжиж байгаагийн илрэл юм.

BLG нь Хятадын хамгийн том esports байгууллагуудын нэг бөгөөд 2017 оны 12-р сард League of Legends (LoL)-н Bilibili багийг худалдан авснаар байгуулагджээ. Одоогоор BLG нь LoL, VALORANT, Overwatch зэрэг төрөлд оролцдог бөгөөд MLBB баг нь тэдний хамгийн сүүлд байгуулсан салбар болж байна.
Түүнчлэн, энэ жил Хятадын MPL (Mobile Legends Professional League) тэмцээн зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа билээ. BLG нь MLBB-д нэгдсэн анхны Хятадын esports баг биш бөгөөд Invictus Gaming баг 1-р сард MLBB-ийн мэргэжлийн түвшинд өрсөлдөхөө зарласан юм.
BLG нь одоогоор MLBB багийнхаа бүрэлдэхүүнийг зарлаагүй байгаа ч тэд 3-р сарын 13-30-нд зохион байгуулагдах "China MLBB Pro Invitational Stage II" тэмцээнд өрсөлдөх багуудын нэг байх төлөвтэй байна.
MLBB 2024 онд Хятадад
MOONTON Games нь Хятадын компани хэдий ч уг тоглоом 2016 оны 7-р сард анх гараад эхний найман жилийн хугацаанд Хятадад төдийлөн алдартай байж чадаагүй. Харин тоглоомын хөгжүүлэлт, esports экосистем нь Зүүн Өмнөд Ази, ялангуяа Филиппин, Индонез зэрэг улсуудыг төвлөрөн хөгжсөн юм. Гэвч MLBB нь баруун бүс рүү тэлсээр, 2024 онд Хятадад хүчээ авч эхэллээ.
Хятадын MLBB esports-д 2024 он түүхэн жил болсон.
MLBB Mid Season Cup 2024 тэмцээнд Xianyou Gaming баг Хятадын сонгон шалгаруулалтад түрүүлж, Group Stage-д өрсөлдөх эрх авсан боловч 13-16-р байранд орж тэмцээнээ дуусгасан.
M6 World Championship-ийн Хятадын шалгаруулалтад KeepBest Gaming баг ялалт байгуулж, M Series (MLBB-ийн ДАШТ)-д оролцсон анхны Хятадын баг болсон. Тэд Swiss Stage шатанд өрсөлдөж, 12-14-р байранд шалгарсан нь олон улсын түвшинд Хятадын багийн үзүүлсэн хамгийн өндөр амжилт байлаа.
KeepBest Gaming баг мөн 2023 оны M5 World Championship-д Wildcard шатанд тоглосон ч үндсэн шатанд шалгарч чадаагүй юм.
Comments