top of page
Writer's pictureAriunzayat Yunren

19 дэх Азийн наадмын цахим спортын төрлүүд

9.23-10.8-ны хооронд Хятадын Ханжоу хотод болж буй Азийн XIX наадамд цахим спортын төрөл анх удаагаа албан ёсны медальт арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм. Азийн Наадмын цахим спортын төрлүүд #AsianGames2022 #esports

Цахим спортын төрлүүд:

1. Arena of Valor (Азийн наадмын хувилбар)

2. DOTA 2

3. Dream Three Kingdoms 2

4. League of Legends

5. Peace Elite (Азийн наадмын хувилбар)

6. Street Fighter V: Champion Edition

7. EA Sports FC Online


DOTA2

· Dota2 төрөлд нийт 14 баг оролцож байгаагаас БНХАУ, Малайз, Казахстан, Саудын Араб, Балба улс багууд шөвгийн наймд өрсөлдөхөөр шалгарсан. (Монгол, БНХАУ, Малайз, Казахстан, Саудын Араб, Балба, Энэтхэг, Индонез, Киргиз, Хонг Конг, Филлипинн, Мьянмар, Тайланд, Узбекстан)

· Доод хүснэгтийн 9 баг гурван хэсэгт хуваагдаж, Монгол улсын баг Узбекистан, Мьянмартай нэг группэд таарсан билээ. Манай залуус эхлээд Узбекистан улсын багийг хожсон ч, Мьянмар улсын багт ялагдсан. Харин Узбекстан улсын баг Мьянмар улсын багийг хожиж, хэсгийн гурван багийн оноо тэнцсан тул минут тоолон Монгол улсын баг хэсгээсээ гарлаа.

· Хасагдах шатанд Төв Азийг чансаагаар тэргүүлэгч Казахстан улсын багтай өрсөлдөж 2:1-ээр хожив.

· Манай залуус хагас шигшээ тоглолтод TI 11 тэмцээний хоёрдугаар байрын шагналт Zayac-р ахлуулсан Киргызстан улсын багийг 2:0-р хожсон.

  • Харин финалын тоглолтод TI (The International) тэмцээний 2 удаагийн аваргын төлөөх тоглогч болох Ame болон Somnus, Chalice, XinQ буюу Хятдын алдарт PSG.LGD багийн бүрэлдэхүүнд байсан тоглогчдын эсрэг хүчтэй өрсөлдөж 2:1 харьцаатай ялагдал хүлээлээ. Тоглолтын тайзны засалт шаардлага хангаагүй, дуу намсгагч бүхий бүүтийг байрлуулаагүйн улмаас, манай багийн тамирчид smoke авах болгонд үзэгчдийн зүгээс чанга дуугаар хашгирч дохио өгч байлаа.

1-р байр, алтан медал. Хятад улс

2-р байр, мөнгөн медал. Монгол улс

3-р байр, хүрэл медал. Малайз улс

PEACE ELITE (PUBG MOBILE Азийн наадамд зориулсан хувилбар)

Энэ төрөлд нийт 24 улсын баг 4 группэд хуваагдан тоглож байна.

· Монгол улсын баг С хэсэгт Өмнөд Солонгос, Непал, Вьетнам улсын багуудтай хуваарилагдсан билээ.

· Qualification Round шатанд Мальдив болон Япон улсын багуудад хожигдож, Preliminary Round 2 луу орсон.

· Preliminary Round 2 Group B шатанд Вьетнам, Мьянмар, Иордан улсын багуудтай өрсөлдсөн боловч хасагдах шат руу орж чадсангүй.

· Хасагдах шатанд 16 улсын багууд өрсөлдсөнөөс Өмнөд Солонгос, Тайван, Хятад, Индонезийн улсын багууд өрсөлдөв. Талбайн эзэд болох Хятад улсын баг алтан медалийн эзэд болжээ.

1-р байр, алтан медал. Хятад улс

2-р байр, мөнгөн медал. Өмнөд Солонгос улс

3-р байр, хүрэл медал. Тайван

Уг хувилбарын тухай цухас дурдахад бусадтайгаа байлдах биш спортоор (Бай онох, машинаар уралдах) өрсөлдөнө.

LEAGUE of LEGENDS

Энэ төрлөөр Солонгос улсын тамирчид Ази тивдээ төдийгүй, дэлхийд тэргүүлдэг билээ. Faker тэргүүтэй Өмнөд Солонгос улсын шигшээ баг Ханжоу 2022” Азийн 19 дүгээр наадамд түрүүлж алтан медалийн эзэд боллоо. Ингэснээр тэд Өмнөд Солонгос улсын хуульд заасны дагуу 18 сарын хугацаатай цэргийн албанаас чөлөөлөгдөж, 3 долоо хоногийн энгийн цэргийн бэлтгэлд хамрагдах боломжтой болох юм.

