top of page
728x90.gif

Behind the moment #5. Өнгөрсөн арван жилийн хамгийн шилдэг буудалт

Writer: Ariunzayat YunrenAriunzayat Yunren

Two Sentries хуудаснаас бичдэг CS:GO-ийн сонирхолтой түүхүүдийн цувралын нэг Behind the moment #5 -ыг танилцуулж байна.

Desert Eagle бол хямдхан мөртлөө хамгийн аюултай буу яалтачгүй мөн. Энэ буугаар эргэн ирэлт хийдэг, хүнд байдлаас гардаг, дайсныхаа сэтгэл зүйг унагаадаг, бас хождог.

Desert Eagle-д нэг даруулсан хүний дотор маш эвгүй болдгийг CS 1.6, CS.GO, CS2 тоглодог хүмүүс бүгд мэдэж байгаа биз.

Dreamhack Open London 2015 тэмцээний финалын тоглолт, эхний мап - Inferno. Аваргын төлөөх тоглолтод Францын Team EnvyUs болон Данийн шинэ залуучууд болох “Device”, “dupreeh”, “Xyp9x” нараас бүрдсэн Team SoloMid багууд үлдсэн байв.

Онооны харьцаа 8:9 болж, Team EnvyUs багийн санхүү хүнд байдалд орж давамгайллаа алдах эрсдэлд орсон яг тэр үед “Force” тоглолтын buy раунд-ыг оруулахаар шийдсэн байлаа. 5 armor-той гар буу.

Энэ үед уг тэмцээний финалын хувь заяаг шийдсэн буудалт орж ирсэн юм. B site-г хамгаалж байсан “Happy”  Deagle-ээр Ace хийхдээ 3 хүнийг нь утаан дундаас харахгүйгээр тархидаж унагасан юм. Ийм буудалтын хохирогч болсон баг яаж тэр цувралдаа хожих билээ дээ. Ингэснээр 2:0 харьцаатай Team EnvyUs баг уг тэмцээндээ аварга болсон түүхтэй.

Desert Eagle-д нэг даруулсан хүний дотор маш эвгүй болдгийг CS 1.6, CS.GO, CS2 тоглодог хүмүүс бүгд мэдэж байгаа биз.

2019 онд Twitter дээр Counter Strike-ийн өнгөрөгч аравны хамгийн шилдэг буудалтыг тодруулах санал асуулга явуулсан ба уг санал асуулгаар 35,6% хувьтай өнгөрөгч аравны хамгийн шилдэг буудалт болж байсан түүхтэй юм. Уг санал асуулгад, “Olofboost”, “Stewie2k”-ын B site-ны хамгаалалт, “coldzera”-ын jump awp shots зэрэг буудалтуудтай өрсөлдсөн байдаг.



Эх сурвалж: Two Sentries  энэхүү нийтлэлийг 2024 оны 5-р сарын 4-нд нийтэлсэн. (CS:GO, Dota2, CS2-ын талаар мэдээлэл оруулдаг Two Sentries хуудас дээр гардаг зарим мэдээ, мэдээллүүдийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай)

 
 
 

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page