top of page
Writer's pictureAriunzayat Yunren

1xBet болон Bestia хамтын ажиллагаа

Кипрт төвтэй спортын цахим бооцоот платформ 1xBet нь Аргентин улсын цахим спортын Bestia байгууллагатай хамтран ажиллахаа зарлалаа.

1xBet болон Bestia хамтын ажиллагаа нь энэ оны 12-р сард болох  Шанхайн Мажорт  Bestia байгууллагын Counter-Strike 2 төрлийн баг хэрхэн амжилттай оролцоход чиглэх юм.

  • Үүнээс гадна тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд Bestia болон Аргентины Counter-Strike-д зориулсан нэмэлт санхүүжилтийг гэрээнд тусгажээ.

  • Хэрэв Bestia энэ жилийн Шанхайн Мажор тэмцээний хасагдах шатанд (Elimination stage) хүрвэл 1xBet компаний зүгээс Аргентины бусад багийг дэмжихийн зэрэгцээ анхан шатны  цахим спорт CS2 төрлийн  тэмцээнд 500,000 долларын хөрөнгө оруулах болно.

  • Мөн 1xBet-ийн зүгээс Bestia байгууллагат зориулсан “тусгай урамшуулал” байгаа бөгөөд хэрэв баг энэ шатанд хүрвэл компани нь одоо байгаа ивээн тэтгэх гэрээнээсээ гадна тус байгууллагад 500,000 доллар олгоно гэж тэмдэглэсэн.

1xBet болон Bestia хамтын ажиллагаа
Credit to: Bestia esports
  • 1xBet-ийн лого нь Bestia Counter-Strike багийн өмсгөл дээр байхаас гадна тус байгууллагын тоглогчид, тэмцээний явц гэх мэт олон талаас нь харуулсан контентүүдийг хийхээр төлөвлөж байна.


1xBet бол  цахим спортын салбарт нэлээд их хөрөнгө оруулалт хийдэг, цахим төдийгүй уламжлалт спортынхонд танигдсан брэнд юм. 2024 оны 5-р сард OG Esports-тэй хамтран тус байгууллагын тоглогчдын амьдралыг харуулсан баримтат цувралыг эхлүүлсэн.

Тус компани нь сүүлийн жилүүдэд Counter-Strike-ийн төрөл бүрийн арга хэмжээ, Champion of Champions Tour (CCT), Энэтхэгийн Skyesports Masters, Монгол улсад болсон Nomadic Maters Spring тэмцээнүүдийг дэмжиж, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж ирсэн билээ.

Монгол улсын IHC esports, The MongolZ баг, Mongolian Esports Associan, META gaming зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг.

 

2023 онд реппер Алехандро ‘Papo MC’ Lococo үүсгэн байгуулсан Bestia байгууллага  нь PUBG төрлийн багтай, Counter-Strike-ийн  баг нь Аргентин улсын хамгийн шилдэг  багуудын нэг.

Comments


Recent Posts

bottom of page