top of page
Writer's pictureesportsenewsmn

Behind the moments: #8 Хувь заяаг өөрчилсөн eco round+timeout

Two Sentries хуудаснаас бичдэг CS:GO-ийн сонирхолтой түүхүүдийн цувралын нэг Behind the moments #8 -ыг танилцуулж байна.

Ігорович Тесленко ”Zeus”-ийг Na'Vi-д байхдаа CS.1.6-ын Major тэмцээнд 4 удаа түрүүлсэн гэдгийг мэдэх үү?

Тэгвэл Na'Vi багийнхаа бараг бэлгэ тэмдэг болсон IGL-г үе нь өнгөрсөн хэмээн үзэж, ирж яваа цаг, “S1mple”-ээр солив. Ингэснээр 2017 онд залуу болон хөгшин бурхинуудаас бүрэлдсэн Gambit хэмээх баг CIS бүсэд үүссэн юм.

Олны анхаарлаас гадуурх энэ баг PGL Krakow 2017 тэмцээнд хүмүүсийн төсөөлснөөс том амжилтыг үзүүлж хэсгийн шатнаас 3-0 гэсэн амжилттайгаар хасагдах шат руу шалгарав.

Тэд шөвгийн 8-нд Fnatic багтай таарч 2-0 буулгаж авснаар хагас шигшээд Данийн шинэ одууд болох Astralis багтай таарав. Тэр үед Astralis эд хүчээ авч, өлсгөлөн араатангууд мэт тоглолтыг үзүүлж байсан цаг үе. Тоглолт эхлэхээс өмнө тоглогч, coach, одоо аналист хийдэг “YNK” аналистын булан дээр: "Gambit багт Astralis-г буулгаж авах бүх зүйлс "онолын хувьд" бий" хэмээн ганцаараа ярьж байсан ба Astralis баг ямар ч CS:GO үздэг хэний ч нүдэнд уг цувралын Favourite баг гэдэг нь ойлгомжтой байв.


Behind the moments

Цуврал эхэлж 2 баг нэг нэг мапуудыг өөрсдийн болгосноор үзэгч, дэмжигчдийн дотор эргэлзээг үүсгэв. 3 дахь мап Train дээр Gambit баг T талаасаа 12:6 гэсэн давуутай явж байсан бол Astralis бага багаар учраа олж эхэлж, тоглолтын санаачлагыг гартаа авч эхэллээ.

Нөгөө талд Gambit-ын IGL-“Zeus”-ийн нүднийх нь өмнө баг нь нуран унаж байв. Раундын харьцаа 13:11 болж чухал buy round-аа алдснаар eco round хийх шаардлагатай болов. Есо round дээр “Zeus” T spawn-аас хөдөлсөнгүй. Учир нь тэрээр раунд дуустал багийхан руугаа хашхирсан ба үргэлжлүүлэн timeout авч үргэлжлүүлэн хашрхирсаар байсан юм. Timeout-ын дараа Gambit багийхан шал өөр хүмүүс шиг тоглож “Zeus” ч өөрөө багийхнаа загнисан шиг өөрөө санаачлагыг гартаа авч entry kill-үүдийг оруулж ирснээр нурж унаад байсан багаа өөрийнхөө үг, үйлдлээрээ босгож ирэн 16:12 оор Astralis багийг Train мап дээр буулгаж авсан юм.

Ингэснээр нэгэнт эрчийг авсан тэд финалд Immortals багтай таарч 2:1 харьцаатай ялснаар хуучин багтаа домог нь байсан ч cүүлд нь гологдож хаяагдсан “Zeus” ийнхүү хүсэн мөрөөдсөн Major-ын аварга болж үнсгэлжингийн үлгэрийг бичсэн түүхтэй.

 

Уг eco round, timeout-ын турш юу гэж хашхирсныг нь сүүлд нь асуухад: “Blyat c*ka. Everyone calm the f**k down and listen to me, blyat! We are gonna f**k them, just do what I f**king say, blyat” гэж оросоор багийхан руугаа хашхирсан гэнэ. Миний хэлснийг хий гэж хэлсний ар дээрээс “Zeus”-ийн ашигласан тактик нь тэр үеийн SK багийн А site-руу ордог тактик байсан байна.

Хэдийгээр PGL Krakow 2017 Major тэмцээн “Dosia” 200 IQ nade-ээр ихэнх хүнд дурсагддагч хэрэв тэр eco round, timeout дээр “Zeus” багийхан руугаа хашхираад, өөрөө урдаа орж багийхандаа үлгэр дуурайлал болоогүй бол бид Dosia 200 IQ nade, ийм гайхалтай үнсгэлжингийн үлгэрийн гэрч болохгүй байсан биз ээ.



Zeus showing his worth as a teammate, as a captain, as a fearless experienced leader. Still talking to his teammates...

Эх сурвалж: Two Sentries хуудсан дээр нийтэлсэнийг уншигч Танд зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай)


314 views0 comments

Commentaires


Related Posts

bottom of page