top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Anticlockwise

Үүнийг 2018.1.12-нд бичжээ.

Заа тэр, та нарт хэлээгүй юу. Энэ хэдэн хүүхдүүдийг дэмжээд өгвөл юм дуулгана даа гэж...

Цахим спортын мэргэжлийн ЭМЭГТЭЙ ТАМИРЧИД-ЭМЭГТЭЙ БАГ гарсан байна. Бүүр олон улсын тэмцээнд оролцсон байна. Шингэн дуутай юм гэж голоод байхааргүй л байна даг. Тоглолтыг нь Одбаярын тайлбартайгаар үзлээ. Анхны юм болохоор үнэхээр туршлага дутаж байна. Standing ямар учиртай юм бол гэж хараад байсан чинь хамтарсан бэлтгэлээ хийж амжаагүй юм байна ш дээ. Яагаад байн байн зэвсгээ солиод байгааг нь сайн ойлгосонгүй. Гэхдээ сайн байна, охидууд минь, сайн байна. Хөөрхийдөө тааруу тоглолоо гээд уучлалт гуйсан байх юм. IT IS OKAY.

Өглөө эртлэн босч ажилд явахын өмнө тоглолтын бичлэгийг нь үзлээ. Та нар бол Монголын анхны эмэгтэй баг. Анхны гэдэг энэ үгний цаана маш их хүсэл мөрөөдөл төлөвлөгөө байгаатай адил маш их хариуцлага итгэл найдвар, хожим дурсах сайхан дурсамжууд байгаа.

Бидний хойч үеийн хүүхэд багачууд бусдын хүүхдүүдээс дутахгүй эн зэрэгцэж явааг харах сайхан байна аа. Магадгүй өнөөдөр та нарыг ойлгох бидний үеийнхэн цөөн байгаа ч технологийн үеийн ирж яваа цагийн хүүхдүүд та нар Монгол улсын зууны залуус.

You are the Mongolian millennials. Охидууддаа амжилт хүсье.

Юнрэнгийн Ариунзаяат. АНУ. Калифорни муж. Оакланд хот. 2018.01.12. 7:41 ам.

 

Esportsnews.mn- мэдээллийн хуудас, esportsnewsmn Нүүр Номын хуудсууд нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн билээ. esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Боломжийн хэрээр файлаар хадгалсан өмнөх мэдээллүүдээ оруулахад мэдээний хугацаа, холбоотой зургуудын хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.


Comments


Recent Posts

bottom of page