Энэ жил олон тоглоомууд шинээр нээлтээ хийнэ. Тэдгээрээс хамгийн их хүлээлттэй байгаа тоглоомуудыг онцлон хүргэж байна.

Clair Obscur: Expedition 33 (2025 оны 4-р сарын 24)
Clair Obscur: Expedition 33 тоглоом нь нэгэн нууцлаг The Paintress хэмээх хааны дарангуйлсан ертөнцөд өрнөнө. Жил бүр The Paintress нэг тоо зурдаг бөгөөд тухайн насны бүх хүн нас бардаг. Гол дүрийн баатрууд энэ хараалын цаад учрыг олж, түүнээс ангижрахыг хичээнэ.
The Midnight Walk (2025 оны 5-р сарын 8)
The Midnight Walk нь "Burnt One" хэмээх дүр болон "Potboy" хэмээх дэнлүүтэй найзынх нь ер бусын аяллын тухай өгүүлнэ. Энэ тоглоомыг VR дээр ч тоглох боломжтой.
Doom: The Dark Ages (2025 оны 5-р сарын 15)
Doom цувралын шинэ анги нь дундад зууны үеийн сэдэвтэй болж, тамын хүчний эсрэг ширүүн тулаан өрнүүлнэ. Өмнөх тоглоомуудаас ялгаатай нь энэ удаа гол дүр илд, цахилгаан бээлий, төмөр бөмбөг зэрэг дундад зууны зэвсгүүдийг ашиглах боломжтой.
Metal Gear Solid Delta: Snake Eater (2025 оны 8-р сарын 28)
Konami компани алдарт Metal Gear Solid 3: Snake Eater тоглоомын ремейк хувилбарыг танилцууллаа. Энэ хувилбар нь шинэ удирдлага, сайжруулсан график, орчны сайжруулалттайгаар эргэн ирж буй.
GTA 6 (2025 онд тодорхой бус)
Rockstar Games-ийн Grand Theft Auto 6 нь хамгийн их хүлээгдэж буй тоглоомуудын нэг юм. GTA 5-оос хойш 13 жил өнгөрсөн тул шинэ тоглоомын талаарх хүлээлт өндөөр байгаа. Энэ удаад Vice City-д суурилсан шинэ хотод түүх өрнөнө.
Death Stranding 2: On the Beach (2025 онд тодорхой бус)
Hideo Kojima-ийн Death Stranding-ийн үргэлжлэл. Энэ удаад тоглоом зөвхөн Америкийн хэмжээнд бус, бүх дэлхийг хамрах болно.
Metroid Prime 4: Beyond (2025 онд тодорхой бус)
Тус тоглоом нь 2017 онд анх зарлагдаж, хөгжүүлэлт нь 2019 онд дахин эхэлсэн билээ. Энэхүү тоглоом энэ жил албан ёсоор гарна. Самус Аран галактикийн холбооны судалгааны төв рүү дайралтын үеэр очиж буйгаар өрнөнө.
Elden Ring Neightreign
FromSoftware компани Elden Ring-ийн дараагийн хувилбарыг гаргах гэж байна. Энэ удаад тоглогчид Souls франчайзын алдартай боссуудтай PvE горимоор хамтран тулалдах боломжтой.
Mixtape (2025 онд тодорхой бус)
Mixtape нь насанд хүрч буй залуусын тухай өгүүлэх бөгөөд гурван найзын ахлах сургуулиа төгсөхийн өмнөх шөнө аялж буй түүхийг өгүүлнэ.
Pokémon Legends: Z-A (2025 оны сүүл)
Pokémon Legends: Arceus-ийн үргэлжлэл Lumiose City-д өрнөнө. Энэ удаад Pokémon тоглоомд бодит цагийн тулааны систем нэвтэрч, тоглогчид Pokémon-уудаа шууд удирдах боломжтой болно.
コメント