Цахим бооцооны 1 x Bet болон Монголын Электрон Спортын Холбооноос хамтран Mobile Legends: Bang Bang төрлөөр 5'000 ам.долларын шагналын сантай тэмцээнийг 3-р сарын 20-23-ны хооронд зохиолоо.
Mobile Legends төрлөөр зохион байгуулагдсан 1 x Bet Rivals x MESA тэмцээнд IHC Esports баг түрүүллээ.
Ингэснээр тэд MESA-аас зохион байгуулсан тав дахь тэмцээндээ түрүүлж буй нь энэ. Финалын шатанд “Zxaura” онцгой тоглолт үзүүлж, багийнхаа эргэн ирэлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн нь түүнийг энэ тэмцээний онцлох тоглогч болгов.

MESA Legend Series 9 тэмцээний Аваргын төлөөх шатанд The MongolZ болон IHC Esports багууд өрсөлдөж байсан бол, энэ удаа Last Chance баг хагас шигшээд The MongolZ-ыг ялж, аваргын шатанд шалгарсан билээ. Дотоодын тэмцээнүүдийн өрсөлдөөн улам ширүүсч байна.
Last Chance багийн хувьд, өмнө нь MLS 2 (MESA Legend Series 2) тэмцээнд шөвгийн наймд шалгарч байсан бол энэ удаа амжилтаа ахиулж, анх удаа финалд шалгарсан нь онцлох үр дүн байлаа.
Тэмцээний явц
Өмнө нь зохиогдсон MESA Legend Series 9 тэмцээний шилдэг найман багуудыг 2 хэсэгт хувааж
• Хэсгийн шат -> Double-elimination (GSL)
• Шигшээ шат -> BO3 Single Elimination
• Аваргын төлөө -> BO7 журмаар явуулав.
Тэмцээнд урилгаар оролцсон багууд:
1. IHC E-Sports
2. The MongolZ
3. Nonplayable5
4. Sternritter
5. Bosuul
6. Team Inceptions
7. Astral Loud
8. Last Chance
Тэмцээнийг YouTube платформ дээрхи MESA TV сувгаар 21 цагийн турш дамжуулж, давхардсан тоогоор 38 мянган үзэгчид үзжээ.
Эх сурвалж: MESA
Comments