top of page
728x90.gif

Alliance баг ALGS Year 4 аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатанд тэргүүллээ

Writer: Masha MnnMasha Mnn
Шведийн Alliance цахим спортын баг ALGS Year 4 Championship (Apex Legends Global Series)-ийн хэсгийн шатанд түрүүлж, хамгийн өндөр оноотой багаар тодорлоо.
ALGS Year 4

Японы Саппоро хотын Daiwa House PREMIST DOME цэнгэлдэх хүрээлэнд болсон энэхүү тэмцээний эхний шатанд Alliance нийт 162 оноо цуглуулж, EMEA бүсэд тэргүүлжээ. Тэд APAC North бүсийн Fnatic болон Хойд Америкийн Shopify Rebellion багуудыг 2 оноогоор ялсан.

Сүүлийн хоёр өдрийн турш 40 баг 18 тоглолт хийж, Winners Bracket (Ялагчдын шат)-д өрсөлдөх эрх авахын төлөө өрсөлджээ. Харин томоохон хоёр баг болох Luminosity Gaming болон ENVY тус бүр 35 болон 21-р байрт орсноор Winners Bracket-д шалгарч чадсангүй.

ENVY баг саяхан BLEED Esports нэрээр тоглож байсан бүрэлдэхүүнийг худалдан авч, шинээр Apex Legends-ийн ертөнцөд эргэн орж ирсэн юм. Тэд өмнөх Split 2 Playoffs7-р байр эзэлж, ALGS-ийн чансааны 13-р байр хүртэл ахисан. Luminosity Gaming-ийн хувьд ALGS-ийн чансааны 12-т бичигдэж байсан ч хэсгийн шатнаас шалгарч чадсангүй.

Үүний үр дүнд эдгээр хоёр баг Elimination Bracket Round 1 (Хасагдах шатны 1-р тойрог)-д үлдэж, 18 багийн хамт тэмцээнээс хасагдах шатанд орлоо.

Хэсгийн шатны статистик

Хоёр өдрийн турш 21 map-д өөр өөр багууд ялалт байгуулсан бөгөөд Fnatic болон EMEA бүсийн Noctem Esports тус бүр 4 map-д ялж, тэргүүлэв.

Үүний араас Aurora Gaming болон Gamin Gladiators 3 ялалт, харин Alliance 2 map дээр ялалт байгуулжээ.

Харин Team Falcons нэг ч газрын зурагт түрүүлж чадаагүй хэдий ч тогтмол өндөр оноо авснаар хэсгийн шатанд 4-р байр эзэлсэн байна.

Цаашид юу болох вэ?

ALGS Year 4 Championship өнөөдөр буюу нэгдүгээр сарын 31-нд Elimination Bracket Round 1 шатнаас үргэлжлэх бөгөөд 10 баг тэмцээнээс хасагдах болно.

Энэ шатны тоглолтууд Японы цагаар 12:00 цагт (GMT 03:00) эхлэх бөгөөд Disguised, FaZe Clan, Ninjas in Pyjamas, NRG зэрэг нэртэй багууд тэмцээний хасагдах шатанд тоглох юм.

Winners Bracket шат хоёрдугаар сарын 1-ний 11:00 цагт (GMT 02:00) эхэлнэ. ALGS-ийн бүх тоглолтыг Twitch болон YouTube-ээр шууд дамжуулна.

Хасагдах шатанд өрсөлдөх багууд:
  • Disguised, Dragons Esports, DreamFire, ENVY, FaZe Clan, GHS Professional, Luminosity Gaming, Meteor, Ninjas in Pyjamas, NRG, Oblivion, Orgless and Hungry, REIGNITE, Shadow3690, Source Gaming, Stallions, Supernova, Team Burger, VK Gaming, Zero Tenacity.

Winners Bracket шатанд өрсөлдөх багууд:
  • 100 Thieves, Alliance, Aurora Gaming, Cloud9, Complexity, Crazy Raccoon, ENTER FORCE.36, EXO Clan, Fnatic, FURIA Esports, Gaimin Gladiators, GoNext Esports, GREEN STEGO, Guild Esports, Noctem Esports, Shopify Rebellion, Team Falcons, Team Liquid, TSM, Virtus.pro.

ความคิดเห็น


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page