top of page
Writer's pictureAriunzayat Yunren

2024 оны шилдэг CS2 тоглогчид

Bo3.gg сайт Counter-Strike 2 төрлийн хувьд мэргэжлийн багууд нийтдээ зургаан томоохон тэмцээнд оролцсон байдлыг үнэлэн  2024 оны зуны шилдэг CS2 тоглогчийн нэрсийг гаргажээ. Үнэлгээ хийхдээ:

Дээд түвшний зургаан тэмцээний гурваас доошгүйд нь тоглосон бүх тоглогчдын статистикт дүн шинжилгээг дараах үзүүлэлтээр гаргасан байна.

  1. Тоглогчийн үнэлгээ

  2. Эсрэг тоглогчоо устгасан  тооны харьцаа (KDR - Kill Death Ratio)

  3. Тоглолт бүр дэх эсрэг тоглогчоо устгасан тоо (DPR - Deaths per round)

  4. Тоглолт бүрт үзүүлсэн дундаж хохиролын тоо  (ADR - Average Damage per Round)

  5. Тэмцээнд эзэлсэн байр

  6. Үнэ цэнэтэй тоглогч (MVP Most Valued Player) болон Хамгийн үнэ цэнэтэй тоглогч (EVP Exceptionally Valuable Player) шагналууд

Bo3.gg үнэлгээ хийхэд

  • Тоглолт бүртээ хэдэн бөмбөг тавьсан, хэдэн удаа эсрэг тоглогчоо устгасан  зэргийг харгалзан раунд бүрийн үнэлгээг тооцоолж, дараа нь map-ийн нийт үнэлгээг тооцсон.

  • Тоглолт бүрт, map бүрийн раунд бүрт гаргасан амжилтыг хялбар ойлгомжтой байдлаар үзүүлэхээс гадна бусад үнэлгээнд тэр бүр байдаггүй тоглолтын бусад нөлөөлөх хүчин зүйлс, тоглолтын “эдийн засгийн байдал” зэргийг харгалзан  болон дээд тал нь 10 оноо өгсөн.

20. Garidmagnai "bLitz" Byambasuren

The Mongolz  багийн ахлагч “bLitz”. Энэ зун түүний баг  YaLLa Compass 2024 тэмцээнд түрүүлж, Skyesports Championship 2024 тэмцээнд 2-р байр эзэлсэн. Хувийн амжилтаар  51 map дээр 6.1 үнэлгээ өгөв.


2024 оны шилдэг CS2 тоглогчид
Credit: ESL

19. Mario "malbsMd" Samayoa

“malbsMd” бол Гватемал улсын түүхэн дэх хамгийн шилдэг CS2 тоглогч,  дөнгөж 21 настай тэрээр G2 Esports багт орсоноор зунжингаа S, A зэрэглэлийн тэмцээнүүдэд өрсөлдөн 28 map дээр 6.5 үнэлгээ өгөв.


18. Jami "Jame" Ali

"Jame" тоглолтын явцад AWP-г маш сайн хамгаалдаг ч, Esports World Cup тэмцээний  үеэр sniper rifle-ээр өндөр түвшний тоглолт үзүүлж, тэмцээний Exceptionally Valuable Player болсон. Түүний үнэлгээ 6.1.


17. Kaike "KSCERATO" Cerato

Өмнөд Америкийн CS-ийн бэлгэ тэмдэг, FURIA Esports багийн “KSCERATO“  хувийн статистикууд урьдын адил өндөр түвшинд байж, 39 map дээр 6.3 үнэлгээ.


16. Azbayar "Senzu" Munkhbold

Монголын бас нэгэн тоглогч 18 настай "Senzu" багтаа rifler үүрэгтэй, гэхдээ энэ зуны тэмцээнүүдийн гол тоглогчдын нэг. S болон A зэрэглэлийн тэмцээнд  нийтдээ 51 map дээр тоглож, дунджаар 6.4 үнэлгээтэй.


2024 оны шилдэг CS2 тоглогчид
Credit: PGL

15. İsmailсan "XANTARES" Dörtkardeş

XANTARES” бол Eternal Fire багийн тоглогч, Туркийн Counter-Strike-ийн гол хөдөлгөгч хүч, түүний домогт "XANTARES PEEK" нь багаа дэлхийн хэмжээний баг болоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Нийтдээ 35 map дээр тоглосон бөгөөд дундаж үнэлгээ 6.6 байна.


14. Jonathan "EliGE" Jablonowski

Complexity Gaming багийн гишүүн “EliGE” юм. S, A зэрэглэлийн арга хэмжээнд 46 гаруй map тоглож 6.7 үнэлгээ өгсөн.


13. Shahar "flameZ" Shushan

“flameZ” бол багийн шилдэг мэргэн буучдын нэг бөгөөд IEM Cologne 2024 цомыг авахад нь тусалсан. Тэрээр мөн EVP-ийн хоёр шагналтай. Түүний үнэлгээ 6.4 байна.


