top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Atox esports Вьетнам улсыг зорилоо

Монгол улсын ATOX Esports баг Perfect World Shanghai Major 2024 тэмцээний Зүүн Азийн сонгон шалгаруулалтанд оролцохоор Вьетнам улс руу зорилоо.

Atox Esports багийн бүрэлдэхүүн:

  • Б.Ган-Эрдэнэ “dobu”                               

  • Б.Бат-Энх “kabal”                      

  • Б.Тэмүүлэн “MiQ”                       

  • О.Ялалт “yAmi” 

  • Н.Түвшинтөгс “ANNIHILATION”

  • Г.Төгөлдөр “flyNN” (дасгалжуулагч)           

Вьетнам улсад байралдаг сервер нь бага пинг-тэй байдаг тул манай улсын тамирчид тэнд байрлаж, тэмцээндээ оролцох нь түгээмэл юм.
Тэмцээний тухайд

8-р сарын 25-26-нд Зүүн Азийн нээлттэй сонгон шалгаруулалтад 16 баг оролцож, эхний 5 баг нь хаалттай шалгаруулалтад тэнцэнэ. (Perfect World Shanghai Major 2024: East Asian Open Qualifier)

 

8-р сарын 28-30-нд Зүүн Азийн хаалттай сонгон шалгаруулалтад 8 баг оролцож цор ганц баг нь Ази Номхон далайн RMR-т оролцох эрхээ авна. Энэ хаалттай сонгон шалгаруулалтад манай улсын Atox Esports, Chinggis Warroirs багууд CS2 тоглоомын хөгжүүлэгч Valve-ийн гаргасан бүсийн чансаагаар  оролцох юм. Гэхдээ дээр дурдсан нээлттэй сонгон шалгаруулалтын эхний таван байрт Монгол улсын багууд орох магадлал өндөр. (Perfect World Shanghai Major 2024: East Asian Closed Qualifier).

 

11-р сарын 11-14-нд Хятад улсын Шанхай хотод Ази Номхон далайн RMR болно. Энэхүү RMR-т одоогийн байдлаар манай улсын The MongolZ баг; Г.Эрдэнэцогт “erkast” дасгалжуулагчтай АНУ-ын FlyQuest багууд оролцох нь тодорхой байгаа юм. Энэ удаагийн RMR-ийн онцлог нь шилдэг 3 баг Шанхай Мажорт өрсөлдөх эрхтэй. (Perfect World Shanghai Major 2024: Asia-Pacific RMR)

2024 оны 3-р сард Копенхагенд болсон Major-т The MongolZ баг шилдэг 16-д шалгарсан тул нэмж нэг эрхийг Азийн бүсэд авч ирсэн билээ.  Ийм учраас Азийн бүсээс нийтдээ 3 баг өрсөлдөнө.

 

11-р сарын 30-аас 12-р сарын 15-нд Хятад улсын Шанхай хотод болох Perfect World Shanghai Major 2024 тэмцээнд CS2 төрлийн шилдэг 24 баг, $1,250,000 шагналын сантай энэ тэмцээнд өрсөлдөнө.

Atox Esports


コメント


Recent Posts

bottom of page