A Minecraft Movie нээлтээ хийсэн даруйдаа томоохон амжилт үзүүллээ
- Masha Mnn
- Apr 8
- 2 min read
“A Minecraft Movie” нь нээлтийн амралтын өдрүүдээр дотоодын зах зээлд 157 сая ам.долларын орлого олсон хэмээн CNN мэдээлжээ.

Хамгийн их борлуулалттай тоглоом болох Minecraft дэлгэцнээ гарч, энэ жилийн томоохон кинонуудын нэг болжээ. Мөн тэдний McDonald’s-тай хамтарсан маркетинг тус амжилтад нөлөөлсөн нь гарцаагүй гэж үзэгчид харж байна.
Minecraft киноны нээлтийн орлого хэд байсан бэ?
“A Minecraft Movie” нь нээлтийн өдрүүдээрээ дотоодын зах зээлд 157 сая ам.долларын орлого олсон хэмээн CNN мэдээлсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн АНУ-ын үзэгчид киноны 150 сая ам.долларын төсвийг гуравхан хоногт нөхөж чаджээ.
Анхны таамаглалууд кино 60 сая орчим ам.долларын орлого олно гэж байсан ч дараа нь 100 сая орчим болно хэмээн таамаглажээ. Гэвч бодит байдалд кино хүлээлтээс хол давж, 2025 оны хамгийн их нээлтийн орлоготой кино боллоо. Энэ нь “Цасан Цагаан”, “Капитан Америк: Шинэ ертөнцийн баатар”, “Микки 17” зэрэг олон киноны нээлтийн орлогоос давжээ.
Мөн тоглоомоос сэдэвлэсэн киноны хамгийн том нээлтийн амжилт болж чадсан байна. Өнгөрсөн жил “Супер Марио Брос” кино 1 тэрбум ам.доллар давж байсан бол, “Соник” цуврал ч мөн амжилттай байсан.
CNN-ийн мэдээлснээр, энэхүү кино нь нийт кино зах зээлийг сэргээхэд чухал нөлөө үзүүлжээ. Кино гарахаас өмнө 2025 оны кино орлого нийт 13%-иар буурсан байсан бол, Minecraft киноны нээлтээс хойш энэ бууралт ердөө 5% болсон байна.
Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан ч шүүмжлэгчид хоёрдмол байр суурьтай байна
Кино маш их амжилт олсон ч шүүмжлэгчид болон үзэгчдийн үнэлгээ харилцан адилгүй байна. Letterboxd дээр дундаж үнэлгээ нь 2.9 од (5-аас), IMDb дээр 6.1 оноо, Rotten Tomatoes дээр шүүмжлэгчдийн эерэг үнэлгээ ердөө 47% байсан бол үзэгчдийн эерэг үнэлгээ 87% хүрсэн байна.
Кинонд Jack Black, Jason Momoa, Jennifer Coolidge зэрэг жүжигчид тоглосон ба найруулагчаар нь Napoleon Dynamite киногоороо алдартай Jared Hess ажиллажээ. Кино одоогоор бүх кино театруудад гарч байгаа бөгөөд үзэгчдийн сонирхлыг татсан хэвээр байна.
Comments