top of page
Writer's pictureesportsenewsmn

Apex Legends

Battle Royale төрлийн тоглоомуудын дүр зургийг харахад Apex Legends нь өрсөлдөгчдөөсөө арай өөрөөр эко системээ хөгжүүлдэг.

 

Apex Legends нь 2019 онд “100-player free-for-all mode”  хэмээх шинэ загварыг нэвтрүүлсэн нь тоглоомын эко системд маш том нөлөө үзүүлж, маш хурдан алдартай цахим спортын төрөл болж хувирав.

2020 оноос эхлэн хэвлэн нийтлэгч Electronic Arts болон хөгжүүлэгч Respawn-ийн хамтаар бизнесийн шинэ модел нэвтрүүлсэн боловч  TSM, FaZe Clan, Fnatic, OpTic Gaming зэрэг томоохон байгууллагууд хөрөнгө оруулалтаа эхлэх хүртэл Apex Legends хөгжлийн хувьд харьцангуй удаан байв.

2022 онд EA нийтлэгчийн хувьд  тоглоомын items, skin-ий борлуулалт тааруу байгаа тул “орлого хуваах” амлалтаасаа буцсанд дургүйцсэн  G2, NRG багууд лигийг орхисон бол 2024 оны улирлын тоглолтууд эхлэхээс өмнө 100 Thieves  баг ALGS (Apex Legends Global Series)-ийн бүтцэд дургүйцлээ илэрхийлэн бас л лигийг орхисон.

Apex Legends Global Series-ийн бүтцийн талаар сонирхож үзье.

Apex Legends Global Series (ALGS)  нь

o   Challenger Circuit

o   Pro League гэсэн хоёр том сегментэд хуваагддаг.

Pro league нь LAN-гаар явагдах  гурван тэмцээнээс бүрдэнэ.

o   Split 1 Playoffs

o   Split 2 Playoffs

o   World Championship


Apex Legends Esports компанийн брэнд, маркетингийн ахлах менежер Жасмин Чианг Esports Insider-д ярилцлага өгөхдөө дараах зүйлийг ярьжээ.

Жил бүр шалгарсан багууд нь ALGS-ийн дэлхийн аварга цол болон нийт шагналын сангаас тодорхой хувийг авахын төлөө өрсөлддөг. ALGS  дөрвөн жилийн туршид нийт 5 сая долларын шагналтай байсан, үүнд Play Off 1 тэмцээн нь 1 сая доллар, харин Play Off 2 тэмцээн 2 сая долларын шагналын сантай.

 

  • Дөрвөн бүсийг хамарсан Pro League-т 120 баг (бүс бүрд 30) хоёр хуваагдан өрсөлдөж, олон улсын LAN тэмцээнд оролцох эрхийн оноогоо цуглуулдаг. Дэлхийн шилдэг 40 баг оролцож, тайзан дээр шууд үзэгчдийн өмнө аваргын төлөө өрсөлддөг. Хэдийгээр энэ тойрог нь PUBG-тэй харьцуулахад нийт тэмцээн бага юм шиг санагдаж болох ч хамгийн чухал нь Apex Legends-ийн тэмцээнүүдийн тогтвортой байдал юм. Үзэгчдийн тоо ч ALGS-ийн хувьд харьцангуй тогтвортой.

Жишээлбэл: Германы Манхайм хотод болсон Split 2 Play Off тэмцээнийг 400,000 үзсэн нь  (Esports Charts) дээд амжилт үзүүллээ. Энэ үйл явдал 2023 оны Split 2 Play Off-ийн үеэрх 581,000 үзэгчдийн дээд амжилтад хүрээгүй ч 2021 оны Split 1-ийн оргил болох 255,000 гэсэн тооноос хамаагүй өндөр байна.

  • Apex Legends-ийн Challenger Circuit нь ALGS Pro лигтэй зэрэгцэн явагддаг бөгөөд ALGS багуудыг 400,000 долларын шагналын сан бүхий BLGS нэртэй Нээлттэй Шалгаруулалтыг дөрвөн бүсийн багуудын хувьд туршиж байна.  


