top of page
728x90.gif
Writer's pictureMasha Mnn

2025 оны PUBG Mobile Global Open-ийн оролцох багуудын хуваарилалт зарлагдлаа

PUBG Mobile Global Open (PMGO)-ийн бүртгэл эхэлсний дараа тэмцээний оролцох эрхийн хуваарилалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг танилцууллаа.

Дэлхий даяарх сонирхогчдын багууд шалгаруулалтад бүртгүүлж, Ташкент, Узбекистан хотод энэ дөрөвдүгээр сард болох үндсэн тэмцээнд оролцох боломжтой.

PUBG Mobile Global Open

Тэмцээнд урьдчилсан шатнаас долоон баг шалгарч, найман баг шууд урилгаар оролцоно. Мөн зохион байгуулагч орны хувьд Узбекистанаас нэг баг урилгаар оролцох юм.

2025 оны PMGO-ийн шалгаруулалтад бүх тоглогчид нэгдүгээр сарын 16-наас хоёрдугаар сарын 9-ний хооронд бүртгүүлэх боломжтой. Нээлттэй шалгаруулалтаас амжилттай шалгарсан 16 баг урьдчилсан шатанд оролцох эрхтэй болох бөгөөд багууд өдөрт зургаан тоглолтод өрсөлдөнө.

Эндээс долоон баг үндсэн тэмцээнд оролцох эрхээ авч, 500.000 ам.доллар (~409,083 фунт стерлинг)-ын шагналын сантай тэмцээнд өрсөлдөх болно. Үндсэн тэмцээн дөрөвдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдана.


Level Infinite, Tencent Games компанийн Дэлхийн E-sports төвийн захирал Жеймс Янг “2025 оны PMGO-г дахин зохион байгуулж, 2024 оны PUBG Mobile National Championship Uzbekistan тэмцээний дараа Ташкент хотод эргэн ирж байгаадаа баяртай байна. Тус тэмцээн нь Узбекистан болон Төв Азийн e-sports орчныг хөгжүүлэхэд чиглэсэн бидний амлалтыг харуулж, дэлхийн хэмжээний тайзанд сонирхогч тоглогчдод өөрсдийгөө батлах гайхалтай боломжийг олгож байна. Хэн энэ сорилтыг давж гарахыг харахыг тэсэн ядан хүлээж байна!” гэжээ.

PMGO нь PUBG Mobile-ийн grassroots санаачилгыг дэмжиж, сонирхогч тоглогчдод дэлхийн шилдэг тоглогчидтой өрсөлдөх боломжийг бүрдүүлэх зорилготой юм.


2025 он PUBG Mobile-ийн e-sports-д томоохон жил байх төлөвтэй. PMGO-г зохион байгуулахаас гадна PUBG Mobile Global Championship болон PUBG Mobile World Cup тэмцээнүүд болох бөгөөд Level Infinite компани 2025 оны улиралд экосистемээ өргөжүүлэхэд 10 сая ам.доллар (~8.1 сая фунт стерлинг) хөрөнгө оруулах зорилготой байна.

31 views0 comments

Related Posts

See All

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
bottom of page