PewPieDie-г moneyinc.com-оос хамгийн өндөр орлоготой цахим спортын тамирчнаар нэрлэжээ.
Видео тоглоомчин гэж нэрлэдэг цахим спортын тамирчид бидний төсөөлж байгаагаас ч их орлого олж болдог жишээг харуулан 2022 онд өндөр орлоготой байсан 20 тамирчинг нэрлэжээ. Үүний түрүүнд PewPieDIe орж байгаа ч сүүлийн 20-иос эхлэн (товчлон) орчуулан хүргэж байна.
20. Saahil Arora (3 сая доллар)
2020 онд зодог тайлахдаа тэрээр Dota 2 тоглогчийн хувиар асар их хөрөнгө хуримтлуулсан байв. Тэрээр 2011 онд тоглоомын гараагаа эхэлж, 2013 онд TI тэмцээнд 9-р байр, The International 2014-д 3-р, The International 2015-д 1-р байр эзэлж байжээ. 2017 оны 5-р сард болсон Манилагийн тэмцээнд түрүүлсэн Evil Geniuses хэмээх багт элссэн.
19. Kuro Salehi (3.5 сая доллар)
Dota 2-ын эхний тавд байнга ордог шилдэг тоглогчдын нэг гэж тооцогддог. Түүний тоглоомын ур чадвар нь дөрвөн настайдаа сагсан бөмбөгт тоглож байсантай холбоотой байж болох юм. Хожим нь тэрээр Nintendo тоглож байгаад Dota 2 луу шилжсэн. Тэр оролцсон тэмцээн бүрээсээ тодорхой хэмжээний мөнгөн шагнал авч байсан.
18. Amer Barqawi (4,8 сая доллар)
Амер бол Nigma Galaxy багт тоглодог мэргэжлийн Dota 2 тоглогч юм. Эхлээд тэрээр 2015 онд Balkan Bears нэгдсэн ч дөрвөн сарын дараа хасагдсан. Ямар ч баггүй тэрээр pub games-д анхаарлаа хандуулсанаар тэргүүлэгчдийн жагсаалтад орж, Европын тавцанд аажмаар танигдаж эхэлсэн. N0tail түүнийг хожим нь нэрээ OG болгон өөрчилсөн (monkey) Business багт урьжээ. OG-ийн удирдлаган дор тэрээр Франкфуртын Мажор тэмцээнд түрүүлж чадсан. 2016 онд тэрээр DreamLeague Season 5, ESL Frankfurt зэрэг бусад тэмцээнд түрүүлсэн.
17. KSI ($5 million)
KSI өөрийн YouTube суваг дээрээ бараг л видео тоглоом тоглодоггүй. Тэрээр FIFA тоглож байгаагаа stream дээрээ харуулсанаар YouTuber болохоор шийджээ. Цахим спортын мэргэжлийн тоглогчийн нэр хүндээ ашиглан реппер, боксчин, comedian дүрээр контентоо баяжуулжээ. Мөн амиа хорлох явдлыг таслан зогсоохын тулд үе үе буяны stream явуулдаг.
16. Sébastien “Ceb” Debs (5.4 сая доллар)
Түүнийг анх тоглож эхлэхэд хүмүүс Dota 2-ийн тун явуургүй, гэхдээ тоглолтонд хэрхэн хандаж байгааг нь, амжилтанд хүрэхийн тулд бүтээлч зан чанартай гэж үздэг байв. Үүнийхээ үр дүнд тэрээр OG-ийн дасгалжуулагч болсон. Түүний дасгалжуулалт доор OG баг Valve Major тоглолтуудад дөрвөн удаа ялалт байгуулж 2018, 2019 оны The International түрүүлж чадсан.
15. Germán Garmendia (5.5 сая доллар)
Тэрээр JuegaGerman болон HolaSoyGerman гэдэг YouTube-ийн 2 суваг эзэмшдэг. Нийтдээ тэр дор хаяж 80 сая захиалагчтай. Түүнийг бот ашиглан захиалагчдын тоогоо өндөр болгосон гэдэг ч олон хүн түүний хошин шогийн мэдрэмжтэй бичлэгийг үзсээр байдаг. " Ice Age " киноны испани хувилбарт тоглосон нь улас алдаршуулжээ.
14. Anathan “Ana” Pham (6 сая доллар)
Түүнийг Dota 2-ын хамгийн механик чадвартай тоглогчдын нэг гэж тооцогддог. Эхэндээ тэрээр pub тоглогч байсан бөгөөд дараа нь OG-ийн бүрэлдэхүүнд байхдаа алдартай болсон. N0tail болон Tal Azik нарын удирдлаган дор маш их амжилтанд хүрсэн. Энэ үед тэрээр 2 Valve Majors авсан. Тэрээр тоглолтондоо анхаарлаа хандуулахын тулд коллежоо орхисон.
