top of page
Writer's pictureesportsenewsmn

Behind the moments: #7 "ЯМАА" майлах цагаар

Two Sentries хуудаснаас бичдэг CS:GO-ийн сонирхолтой түүхүүдийн нэг Behind the moments цувралын энэ удаагийн дугаараар S1mple-ийн тухай хүргэж байна.

Анх Саша хүү Украйны гоц авьяастан хэмээн үнэлэгдэж алс хол, Хойд Америкийн Team Liquid багт нэгдээд өөрийгөө баталж харуулаад байв. Team Liquid багийг Major-ын хагас шигшээд хүргэлээ. Гэхдээ түүнийг бүх нийтээр хүлээн зөвшөөрөхгүй л байв. Тэрээр түүнд эргэлзэгчдэд тэдний буруу, өөрийгөө үнэхээр төрмөл авьяастан гэдгээ батлан харуулахыг тоглолтоороо ч амжилтаараа харуулахыг хүсэж байсан ба түүнд ямар нэг гайхалтай тоглолт, том амжилт хэрэгтэй байлаа.

 

2016 оны эхний Major, MLG Columbus Major-ын хагас шигшээд харамсалтайгаар хожигдсон Team Liquid энэ удаа ESL One Cologne 2016, major тэмцээнд амжилтаа давтан, хагас шигшээд судсаар нь CS гүйдэг гэж хэлж болохуйц Fnatic-ын эсрэг тоглохоор болов.

Team Liquid ширүүн өрсөлдөөний эцэст эхний мап Cobblestone дээр 16-13 аар ялсан ба хоёр дахь мап Cache тоглох болов. Team Liquid баг Cache дээр эхлэлээ тааруу хийсэн ч учраа олж 9-4 харьцаатай тэргүүлж байв. 3vs2 нөхцөл байдал дээрээс “jdm64” голд байсан “KRIMZ”-д хүн аймар даруулж, гол шахах мэдээлэл авах гэсэн “Hiko”-г dennis шийтгэснээр 3-2 оос 1-2 гэсэн нөхцөл байдалд “Simple” awp-тай үлдэв. “Dennis”, “KRIMZ” хоёр B site-руу явж бомбоо тавихаар Vent-ээр дамжин орож замдаа CT-г утсан ба тэр үед CT-ээ smoke-луулцан “Simple”-д Heaven рүү өгсөж Bomb тавьж байгаа хүнийг алж сөнөсөн раундыг эргүүлэх ганцхан боломж байв. Гэвч тэрээр төсөөлөөгүй зүйлийг хийсэн юм. Heaven-ээс шууд доошоо унаж “dennis”-г агаар дээр No Scope буудалтаар алж тэр дор нь Trade kill хийх гэж оролдсон “KRIMZ”-г ч бас No Scope хийж алснаар, авах боломжгүй раундыг багтаа авч өгөн, тоглолтоороо дэлхий дахинд CS:GO-ын "ЯМАА" төрөн мэндэлснийг албан ёсоор зарласан юм.

Уг цувралд тэд Fnatic-г ялснаар Major тэмцээний финалд шалгарсан анхны Хойд Америкийн баг болсон ч харамсалтай нь тэд өөрсдийн эд ирэн дээрээ явж байсан SK Gaming багт 2-0 ялагдсанаар Major-т түрүүлж чадаагүй юм.



Гэсэн хэдий ч түүний уг Clutch тоглолтыг хүндэтгэн Heaven доор түүний Graffiti-г Cache мап дээр оруулсан байдаг. Тоглолтоороо өөрийгөө баталсан “Simple” хожим нь Na'Vi багт байх үедээ Major-ын аварга авч, HLTV-ын оны шилдэг тоглогчийг хэд хэдэн удаа хүртсэнээр бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн бүх цаг үеийн хамгийн шилдэг CS:GO тоглогч болсон юм.

"That is not allowed. This is not FPL. This is a major"

Эх сурвалж: Two Sentries  (CS:GO, Dota2, CS2-ын талаар мэдээлэл оруулдаг Two Sentries хуудас дээр гардаг зарим мэдээ, мэдээллүүдийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай)

1 view0 comments

Comments


Recent Posts

bottom of page