CS:GO-ын map- дээр анхны графитигээ үлдээсэн тоглогч бол Fnatic багт тоглож байсан тамирчин Olof "Olofmeister" Kajbjer Gustafsson юм.
ESL One Cologne 2014, хагас шигшээгийн цуврал, анхны Major-ын аварга, Fnatic баг, ирээдүйд CS:GO-г эзэгнэх "dev1ce", "dupreeh", "Xyp9x" нарын Team Dignitas багийн эсрэг тоглож байлаа.
Хэдийгээр эхний мапыг Fnatic баг авсан ч 2 дахь map болох Overpass-г T талаасаа 11-4 харьцаатайгаар солив. 12-4 дээр "force" buy-aa авч бага багаар раундын зөрүүг ойртуулсаар, раундын харьцаа 14-14 болов. 29 дэхь раунд дээр Team Dignitas багийхан B site-руу орж bomb-oo тавиад хамгаалж байх үед хэний ч төсөөлөөгүй зүйл болов.
"Olofmeister" юу ч бодолгүй bomb-ыг Molotov дээр шатаж байхдаа салгасан нь, үхэхээсээ хэдэн милисекундын өмнө салгаж амжсан явдал байлаа.
Уг раундаа авсны дараа "Olofmeister" сандал дээрээ багийхан руугаа харж байхдаа бүжиглэж байсан юм.
Ямар их зориг вэ? Тэр раундад ялсан нь map point авах байхад, раундаа авчихаад багийхан руугаа хараад бүжиглэж байдаг ямар их тайван байдал вэ?
Хэдийгээр энэ тоглолт нь одоо үед байдаг л зүйл мэт боловч уг тоглолт нь бидний мэддэг CS:GO-г алдартай болоход тусалж, түүнийг ч CS:GO-ын map дээр анх удаа графити болгон мөнхөлсөн юм.
Эх сурвалж: Two Sentries (CS:GO, Dota2, CS2-ын талаар мэдээлэл оруулдаг Two Sentries хуудас дээр гардаг зарим мэдээ, мэдээллүүдийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай)
Comments