13. W2S ($6.5 million)
W2S бол Harry Lewis-ийн удирддаг YouTube суваг юм. Тэрээр FIFA-д маш их сонирхолтой байсан нь энэ сувгийг нээхэд хүргэсэн. Энэ сувагтаа FIFA-гийн тоглолтын талаар тайлбар хийдэг. Харин W2Splays нэртэй өөр суваг дээрээ хөл бөмбөгөөс бусад тоглоом тоглодог. Их Британид хөл бөмбөг маш алдартай тул W2S нь хамгийн их захиалагчтай суваг гэж тооцогддог.
12. Jesse Vainikka ($6.5 million)
Jesse бол Dota 2-ын шилдэг 4 тоглогчийн нэг юм. Түүний хөрөнгө нь 2018, 2019 оны The International тэмцээнээс хүртсэн шагнал юм. Dota 2 түүний цорын ганц орлогын эх үүсвэр байсангүй. Тухайлбал, тэрээр jerax.gg нэртэй худалдааны вэб сайттай. Эхэндээ нэгэн сулавтар багийн гишүүн байсан ч Солонгосын багт элссэний дараа түүний тоглолт сайжирсан. Энэ баг MPGL-ийн 7-р улирлын тоглолтуудад ялалт байгуулж чадсан билээ. Тэрээр 2020 онд Dota 2-оос зодог тайлж байгаагаа зарласан ч 2021 онд Evil Geniuses-д орсон.
11. Fernanfloo ($6.8 million)
Тэр аймшгийн тоглоомуудыг хошин маягаар тоглодогоороо алдартай. Үүний үр дүнд тэрээр YouTube-д дор хаяж 40 сая хэрэглэгчтэй болж, жил бүр 1.7 сая долларын орлого олдог байсан. Twitch-д нэгдсэн нь зөв алхам болж жилийн орлого нь огцом өссөн.
10. Johan “N0tail” Sundstein (7.8 сая доллар)
Түүнийг Dota 2-ын хамгийн агуу тоглогчдын нэг гэж үздэг. Liquipedia-ийн мэдээлснээр тэрээр Dota 2-т тэмцээнээс хамгийн өндөр орлого олсон байна. Түүний тоглоомын амжилт нь 15 настайдаа Jascha “NoVa” Markuse болон Tal “Fly” Aizik нартай танилцсан үеэс эхэлсэн юм. Тэд хамтдаа Fnatic-ийн менежер Danijel "StreeT" Remus-ийн (гэхдээ ивээн тэтгээгүй) нэгэн багт тоглож эхэлсэн. Энэ үед тэд Heroes of Newerth-ийг тоглож, тэмцээний ялалт байгуулсан ч энэ тоглоом . тийм ч идэвхтэй биш байсан тул тэрээр Dota 2 руу шилжиж, тэмцээнүүдээс олон саяыг олж эхэлжээ.
9. Timothy John Betar “TimTheTatman” ($12 million)
Fortnite төрлийн тоглогч гэдгээрээ алдартай ч Overwatch, World of Warcraft, Counter-Strike: Global Offensive зэрэг тоглоомууд тоглодог. 2012 онд Twitch-д нэгдсэнээр түүний тоглоомын карьер эхэлж, 7 сая гаруй дагагчтай болжээ. Нэмж дурдахад тэрээр 4.3 сая гаруй захиалагчтай YouTube сувагтай. Тэрээр YouTube-ийн тоглоомын контентийн үзэлтийг нэмэгдүүлэхийн тулд Ninja, Nick Mercs, CouRage зэрэг алдартай тоглогчидтай хамтран ажилласан. Онлайнаар тоглож орлого олохоос гадна тэрээр E3 2018 зэрэг арга хэмжээнд тоглож, Complexity Gaming-тэй гэрээ байгуулж, тодорхой хувийг эзэмшигч, контент бүтээгч болсон.
8. Seán McLoughlin "Jacksepticeye" (16 сая доллар)
Тэрээр влог болон "Let's Play" инээдмийн цувралаараа алдартай. YouTube дээр тоглоомын карьер хөөхөөсөө өмнө тэрээр “Raised to the Ground” хамтлагийн бөмбөрчин байсан. Түүний видео бичлэгүүд 15,1 тэрбум хүн үзсэн бөгөөд хамгийн олон 28,2 сая захиалагчтай Ирланд гаралтай YouTuber болгожээ. Тэрээр 2007 онд YouTube сувгаа нээчихээд 2012 он хүртэл идэвхгүй байсан. Харин 2012 онд алдарт PewDiePie түүний нэрийг өөрийн бичлэг дээр дурдсанаар алдар нэр нь түгэж эхэлжээ.
7. Michael Grzesiek “Shroud” (20 сая доллар)
Shroud нь Valorant, Apex Legends, Counter-Strike: Global Offensive, Escape from Tarkov. зэрэг тоглоомуудаар алдаршсан. Тэрээр Twitch болон YouTube дээр тоглодог бөгөөд түүний тоглоомын видеонууд ойролцоогоор 1 тэрбум хүн үзсэн байна. Ихэнх хүмүүс түүнийг Тайлер Белвинс-тэй байнга өрсөлддөг учир түүн шиг сайн гэж боддог. чир нь тэд ихэвчлэн хоорондоо 2016 онд Cloud9 багийг ESL Pro лигийн 4-р улирлын тоглолтонд ялалт байгуулахад нь тусалж, дараа жил нь энэ баг хоёрдугаар байрт шалгарсан. Twitch дээр бүтэн цагаар stream хийхээр шийдсэн. Twitch-ээс олсон орлогоороо Калифорнид 9.4 сая долларын харштай болжээ.