Медалийг AESF (Asian Esports Federation) Ерөнхий захирал Себестян Лау, Өмнөд Солонгосын Спорт Олимпийн Хорооны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Кий Хьюнг Лий нар гардуулжээ. Байр эзэлсэнийг үзүүлбэл:

1-р байр, алтан медал. Өмнөд Солонгос улс

2-р байр, мөнгөн медал. Тайван

3-р байр, хүрэл медал. Хятад улс

STREEТ FIGHTER V: Champion Edition

1-р байр, алтан медал. Солонгос улсын тамирчин Ж.Ким

2-р байр, мөнгөн медал. Тайваны тамирчин Ю.Л.Хсайнг

3-р байр, хүрэл медал. Тайваны тамирчин Л.В.Лин

DREAM THREE KINGDOMS 2

1-р байр, алтан медал. Хятад улс

2-р байр, мөнгөн медал. Хонконг

3-р байр, хүрэл медал. Тайланд улс

EA Sports FC Online (EA Sports Football Club)

1-р байр, алтан медал. Тайланд улсын тамирчин Т.Сонгайсакул

2-р байр, мөнгөн медал. Тайланд улсын тамирчин П.Варанан

3-р байр, хүрэл медал. Солонгос улсын тамирчин Ж.Квак

ARENA of VALOR (Азийн наадамд зориулсан хувилбар)

1-р байр, алтан медал. Хятад улс

2-р байр, мөнгөн медал. Малайз улс

3-р байр, хүрэл медал. Тайланд улс


Холбоотой мэдээлэл:

· 2022 онд болох байсан ч ковидын улмаас хойшлогдсон тул 2023 9.23-10.8-ны хооронд зохиогдож байгаа энэ жилийн наадмыг “Asian Games 2022” гэж нэрлэж байгаа билээ.

· Энэхүү наадамд дэлхийн 45 орны 12500 орчим тамирчид 40 спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдөх юм.

· Азийн наадам нь Азийн Олимпийн Зөвлөлийн (OCA) удирдлага дор 4 жилд нэг удаа зохиогддог Ази тивийн тамирчдын дунд зохиогддог спортын цогц тэмцээн юм.

· Цахим спортын төрөлд Үндэсний Олимпийн 30 хорооны 476 тамирчин есөн өдрийн турш Arena of Valor Asian Games Version, DOTA 2, Dream Three Kingdoms 2, League of Legends, Peace Elite Asian Games хувилбар, Street Fighter V: Champion Edition, EA Sports FC Online долоон төрлөөр 219 тоглолт хийж, 21 медаль хүртэнэ.

· Цахим спорт нь 2018 онд Индонезид болсон Азийн 18-р наадмын үзүүлэн тоглолтын төрөл байсан бол энэ удаад Ханжоу хотод анх удаа бүрэн медальт спорт болох юм.

· 2026 онд Японы Айчи/Нагоя хотод болох Азийн 20 дугаар наадмын хөтөлбөрт цахим спорт аль хэдийн батлагдсан.

· Энэ удаагийн наадамд Монгол улсын 403 тамирчин, 129 дасгалжуулагч, 34 спортын төрлөөр ур чадвараа сорьж байгаа билээ. Үүнээс цахим спортын DOTA 2, Peace Elite Asian Games гэсэн хоёр төрөлд IHC esports байгууллагын 10 тамирчид оролцож байна.

Монгол улсаас оролцсон тамирчид: Dota 2 төрөл

  1. ALTANGINJ Bilguun 23 APR 2003

  2. BATTSOOJ Munkh-Erdene 22 SEP 1999

  3. DASHZEVGE Tugstur 27 AUG 2000

  4. NARANKHAND Batbayasagalan 12 FEB 2001

  5. OTGONDAVAA Sukhbat

Монгол улсаас оролцсон тамирчид: Peace Elite төрөл

  1. BAATARKHUU Bilguun 27 SEP 2004

  2. BATKHUYAG Batbagana 7 FEB 2001

  3. BAYARTSENGEL Zolboot 27 JAN 2005

  4. KHATANBAATAR Khuselbaatar 1 MAR 2005

  5. NYAMLKHAGVA Dulaanjargal 25 OCT 1999

Comments


Recent Posts

bottom of page