ESL ONE Cologne 2014, Playoff-ын шилдэг найм NIP, Virtus.Pro тэргүүтэй 8 баг үлдсэн ба Францын Team LDLC, Польшийн Virtus.Pro багууд учраа таарав.
Уг тоглолтын эхний Dust2 map-ийн 30 дахь раунд дээр 1vs1 үлдсэн мөчид Team LDLC-ын Hovic "KQLY" Tovmassian usp-ээр хүн итгэмээргүй буудалтаар pasha-г устгаж, Dust2-г өөрсдийнх болгож, Team LDLC уг эрчээрээ Major-ын топ 4-т үлдэж чадав.
Гэхдээ тэмцээн дууссанаас 3 сарын дараа нэгэн мэдээ олныг цочирдуулсан нь "KQLY" USP VAC бан авсан явдал байлаа. Яг "KQLY"-г VAC бан авахад нь багийн анд "EX6TENZ" хажууд нь байж KQLY-ийн нүд рүү харж байгаад Cheat ашигласан талаар нь асуусан ч "KQLY" хариулж чадаагүй гэдэг.
"KQLY"-ын тухай мэдээ цацагдсаны яг дараа нь түүний тоглож байсан Team Titan болон өөр нэг франц баг болох Epsilion багуудыг Dreamhack тэмцээнээс түтгэлзүүлсэн юм.
Уг мэдээ гарсны маргааш нь "KQLY" өөрөө cheat ашигласнаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн ба хэлэхдээ "ердөө 7 хоног л cheat ашигласан" гэж хэлэв.
Гурван capын өмнөх Virtus.Pro-той хийсэн тоглолтонд cheat ашиглаж байсан болов уу, үгүй гэдэг нь тодорхойгүй ба яг түүний хийсэн буудалтыг 100 удаа хийхэд толгойд онох магадлал 14%-тай байдаг юм байна.
Тэр тоглолтонд "KQLY" cheat ашигласан үгүй нь тодорхойгүй ч, уг буудалт нь "Sсream" болон "Maniac"-ын карьерыг тэр чигт нь өөрчилж Францын топ баг Titan-ны CS:GO-ooc алга болох үндэс суурийг нь тавьж өгсөн юм. Team Titan баг ч 2016 онд үйл ажиллагаагаа зогсоож буй талаарх мэдэгдэл дээрээ
"KQLY-ын бандуулсан нь багийн нэр хүндэд сэв суулгаж, энэнээс нь болж спонсорлож байсан болон хамтран ажиллах байсан байгууллагууд нь хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээрүүдээ бүгдийг нь зогсоосон" гэдгийг дурдсан байна.
Энэ бол CS:GO-ын түүхэн дэхь хамгийн анхны том скандал байсан юм.
Тэр буудалт үнэхээр авьяас чадвар байв уу, аз байсан уу, аль эсвэл cheat байсан уу?
Эх сурвалж: Two Sentries
(CS:GO, Dota2, CS2-ын талаар мэдээлэл оруулдаг Two Sentries хуудас дээр гардаг зарим мэдээ, мэдээллүүдийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentires хуудсыг дагаарай)
100 буудхад 14% тэй гэхээр их өндөр л хувь байна даа уг нь. 10 буудхад 1.4 ондог гэсэн үг шд.