12. Usukhbayar "910" Banzragch

"910" нь YaLLa Compass 2024 тэмцээний MVP цол авч,  51 map дээр 6.3 үнэлгээ авсан нь 2024 оны шилдэг CS2 тоглогчид жагсаалтын 12-т орууллаа.

11. Ivan "iM" Mihai

Natus Vincere-д элссэнээсээ хойш “iM” маш их шүүмжлэлд өртсөн. Үүний ихэнх нь түүний хувийн гүйцэтгэл нь GamerLegion-той харьцуулахад тийм ч хүчтэй байгаагүйтэй холбоотой байв. Гэсэн хэдий ч тэсвэр хатуужилтай гэдгээ баталж, энэ үеийг амжилттай даван туулсан. Түүгээр ч барахгүй багийнхан нь түүнд итгэж, одоо тэр NAVI фэнүүдийн хүсэн хүлээдэг тоглогч болжээ.


10. Lotan "Spinx" Giladi

Vitality багийн тоглогч, нэг удаа цом өргөсөн, нэг удаа EVP  болсон “Spinx”-ийн дундаж үнэлгээ 6.3 байна.


9. Jimi "Jimpphat" Salo

Финляндын буучин MOUZ багийн гол тоглогч, 17 настай, rifler үүрэгт тоглодог "Jimpphat"  2024 оны зун түүний дундаж үнэлгээ 6.7.


8. Dmitry "sh1ro" Sokolov

“sh1ro”  хэд хэдэн удаа Bo3.gg-ийн  шилдгүүдийн жагсаалтад орж байсан. S, A түвшиний тэмцээнүүдэд 34 map тоглож, дунджаар 6.6 үнэлгээ авчээ.


7. Ihor "w0nderful" Zhdanov

“w0nderful” нь NAVI дахь s1mple-ийн залгамжлагч халаа гэхэд болно. Магадгүй тэр тийм ч гялалзсан, онцлох тоглогч биш ч гэсэн буудалтаараа 10-аас 10 оноо авдаг. Esports World Cup тэмцээний үеэр багийнхаа ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэрээр мөн тэмцээний EVP-ээр шалгарчээ. Түүний 2024 оны зун S-tier болон A-tier тэмцээнүүдэд авсан дундаж үнэлгээ нь 6.4 байна.


6. Justinas "jL" Lekavičius

NAVI багийн тоглогч “jL”. Мажоригийн тэмцээнд түрүүлсний дараа түүний амжилт бага зэрэг удааширсан ч аажмаар хамгийн сайн формдоо эргэн орж байна. Нийт 46 map дээр тоглосон 6.4 үнэлгээ авсан.


5. Danil "donk" Kryshkovets

"donk"-ийн хувийн статистикууд буурсан ч BLAST Premier: Spring Final 2024 тэмцээний ялалт, нэг MVP шагнал зэрэг нь түүнд 6.7 гэсэн үнэлгээ  авч ирж байна.


4. Nikola "NiKo" Kovač

“NiKo” бол маш сайн тоглогч, G2-ийн багийн тоглочгдын өөрчлөлт түүнд урам зориг өгсөн. Түүний хувийн гүйцэтгэл сайжирч, илүү тогтвортой болсон. Нийтдээ 41 гаруй map дээр үнэлгээ нь 6.8 байна.


3. Ilya "m0NESY" Osipov

“m0NESY”- гүй  шилдэг тоглогчдын жагсаалт ямар бай билээ? Хэрэв тэр сайн тоглож байгаа бол G2 сайн тоглож байна гэсэн үг. 2024 оны зун түүний дундаж үнэлгээ 7 байна.


2. Valerij "b1t" Vakhovsjkyj

“b1t” нь 2024 оны зуны шилдэг тоглогчдын тоонд багтсан NAVI-ийн CS2 жагсаалтын дөрөв дэх гишүүн болсон бөгөөд энэ нь санамсаргүй хэрэг биш юм. 2021 оноос хойш хамгийн сайн формдоо  байгаа. Тэрээр 2024 оны EWC тэмцээнд түрүүлснээс гадна тэрхүү аваргын MVP-ээр шалгарсан. Үүн дээр EVP шагнал зэргээрээ 6.6 үнэлгээ  авч байна.


1. Mathieu "ZywOo" Herbaut

Vitality-ийн “ZywOo”.  IEM Cologne  тэмцээний аварга, тухайн тэмцээний MVP шагнал, нэг EVP шагнал болон 44 map дээрхи тоглолт зэрэг нь 6.9 үнэлгээтэй гээр 2024 оны шилдэг CS2 тоглогчид жагсаалтыг тэргүүлж байна.


Эх сурвалж: bo3.gg

Commenti


Recent Posts

bottom of page