top of page
Writer's pictureesportsenewsmn

Энэ жилийн (2023) TI-аар юу болоод өнгөрөв?

 2023 оны 10-р сард АНУ-ын Вашингтон мужийн Сиатл хотод болсон The International тэмцээний талаар Two Sentries хуудаснаа бичсэн "Энэ жилийн (2023) TI-аар юу болоод өнгөрөв?" цувралын хоёрдугаар хэсгийг зөвшөөрөлтэйгээр толилуулж байна.

Хятадын бүс (China region)

Дооp байгаа зурган дээр топ 4-ын 2 баг (LGD Gaming, Azure Ray) нь Хятад бүсийн төлөөлөл. Угаасаа хоёрхон баг Хятадын бүсээс энэ жил (2023 онд) TI-д ирсэн. Ирсэн 2 баг нь хоёуулаа шал өөр арга барилтай. LGD Gaming бол нягт тоглолттой, системтэй, төлөвлөгөөтэй, гүйцэтгэл нь маш сайн. Azure Ray бол ердөө хоёрхон толгойтой. Нэг нь драфтыг нь хийж өгч ард нь зогсдог “Lanm”, нөгөөдөх нь тоглолтын үеэр бүх юмыг нь хийдэг “Somnus”. Хятадын бүсийг бид тэмцээн эхлэхээс өмнө доогуур үнэлж байсан нь үнэн. Энэ жилийн Major-ууд дээр ч олигтой амжилт үзүүлээгүй. Бас brainwashed болсон гэж бодсон “Somnus”-г одоог хүртэл ийм сайн байгаа гэж хэн төсөөлөх билээ. LGD.Gaming үнэхээр л хүчтэй байгаагаа мэдрүүлж хэсгээ тэргүүлж дээд хүснэгтийн финалд Team Spirit-тэй тоглосон. Эхний тоглолтон дээр тэд алдаа гаргаагүй. Миний амьдралдаа үзсэн хамгийн цэвэрхэн бөгөөд гоёмсог тоглолтыг үзүүлсэн ч Team Spirit нөгөө талд нь төгс бөгөөд драфтын илүүтэй байсан тул аргагүй л дийлээгүй. Тэр тоглолтыг Dota2-ын хамгийн гайхалтай тоглолтуудын нэг гэдэгтэй санал нийлэх биз ээ. Цувралын 2 дахь тоглолтонд бурханы ээлжит тайлан тоглолт тавигдаж драфтын дутуугаар хожигдож доод хүснэгт рүү унасан. Доод хүснэгтийн финалд энэ жилийн эхний хагасын боссууд Gaimin Gladiators хүлээж байв. Хэдийгээр LGD Gaming-ын багийн тоглолт сайн ч Gaimin Gladiators-ын тоглолт тэднийхээс илүү болж таарав. Эхний тоглолтонд хожих боломж байсан бага зэргийн алдаанаас болж өөрсдийнхөө темпийг алдаж хожигдсон. Дараагийн тоглолтон дээр Naga Siren болон залуугийнхаа төлөөсийг төлснөөр 3-р байраар энэ TI-г өндөрлүүлсэн. Нөгөө талд Azure Ray нилээн азтай байв. Дээд хүснэгтнээс эхлэхдээ Nouns-тай таарсан. Бэлэн хоол гэмээр баг. Дараа нь жинхэнэ багтай таарч LGD Gaming-т ямар ч үзээгүй хожигдсон. Доошоо унахдаа өөрсөдтэй нь адилхан "сагсчид" болох Betboom-тэй таарч 2 талдаа шидсээр байгаад Azure Ray нь арай бага шидсэнээрээ хожсон. Ингээд топ 4-т үлдсэн ч доор нь таван толгойтой луу болох Gaimin Gladiators хүлээж байх нь тэр. Ямар ч өрсөлдөөн гаргалгүй 2:0 ээр хожигдож хасагдсан. Гэхдээ Хятадын бүс ялангуяа LGD Gaming баг бидний бодсон шиг сул бол яав ч биш юм байна гэдэг нь ойлгомжтой харагдаж байсан ба тэдэнд энэ жил туршлага, тэвчээр дутав. Ирэх жил энэ бүрэлдэхүүнээ хадгалвал Аegis өргөхөд байг гэх газаргүй харагдаж байлаа.

Энэ жилийн (2023) TI

Эх сурвалж: Two sentries

Энэхүү бичвэрийг 2023 оны 10-р сарын 30-нд нийтэлсэнийг уншигч зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай)


Comments


Recent Posts

bottom of page