The International 12 - оос өмнө болж буй дараагийн Tier 1 тэмцээн болох BetBoom Dacha дээр бид ойрд үзэгдэж харагдаагүй Evil Geniuses, Beast Coast, TSM зэрэг багуудын чансааг харах боломжтой юм. Тус тэмцээн нийт 250'000$ - н шагналын сантай байх ба Playoff шат нь LAN хэлбэрээр Армен улсын Ерэван хотод энэ сарын 10-16 ний хооронд зохиогдох юм.

Оросын хамгийн том бооцооны сайтын дэргэдэх тус байгууллага нь өмнө нь BetBoom Universe Comics Zone, BetBoom Xmas Show зэрэг олон удаагийн Tier1 тэмцээн зохион байгуулж байсан ба BetBoom Dacha - г энэ удаа бас нэгэн сохирхолтой хэлбэрээр зохион байгуулахаар бэлдээд буй. LAN тэмцээн гэдэг нь Online тэмцээнийг бодвол илүү өрсөлдөөнтэй, үзүүштэй болдог ба тэд өөрсдийн Dota2 баг болох BetBoom Team - г шууд урилгаар оролцуулж байгаа билээ.
BetBoom Dacha хуваарь болон формат:
Тус тэмцээн нь Group Stage болон Playoffs гэсэн шатуудаас бүрдэж ба Group Stage нь 9-р сарын 10 - 12-ний хооронд болох ба тэмцээнд оролцож буй 8 багийг A болон B гэсэн 2 групп - д хувааж тойргоор BO2 тоглуулна. Групп тус бүрийн эхний 2 байрууд буюу нийт 4н баг тэмцээний Playoff шатанд дээд хүснэгтнээс цааш үргэлжлүүлэх бол 3р гарсан багууд буюу нийт 2 баг доод хүснэгтнээс үргэлжлүүлэх юм. Харин группдээ хамгийн сүүлд орсон багууд тэмцээнийг шууд өндөрлүүлнэ.

Playoffs:
9-р сарын 13-16 нд болох ба бүх тоглолт Best of 3 - аар, Grand Finals Best of 5 форматаар явагдаж өндөрлөнө.

Оролцох багууд:
Gaimin Gladiators
Betboom Team
9Pandas
Evil Geniuses
beastcoast
TSM
Team Secret ( Sumail Stand-In )
Nigma Galaxy
Шагналын сан:
150'000 USD
62'500 USD
25'000 USD
12'500 USD
BetBoom Dacha тэмцээнд аль баг түрүүлэх вэ?
1. Gaimin Gladiators
2. Betboom Team
3. 9Pandas
4. Evil Geniuses
Нийтлэлийг: Sase The Netrunner
Kommentare