top of page
Writer's pictureSase The Netrunner

Bali Major эхлэхэд ердөө 4 хоног үлдлээ!

| Нийтлэлийг: Sase The Netrunner |

Bali Major, DPC
Bali Major, Source: aroged.com

Valve – с зохион байгуулдаг ээлжит Major-уудын энэ удаагийнх болох Bali Major нь 6-р сарын 29-с 7-р сарын 9-ний хооронд Индонез улсын Бали арал дээр LAN хэлбэрээр зохион байгуулагдах ба Dota Pro Circuit Division I – т бүс бүсээс тэргүүн байруудад орсон багуудыг урилгаар оролцуулдаг уламжлалтай юм.

Энэ удаагийн Major нь багуудын хувьд DPC оноо цуглуулах сүүлчийн боломж ба багууд энэ боломжийг алдахгүйн төлөө чадах бүхнээ хийх нь тодорхой.


Багууд: Тэмцээнд шалгараад буй нийт 18 багийг тус бүр 9 өөр 2 группэд хуваасан байгаа ба групп тус бүрээс эхний 4 баг дараагийн шатны дээд хүснэгтэд шалгарах бол 5 болон 6 -р байрт орсон багууд дараагийн шатны доод хүснэгтэд хуваарилагдан тоглох юм.




Формат: GroupStage хэсгийн тоглолтууд бүгд BO2 зарчмаар тоглох бол Playoff шат нь Double elimination BO3 зарчмаар тоглох юм.


Шагналын сан:


Тус Major – н шагналын сан нь нийт 500’000 USD болон 2900 DPC point – с бүрдэж байгаа ба

1-р байр 600 DPC points

2-р байр 550 DPC points

3-р байр 500 DPC points

4-р байр 450 DPC points

5-р байр 400 DPC points

6-р байр 300 DPC points тус тус өөрсдийн багтаа нэмэх боломжтой.



Western Europe ( WEU ) :

Баруун Европоос Бали Майжор 2023 тэмцээнд оролцогчдын дунд бидний танил багууд болох: Tundra Esports, Gaimin Gladiators, Team Liquid нар нь тус бүсийн овгорууд байсан бөгөөд улирлын нэг ч томоохон тэмцээнийг өнжөөгүй. Үүнээс гадна тус багууд The International 2023 тэмцээний урилгыг аль хэдийн аваад байгаа билээ.



Түүнчлэн Ammar "ATF" Al-Assaf аар ахлуулсан Quest Esports баг энэ Major - н нилээдгүй том өрсөлдөгчдийн нэг зайлшгүй мөн гэж олон шинжээчид үзээд байгаа бөгөөд тус баг нь өмнө нь Ooredoo Thunders нэртэй байсан юм.

ATF, Quest Esports
ATF, Source: egamersworld.com

China ( CN ):


The International 2022 тэмцээний дараа тус бүсийн дүр зураг жинхэнэ замбраагүй болж эхлэв. Нэгэн цагт томоохон тэмцээнүүдэд тогтмол дээгүүр байр эзэлдэг байсан агуу багууд энэ жил "дундаж" амжилт үзүүлснээр өмнөх жилийн амжилтаас ч муу үзүүлэлт болоод байгаа.

Хятад бүсийн домгууд болох Xu "fy" Linsen, Lu "Somnus" Yao, Yang "Chalice" Shenyi нар эргэн ирэлтийг хийж Azure Ray нэрэн доороос тус Major - т оролцох эрхийг аваад байгаа нь Dota2 сонирхогчдын дурсамжийн яах аргагүй сэдрээж сонирхлыг нь нилээдгүй татаад байна.



Somnus, Fy
Somnus, Fy, Source: egamersworld.com

Eastern Europe ( EEU ):


Тус бүсийн Dota төдийлөн өрсөлдөөн байхгүй гэж хэлэхэд болох ба дараах багууд Major-т шалгарах нь бараг тодорхой байсан гэхэд хэлсдэхгүй.

9Pandas Berlin Major - т шуугиан тарьж, шилдэг 3-т шалгарсан бөгөөд Bali Major 2023 нь тэдний ур чадварын сорих нь тодорхой юм. Berlin Major - т үзүүлээд байсан тэдний амжилт нь санамсаргүй тохиолдол байсан уу? Эсвэл тэд үнэхээр сайжирсан уу? гэдгийг тус Major - с бид харах болно.

Ramzess
Ramzess, Source: egamersworld.com

Southeast Asia ( SEA ):


Bali Major 2023 нь тус бүс нутгийн хувьд маш том боломж юм. Энэ бол зургаан сарын өмнөх үр дүнг давтах, бүр ахиулах боломж биш, харин эх орныхоо дэвжээнд өөрсдийгоо батлан харуулах боломж юм. Singapore Major 2021 тэмцээнээс хойш анх удаа чансаа өндөртэй тэмцээн Зүүн Өмнөд Азид зохион байгуулагдах гэж байна.

Түүнчлэн манай Монгол улс тус бүс нутагт хамаарагддаг тул манай орны мэрэгжлийн баг тамирчид Зүүн Өмнөд Азийн багт орж тоглох зэргээр амжилтаа ахиулан явж байна. Бидний хамгийн сайн мэдэх Ravdan "Narman" Narmandakh маань Geek Slate багт орж Lima Major-т шалгарж 13-14 дүгээр байрт шалгараад байсан ба тус тэмцээний дараа тэд Division II луу унаад байсан юм. Тэгвэл тэд энэ удаад эргэн ирэлтийг хийж ирэх DPC улиралд Division I рүү дэвшиж өрсөлдөх нь тодорхой болоод байга бол цэвэр Монгол улсын Organization болох IHC eSports Dota2 баг маань Division II - т үлдэхийн төлөөх шийдвэрлэх тоглолтийг 6 сарын 28 нд хийхээр товлогдоод байна.

Narman, Geek Slate
Narman, Source: facebook

Бид дараагийн мэдээгээрээ South Americas ( SA ), North Americas ( NA ) бүсийн багуудийн мэдээллийг оруулах тул ба бүхэн Esportnewsmn - тэй цуг байгаарай!


By The Way:


Одоогийн байдлаар :

· Team Liquid – 1600 DPC points

· Gaiming Gladiators – 1540 DPC points

· Evil Genuises – 1470 DPC points

· Shopify Rebellion – 1170 DPC points

· Tundra Esports - 1160 DPC points

тус тус цуглуулснаар The International 2023 тэмцээний шууд урилгыг хүлээн аваад байгаа бол үлдсэн шууд урилгын төлөө:

· 9Pandas – 1096 DPC points

· Team Spirit – 1020 DPC points

· Beastcoast – 1000 DPC points

· PSG.LGD – 884 DPC points

· BetBoom Team – 760 DPC points

· Execration – 740 DPC points

· Team Aster – 608 DPC points

· Nouns – 580 DPC points

· Bleed Esports – 500 DPC points

· Invitus Gaming – 460 DPC points

· Blacklist International – 380 DPC points

· Quest Esports – 232 DPC points

· Azure Ray – 0 DPC points

тус тус өрсөлдөнө.



Мөн TI 2023 – т шалгарах боломж үүгээр дуусахгүй ба шууд урилга авч чадаагүй багууд уламжлал ёсоор бүс бүсийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох бүрэн боломжтой юм.

146 views0 comments

Comments


Related Posts

bottom of page