top of page
Writer's pictureSase The Netrunner

BetBoom Dacha Dubai 2024 тэмцээний мэдээлэл

BetBoom Dacha Dubai 2024 нь TIER1 буюу хамгийн өндөр зэрэглэлд хамаарагдах тэмцээн бөгөөд Open Qualifier#1, Open Qualifier#2, Closed Qualifier болон Main Tournament - оос бүрдэх ба Main Tournament нь дотроо Group Stage болон Playoffs гэсэн хэсгүүдээс бүрдэж байна. Тэмцээнд нийт 12 баг оролцож байгаа ба 2-р сарын 4-нөөс 16-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод 1'000'000 долларын төлөө өрсөлдөнө! 



Progress:

BetBoom Dacha Dubai 2024 progress
BetBoom Dacha Dubai 2024 progress

Тус тэмцээн нь өөрсдийн үнэлгээгээр 7 багийг шууд урьсан ба үлдсэн 5 багийг бүс бүсийн сонгон шалгаруулалтаар тодруулах юм.

Шууд уригдсан багууд:

I. Team Spirit 1. Yatoro 2. Larl 3. Collapse 4. Mira 5. Miposhka II. Team Liquid

1. miCKe

2. Nisha

3. 33

4. Boxi

5. Insania III. LGD Gaming

1. shiro

2. Emo

3. niu

4. Pyw

5. y` IV. BetBoom Team

1. Nightfall

2. gpk

3. Pure~

4. Save-

5. TORONTOTOKYO V. Aurora

1. 23

2. Armel

3. Jabz

4. Q

5. Oli

VI. Gaimin Gladiator 1. dyrachyo 2. Quinn 3. Ace 4. tOfu 5. Seleri

VII. Xtreme Gaming

1. Ame

2. Xm

3. Xxs

4. XinQ

5. Dy


 
Сонгон шалгаруулалтын мэдээлэл (5 бүсээс 5 баг):

Бүс бүрийн сонгон шалгаруулалт яг одоогоор явагдаж байгаа ба Open Qualifier #1 -> Open Qualifier #2 -> Closed Qualifier гэсэн шатуудаас бүрдэх ба Closed Qualifier - т 1-р байр эзэлсэн багууд үндсэн тэмцээний урилгыг хүлээж авах юм.

Western Europe (WEU) Closed Qualifier - т оролцож буй багууд:

Тус бүсийн хаалттай сонгон шалгаруулалтанд Монгол улсын мэргэжлийн тоглогч Нармандах "Narman" - ий баг болох Team Tickles шууд урилгыг авсан байна.


Eastern Europe (EEU) Closed Qualifier  - т оролцож буй багууд:

Southeast Asia SEA & China CN  - т оролцож буй багууд:

Тус тэмцээнд Southeast Asia болон China бүсийн багуудын дунд ердөө ганцxан Slot өгсөн нь тус бүсийг хамгийн өрсөлдөөнтэй бүс болгоод байгааг онцлох нь зүйтэй. Монгол улсаас нээлттэй сонгон шалгаруулалтанд IHC Esports болон Team Tough нар оролцож Open Qualifier #2 - н финал буюу хаалттай сонгон шалгаруулалтанд оролцох эрхийн төлөө 2 баг маань өрсөлдөж 2:0 харьцаатайгаар IHC Esports баг ялалт байгуулснаар бусад уригдсан багуудтай үндсэн тэмцээний цор ганц Slot-н төлөө өрсөлдөж байна.


Middle East North Africa (MENA) Closed Qualifier - т оролцож буй багууд:

North America (NA) & South America (SA) - т оролцож буй багууд:

 

Main Tournament

Group Stage ( 2-р сарын 4-8нд ):

Багуудыг Group A болон B гэж хуваасан ба дотроо тойргоор Best of 2 series тоглож оноо цуглуулах юм. Group - ээ тэргүүлсэн 4 баг тэмцээний Playoffs шатны дээд хүснэгтээс үргэлжлүүлэх боломжтой болох юм. Харин 5 болон 6 дугаар байр эзэлсэн багууд тэмцээнийг өндөрлүүлнэ. Багууд хэсгийн шатанд ижил оноо авсан тохиолдолд 2 баг бол Best of 3 series, 3 баг бол тойргоор Best of 1 тоглож тэнцээг хагална.


Playoffs ( 2-р сарын 11-16нд ):

Double elimination буюу дээд доод хүснэгтэд форматаар өрсөлдөх ба энэ шатны бүх тоглолтууд Best of 3 байх бол Grand Finals буюу аваргын төлөө шалгаран гарж ирсэн 2 баг Best of 5 тоглож аварга баг тодрох юм.


Шагналын сан:

1-р байр: 300'000 USD

2-р байр: 175'000 USD

3-р байр: 120'000 USD

4-р байр: 85'000 USD

5-6 -р байр: 57'500 USD

7-8 -р байр: 47'500 USD

9-10 -р байр: 30'000 USD

11-12 -р байр: 25'000 USD тус тус хожих буюу нийт 1'000'000 USD байх юм. By The Way:

Тус тэмцээн нь 2024 оны хамгийн анхны TIER1 тэмцээн тул Winter Shuffle - н дараах багуудын чансааг шалгасан тэмцээн болох нь гарцаагүй юм. Мөн тус тэмцээнд бидний харахыг хүсэж буй олон багууд болон тоглогчид оролцож байгаагаараа онцлогтой.


Talent Team:

To Be Updated...


That are the BetBoom Dacha Dubai 2024 all you need to know!

 


Нийтлэлийг: Sase The Netrunner

238 views0 comments

留言


Recent Posts

bottom of page