Манай сайтын зүгээс The International 2023 тэмцээний талаар багц мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ удаад ерөнхий мэдээллийг хүргэхээр бэлдээд байна.
Valve Corp - с The International буюу Dota2 тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр сүр дуулиантай хийдэг билээ. Энэ жил тус тэмцээн нь АНУ - н Seattle хотод зохион байгуулагдхаар товлогдсон ба нийт 20 баг өрсөлдөх уг тэмцээнд DPC ( Dota2 Pro Circuit ) онооны дарааллаар 12 баг шууд уригдан оролцож байгаа бол үлдсэн 8 багийг бүс бүсийн сонгон шалгаруулалтаар тодруулсан билээ.
DPC-ийн сүүлийн улиралд оролцож чансааны эхний 12-т багтсан, The International 2023 тэмцээнд оролцох эрх авч чадаагүй, мөн үндсэн бүрэлдхүүнд 2 - оос илүү тоглогчийг солиогүй бүх багууд оролцох боломжтой.
Бүсийн сонгон шалгаруулалтаас багууд дараах байдлаар шалгарав:
North America ( NA ) : ( nouns )
China ( CN ) : ( Azure Ray )
South America ( SA ) : ( Keyd Stars, Thunder Awaken )
Eastern Europe ( EEU) : ( Virtus.Pro )
Southeast Asia ( SEA ) : ( Team SMG )
Western Europe ( WEU ) : ( Entity, PSG Quest )
Dota2 - н хамгийн том тэмцээний тоглолтыг энгийн тоглогчдоос эхлээд туршлагатай тоглогчид, мэргэжлийн тоглогчид гээд сая сая хүн үздэг. Valve жил бүр The International - ыг урьд өмнөхөөсөө илүү сонирхолтой, зугаатай, хүртээмжтэй болгох шинэ боломжуудыг эрэлхийлдэг гэж хэлж болно. Энэ жил Valve илүү өргөн хүрээнд үзэгч сонирхогчдод зориулсан Watching Experience - г сайжруулахад анхаарлаа хандуулж байна. Valve - аас өнгөрсөн хугацаанд үзэгчдэд таатай байсан зүйлс болон ирээдүйд илүү гоё байх боломжтой зүйлсийн хоорондын тэнцвэрийг хадгалахыг хичээв.
Тэмцээний хуваарь:
Энэ жилийн нэг ялгаа нь арга хэмжээний хуваарь юм. Шууд тэмцээнийг хүмүүс хэдэн цаг, хэдэн өдрийн дараа биш бодит байдлаар нь харж чадвал илүү сэтгэл хөдөлгөм байдаг бөгөөд зохион байгуулагчид үүнийг илүү олон хүнд хүртээмжтэй байдал дээр төвлөрөн ажилласан байна.
Үүний тулд Valve бараг бүх тоглолтыг баасан гарагаас ням гараг хүртэлх амралтын өдрүүдээр хийхээр төлөвлөж байна.
Хэсгийн шат 10-р сарын 12-15 - нд
Плей-офф шат 10-р сарын 20-22 - нд
Финалын шат 10-р сарын 27-29 - нд буюу дандаа амралтын өдрүүдээр болохоор төлөвлөгдөөд байна.
Хэсгийн шатны формат:
Хуучин хэсгийн шатны формат нь арван багтай хоёр группыг Раунд Робин форматаар дөрвөн өдрийн турш баг бүр өдөр болгон таван тоглолт хийдэг байв. Энэ нь тухайн баг маш олон тоглолт хийж байсан тул нэг тоглолтын нөлөө маш бага мэт санагдаж байсан гэж хэлж болно. Мөн хэсгийн шатны сүүлийн өдрүүдэд болсон олон тоглолтууд дараагийн шатанд нөлөөлөхгүй учраас утгагүй байсан гэсэн үг.
Тэгвэл хэсгийн шатны шинэ форматаар 5н багтай 4 группд хувааж 2 өдөр тоглуулахаар шийджээ. Групп тус бүрээс хамгийн муу байсан баг тэмцээнийг өндөрлүүлэх юм. Энэ жил нэг баг ердөө 4н тоглолт хийхээр болсон нь тоглолтуудын чанарт сайнаар нөлөөлж илүү үзүүштэй гал гарсан тоглолтууд өрнөх болно хэмээн тооцооллож болох юм.
Хэсгийн шатны 2 дахь хэсэгт багууд бусад хэсгийн багуудтай BO3 аар тоглож дараагийн шатний дээд эсвэл доод хүснэгтээс үргэлжлүүлэхээ шийдэх болно.
Плэй-Офф шат:
Плэй-оффын тоглолтууд 10-р сарын 20-ны Баасан гарагт Seattle Convention Center's Summit - д эхлэх бөгөөд 8н баг Дээд хүснэгтээс эхлэнэ. Бямба болон Ням гарагуудад хэд хэдэн хасагдах тоглолт болж тэмцээнд үлдсэн дөрвөн баг TI-ийн доод хүснэгтээс тэмцээнийг үргэлжлүүлнэ. Өмнөх жилүүдээс ялгаатай нь бүх тоглолтыг BO3 форматаар явуулах юм.
