top of page
Writer's pictureAriunzayat Yunren

1xBet MESA Asia Series тэмцээн зохиогдоно

Counter-Strike тоглоомын хөгжүүлэгч Валв корпораци 2025 оноос эхлэн уралдаан тэмцээний хувьд зохион байгуулагчдад тодорхой хэмжээний шалгуур тавьж, харин оролцогч багуудын хувьд Valve Ranking System-ийг хэрэгжүүлж байгаа билээ.


Манай улсын цахим спортын засаглалын байгууллага болох олон жилийн туршлагатай Монголын Электроник Спортын холбоо, бидний сайн мэдэх MESA Азийн бүсийн 1xBet MESA Asia Series тэмцээнийг зохиох гэж байна.

1xBet MESA Asia Series
Credit to: MESA

1xBet MESA Asia Series тэмцээнд Азийн бүсийн шилдэг багууд оролцох юм. Харин манай улсаас эхний шатанд (Series 1) нийт 8 баг оролцоно. Үүнд: Монгол улсаас MPS Fall: Finals тэмцээнд амжилттай оролцож оноогоороо тэргүүлсэн IHC E-Sports, ATOX Esports гэсэн багууд урилгаар оролцох бол MPS Fall тэмцээний оноогоор удаах байруудад орсон Clutch Gaming, Qube Esports, Chinggis Warriors, The Huns гэсэн багуудын дунд Closed Qualifier зохион байгуулж эхний 2 баг оролцох эрхийг авна. Харин үлдсэн 4 эрхийг Ази тивийн шилдэг багууд урилгаар оролцоно.

Энэхүү тэмцээн нь

  • Series 1

  • Series 2

  • Series 3 цувруулуудаас гадна

  • Finals гэсэн нийт 4 тэмцээний зохиогдоно.

Тэмцээний хуваарь:

  • Series #1. 10-р сарын 25 – 26-нд. Тэмцээний шагналын сан 10.000 ам.доллар

  • Series #2.  11-р сарын 5 -8-нд. Тэмцээний шагналын сан 10.000 ам.доллар

  • Series #3. 11-р сарын 21 – 24-нд. Тэмцээний шагналын сан 10.000 ам.доллар

  • Finals. 12-р сарын 19- 22-нд. Тэмцээний шагналын сан 25.000 ам.доллар

Тэмцээний нийт шагналын сан 55,000 ам.доллар.

 

MESA-аас 11-р сард Dota 2 төрлийн 𝗠𝗘𝗦𝗔 𝗗𝗢𝗧𝗔𝟮 𝗜𝗡𝗩𝗜𝗧𝗔𝗧𝗜𝗢𝗡𝗔𝗟 𝟮𝟬𝟮𝟰 тэмцээнийг Европ, Ази тивийн шилдэг багуудын дунд $100,000 шагналын сантайгаар зарласан.

Counter-Strike 2 төрөлд $100,000 шагналын сантайгаар MESA Nomadic Masters тэмцээнийг Европын 4, Азийн 4, нийт 8 багийн дунд 3 өдрийн studio LAN, 2 өдрийн Arena LAN-аар зохион байгуулсан билээ. Тус тэмцээнд OG, Gaimin Gladiators, Bleed, Aurora тэргүүтэй олон улсын шилдэг багууд оролцсон.

Comentarios


Recent Posts

bottom of page