ALGS-ийн гурав дах жилд нийтдээ 47.9 сая цаг болсон нь өмнөх жилээс 22%-иар өссөн байна. Лос Анжелесд болсон тэмцээнийг үеэр FACEIT Watch-тэй хамтран Showmatch зохиосон нь үзэгчдийн тоон эерэгээр нөлөөлсөн. Нэн тэргүүний зорилго бол энэ эрч хүчээ алдахгүй үргэлжлүүлэх явдал.

Тоглоомын хувьд нийтэд нээлттэй байхын оронд сонгосон байгууллагуудын тогтвортой байдлыг хангахад анхаарлаа хандуулахаар шийдсэн. Үүний үр дүнд ALGS нь сонгогдсон багуудад санхүүгийн тэтгэлэг олгохоос гадна арга хэмжээ, бусад үйл ажиллагаа, үзэгчдийн тэмцээн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэргэжлийн гэрэл зураг авалт гэх мэтээр дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ холбогдох боломжийг олгодог бөгөөд Түншлэлийн Хөтөлбөр нь цахим спортын байгууллага болон экосистемд хамгийн үр өгөөжтэй, тогтвортой бүтээгдэхүүнийг санал болгодог.

 

Apex Legends нь VALORANT, PUBG Mobile, PUBG зэрэг тоглоомуудад ашиглагдаж эхэлснээс хойш esports-д түгээмэл болсон "хамтрагч клуб" загварыг харьцангуй эрт нэвтрүүлсэн. ALGS-ийг өрсөлдөгчдөөс нь ялгаруулдаг нэг зүйл бол түүний шинээр нэвтрүүлсэн Match Point юм.

100 тоглогч нэгэн зэрэг өрсөлдөх нь хэцүү, гэхдээ хамгийн хэцүү зүйл бол тулааны нөхцөл, ялалтын шийдвэрлэх мөчүүд эцсийн мөч хүртэл хурдан өөрчлөгддөг тул тухайн  сүүлчийн тоглолт биш, бүхэл бүтэн тэмцээний туршид багийн гүйцэтгэлийг харгалзан үзсэн ялагчийг сонгох явдал юм. Бусад тэмцээнд тогтмол онооны системийг ашигладаг: тодорхой хэмжээний тоглолтын дараа хүснэгтийн хамгийн дээр байгаа  нь ялагч юм. Apex Legends-ийн хувьд өөр.

 

"Match Point-ийн санаа нь 2017 онд гарч ирсэн. “Battle Royale тэмцээний хэтийн төлөв үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан ч эцсийн мөчид давамгайлсан тэргүүлэгчдийн улмаас ялагчдыг эрт зарлаж болдог, эсвэл админууд оноогоо тооцох гэсээр б


Apex Legends
Credit: ALGC

айтал цаг алддаг байв. Тэгвэл шинэ форматыг гаргасан нь: тэмцээнд хожихын тулд багууд эхлээд хоёр ба түүнээс дээш тоглолтонд 50 оноо авах ёстой. 50 ба түүнээс дээш оноо авсан багууд нь Аваргын төлөө өрсөлдөх эрх нь нээгддэг.  Ингэснээр тоглолт бүрийн туршид маш хариуцлагатай тоглоно гэсэн үг.

Тухайн тоглоомын шинэчлэлийг тогтмол хийж, шинэ шинэ дүр, газрын зураг нэмэгддэг нь тоглоомын хувьд сайн, үзэгчдийн хувьд, баг тоглогчдын хувьд нэг их сайн биш. Гэвч Apex Legends-ийн  цахим спортын тэмцээнүүд, бүтэц, нэвтрүүлэг зэрэг шинэлэг бүхнийг туршсаар байх болно. Дөрөв дэх жилийн Дэлхийн Аваргын тэмцээн 2025 оны 1-р сард анх удаа Японд болно.

10 views0 comments

Recent Posts

See All

Pokémon

Comments


Related Posts

bottom of page