top of page
Writer's pictureMasha Mnn

2024 оны Дэлхийн Цахим Спортын Аварга Шалгаруулах Тэмцээн Hilton Riyadh Зочид Буудалтай хамтран ажиллана

Олон Улсын Цахим Спортын Холбоо (IESF) 2024 оны Дэлхийн Цахим Спортын Аварга Шалгаруулах Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Hilton Riyadh Зочид Буудал ажиллана. Тэмцээн нь Саудын Арабын Рияд хотод 11-р сарын 11-нд эхлэх бөгөөд 480 гаруй тамирчид болон багууд оролцох юм. Тэд тэмцээний үеэр энэхүү зочид буудалд байрлах болно.

Дэлхийн Электрон Спортын Аварга Шалгаруулах Тэмцээн нь 2009 оноос хойш жил бүр зохиогдож ирсэн олон төрлийн тоглоомыг хамарсан тэмцээн билээ. Тэмцээнд улс орнууд хоорондоо өрсөлддөг онцлогтой. Энэ жилийн тэмцээн нь Counter-Strike 2, Dota 2, eFootball, PUBG Mobile болон Mobile Legends: Bang Bang зэрэг таван төрлөөр явагдах бөгөөд өмнөх жилүүдийн тэмцээнд байсан Tekken 7-г хассан байна.

Hilton hotel

IESF нь 2008 онд 9 гишүүн улстайгаар байгуулагдсан бол одоо 146 гишүүн улстайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус тэмцээнд IESF-н гишүүн улсууд баг тамирчид илгээж оролцуулдаг. Мөн энэ оны эхээр IESF нь 2025 болон 2026 оны тэмцээний хотоо тодруулахаар хүсэлт хүлээн авах үйл явцыг эхлүүлсэн.

IESF-ийн ерөнхийлөгчөөр Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүн Ханхүү Файсал бин Бандар бин Султан Аль Саудыг 2023 оны төгсгөлд томилсон.

Тэмцээнийг зохион байгуулж буй Саудын Араб улс цахим спортын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн ба оны эхээр Цахим Спортын Дэлхийн Цомыг зохион бий болгожээ. Мөн тус улс нь засгийн газрын эзэмшлийн Savvy Games Group компанийн шугамаар тоглоомын болон цахим спортын компаниудад хөрөнгө оруулалт хийжээ. Саудын Араб дэлхий дахинд цахим спортыг хөгжүүлэх тал дээр идэвхтэй оролцож байгаа ч, хүний эрхийн хууль тогтоомжийн талаар маргаантай асуудлууд гарч, зарим хүмүүс үүнийг “спортын угаалга” хэмээн шүүмжилж байна.

Hilton Riyadh Зочид Буудал & Орон Сууцны Ерөнхий Менежер Ханс Шиллер “Hilton Riyadh Зочид Буудал & Орон Сууц нь 2024 оны Дэлхийн Цахим Спортын Аварга Шалгаруулах Тэмцээний үндсэн түншээр оролцож байгаадаа бахархаж байна. Бидний амжилтад хүрэх эрмэлзэл энэ нэр хүндтэй арга хэмжээний зорилготой нийцэж байгаа бөгөөд бүх оролцогчдод дэлхийн түвшний туршлага өгөхийг зорьж байна. Олон Улсын Цахим Спортын Холбоотой хамтран ажилласнаар бид цахим спортын арга хэмжээнд шинэ жишиг тогтоож, WEC24-ын бүх зочдын хувьд мартагдашгүй аялал болгохоор зорьж байна. Бидэнтэй нэгдэж, электрон спортын хөгжилд хувь нэмрээ оруулан, насан туршдаа дурсагдах мөчүүдийг бүтээцгээе” гэжээ.


Comments


Related Posts

bottom of page