The International Үндсэн арга хэмжээ:
Cүүлийн 8 баг Double Elimination форматаар тоглох ба 10-р сарын 27-ноос 29-ний хооронд Climate Pledge Arena-д дэлхийн аль баг нь шилдэг вэ гэдгийг тодруулах юм. Баасан, бямба гаригуудад нийт 4ш BO3 тоглолт болох бөгөөд ням гарагт дээд доод хэсгийн финал BO3 тоглох бол хамгийн сүүлд бидний хүсэн хүлээсэн тоглолт болох Гранд финалын тоглолт BO5 - аар явагдсанаар тус тэмцээний аварга баг тодрох юм.
Шагналын сан:
Энэ жилийн The International тэмцээний шагналын сангийн бүрдүүлэлт тийм ч амжилттай биш байгаатай хүн бүр санал нийлж байгаа ба Compendium доторхи контентуудтай шууд холбоотой юм.
TI 2023 - ийн Compendium гараад 2 долоо гаран хугацаа өнгөрөөд байгаа ч Dota2 сонирхогчдын санаанд хүрээгүй гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч байгаа билээ. Тиймээс цахим спортын хамгийн том шагналын сантай гэдэг Title - г алдах нь тодорхой болж байна. Гэсэн хэдий ч Valve үүнд огт санаа зовохгүй байгаагаа илэрхийлээд байгаа.
Бүхэл бүтэн 2 долоо хоног өнгөрчихөөд байхад TI-ийн шагналын сан 3 сая доллараас бага болно гэж хэн ч төсөөлөөгүй байх.
Багуудын мэдээлэл:
1. miCKe
2. Nisha
3. zai
4. Boxi
5. Insania
C. Blitz
2. Gaimin Gladiators ( DPC #2 )
1. dyrachyo
2. Quinn
3. Ace
4. tOfu
5. Seleri
C. Cy-
3. Tundra Esports ( DPC #3 )
1. skiter
2. Topson ( Stand in )
3. 33
4. Nine
5. Sneyking C. Aui_2000
1. RAMZESS666
2. kiyotaka
3. Miero`
4. Antares
5. Solo
1. Pakazs
2. Chris Luck
3. Wisper
4. Matthew
5. Panda
C. Vintage, kaffs
1. shiro
2. NothingToSay
3. niu
4. planet
5. y`
C. xiao8
7. Shopify Rebellion ( DPC #7 )
1. Arteezy
2. Abed
3. SabeRLight-
4. Cr1t-
5. Fly
C. BuLba
1. 23savage
2. Mikoto
3. Jabz
4. Q
5. Oli~
C. SunBhie
1. Parker
2. DarkMago
3. Sacred
4. Scofield
5. Stinger
C. Mariano
1. Yatoro
2. Larl
3. Collapse
4. Mira
5. Miposhka
C. Silent
11. TSM ( DPC #11 )
1. Timado
2. Bryle
3. kasane
4. Ari
5. Whitemon
C. MoonMeander
12. BetBoom Team ( DPC #12 )
1. Nightfall
2. gpk~
3. Pure~
4. Save-
5. TORONTOTOKYO
C. boolk
13. nouns ( North America Qualifier Winner )
1. K1
2. Gunnar
3. Moo
4. Lelis
5. Yamsun
C. Astini
14. Vivo Keyd Stars ( South America Qualifier Winner )
1. Costabile
2. 4nalog
3. fcr
4. Kingrd
5. KJ
C. DFlash
15. Thunder Awaken ( South America Qualifier 2nd place )
1. Knight~
2. SLATEM$
3. ILICH-
4. n1ght
5. Mjz
C. NaoG
16. Entity ( Western Europe Qualifier Winner )
1. watson
2. Stormstormer
3. Gabbi
4. Kataomi`
5. Fishman
17. PSG Quest ( Western Europe Qualifier 2nd place)
1. TA2000
2. No!ob
3. Tobi
4. OmaR
5. kaori
18. Virtus.pro ( Eastern Europe Qualifier Winner )
1. Kiritych~
2. squad1x
3. Noticed
4. sayuw
5. Fng
C. G
19. Azure Ray ( China Qualifier Winner )
1. Lou
2. Somnus
3. chalice
4. fy
5. 天命
C. LaNm
20. Team SMG ( Southeast Asia Qualifier Winner )
1. MidOne
2. No[o]ne-
3. MinD_ContRoL ( Stand in )
4. ah fu
5. Jaunuel
C. Heen
Дараах Poll - д TI2023 - д түрүүлнэ гэж бодож буй багаа сонгож дэмжээрэй!
Таны бодлоор аль баг түрүүлэх вэ?
1. Team Liquid
2. Gaimin Gladiators
3. Tundra Esports
4. 9Pandas
Ерөнхий ивээн тэтгэгч: Stora
Stora.mn-ээр дамжуулан Америкаас, amazon.com дахь 350 сая гаруй бараанаас хүссэнээ сонгон, найдвартай, шуурхай худалдан авах боломжтой.
| Нийтлэлийг: Sase The Netrunner |
Comments