6. Preston Blaine Arsement (20 сая доллар)
Тэрээр ихэвчлэн Minecraft, Call of Duty, Fortnite тоглодог YouTube-ийн тоглогч юм. Нэг сувагтай YouTube-ийн ихэнх тоглогчдоос ялгаатай нь тэрээр PrestonPlayz болон TBNRfrags гэсэн хоёр тоглоомын сувагтай. Эхнийх нь дор хаяж 11 сая захиалагчтай бол хоёр дахь нь хамгийн багадаа 2 сая хэрэглэгчтэй. 2019 онд 14 сая долларын орлого олсон дэлхийн хамгийн өндөр орлоготой YouTuber болсон. Дараа жил нь тэрээр 19 сая долларын орлого олжээ. YouTube дээр тоглохоос гадна тэрээр Minecraft төлбөртэй сервер ажиллуулдаг.
5. Evan Fong ($25 million)
Тэрээр VanossGaming нэртэй YouTube сувагтай бөгөөд хамгийн багадаа 21 сая захиалагчтай. Дунджаар түүний видео бичлэгүүд 8 тэрбум гаруй хандалт авдаг. Түүний тоглодог тоглоомууд нь Grand Theft Auto V, Call of Duty: World at War юм. Тэрээр ихэнх бичлэгүүддээ найзуудаа tag хийж, бараг л бүх сэдвээр маш чөлөөтэй ярилцдаг. 2014, 2016 онд тэрээр ""The Game Award"-д нэр дэвшиж байжээ. Тэрээр жилд дунджаар 12 сая доллар олдог.
4. Mark Fischbach “Markiplier” (35 сая доллар)
YouTube дээр тоглохоос гадна тэрээр жүжигчин, найруулагч, зохиолч, продюсер юм. Түүний YouTube суваг нь 30 сая гаруй захиалагчтай бөгөөд түүний видеонууд ихэвчлэн 17 тэрбум хандалт авдаг. Тэрээр ихэвчлэн аймшгийн болон тулаант тоглоомыг хөгжилтэй хэлбэрээр тайлбарладаг. Тоглоомоос жилд 10-20 сая долларын орлого олдог.
3. Daniel Middleton ($35 million)
Тэрээр хуучнаар The Diamond Minecart байсан DanTDM нэртэй YouTube суваг ажиллуулдаг. Түүний ихэнх видео бичлэгүүд нь Minecraft-т төвлөрдөг ч бусад тоглоомуудыг бас харуулдаг. Түүний видеонууд 10 тэрбум гаруй хандалт авдаг. Тоглоомынхоо видеонуудаас тэрээр 2017 онд 16.5 сая долларын орлого, жил бүр хамгийн багадаа 12 сая долларын орлого олдог. Тоглоомын карьертаа тэрээр хэд хэдэн шагнал хүртсэн. Жишээлбэл, тэрээр Minecraft сувгийн хувьд хамгийн олон үзэлттэй гэдгээрээ Гиннесийн номонд бүртгэгдсэн. Мөн тэрээр Rocket League-ийн хамгийн олон оноо авсан амжилтаараа шагнал хүртэж байсан
2. Tyler “Ninja” Blevins (40 сая доллар)
Tyler ихэвчлэн Fortnite on YouTube, байдаг ч, түүнийг Twitch дээрээс бас олох боломжтой. According to Celebrity Net Worth-ийн мэдээлснээр 24 сая гаруй захиалагчтай, видео бичлэгийг нь 2.5 тэрбум удаа үзсэн байна. Нэг захиалагч нь сард 5 доллар төлдөг тул сард 500,000-1,000,000 доллар олдог. Майкрософт компанитай гэрээ байгуулснаар гэрээнээс 40 сая доллар авсан.
1. PewDiePie (60 сая доллар)
Тэрээр YouTube-ийн видео тоглоомын тайлбарлагч, интернетийн алдартан юм. Тодорхой тоглоомоор мэргэшсэн ихэнх тоглогчдоос ялгаатай нь тэрээр өөр өөр тоглоом тоглодог. Үүний үр дүнд тэрээр видео бүрээс ойролцоогоор 20,000 доллар олдог. YouTube-ээс гадна тэрээр 112,000 гаруй хувь борлогдсон "Энэ ном чамд хайртай" ном бичсэн. Мөн түүний видеог үзэх боломжтой гар утасны аппликейшн гаргасан. Дахин хэлэхэд тэрээр гар утасны үзэгчдээс нэмэлт орлого олдог.
Эх сурвалж: moneyinc.com
Opmerkingen