top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Alliance баг Dota 2-т эргэн ирлээ

2012 онд Шведийн тоглогчдоос бүрдсэн, 2013 оны The International mэмцээний аварга, Alliance баг Dota 2-т эргэн ирлээ.

2013 оны хамгийн шилдэг багуудын нэг байсан бөгөөд G1-League, Star Series V, VI, DreamHack Summer 2013 зэрэг арав гаруй томоохон тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Тэдний хамгийн тод амжилт бол NAVI багийг финалд 3:2-оор хожсоны дараагаар The International 3 (TI 2013) -т тэргүүн байр эзэлсэн.


Гэтэл дараах нь бүх зүйл бүтэлгүйтэж, 2021-22 оны DPC  улирлын өрсөлдөөнд тааруухан амжилт үзүүлж, Summer Tour-д бүүр 0:14-ийн амжилт үзүүлснээр харамсалтайгаар өндөрлөв. The International 2022 эхлэхээс хэдхэн долоо хоногийн өмнө Alliance баг бүх тоглогчдоо чөлөөлсөн юм.

Удалгүй Баруун Европ дахь шинэ бүрэлдхүүнээ зарласны дараа, SEA бүсийн хоёр найз тоглогчдыг багтаа нэгтгэснээр  Өмнөд Америкийн бүсэд хэсэг тоглосон.

Эдгээр хоёр баг нь хоёулаа 2023 оны 12-р сард тарсан бөгөөд есөн сарын турш Dota 2-оос түр холдоод байсан юм.

Тус баг ирэх долоо хоногт 10-р сарын 4-нд эхлэх PGL Wallachia-ийн 2-р улиралд оролцох урилгатай. Уг тэмцээнд Haris "SkyLark" Zafeiriou оролцох болно. Jonathan “Loda” Berg дасгалжуулагчаар ажиллах болно. Багийн бүрэлдэхүүн:

“Nande” - Гүрж улсын тоглогч

“Mo13ei” - Герман улсын тоглогч

“dEsire” - Грек улсын тоглогч

Nikita “Palantimos” Grinkevich - Беларус улсын тоглогч

Ivan “Kidaro” Bondarev - Украйн улсын тоглогч


Alience баг Dota 2
Credit to: gosugamers.net



192 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page