top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Тhe gamehers байгууллагын тухай

Дэлхийн 3 тэрбум тоглогчийн бараг тал хувийг төлөөлдөг, цахим спорт, видео тоглоомын салбарын бүсгүйчүүдийн The gamehers байгууллагын тухай энэ удаа бичье.

Танилцуулга

The gamehers бол эмэгтэйчүүд болон эмэгтэй тоглогчдод зориулсан олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн платформ юм. Энэ платформ дээр тоглогчид хууч хөөрөх, хамтдаа тоглох, тоглоомын ур чадвараа бататгах, ижил санал бодолтой хүмүүстэй уулзах холбогдох, туршлагаа хуваалцах аюулгүй бөгөөд тэдэнд дэмжлэг үзүүлэх орон зай.


Энэ байгууллагыг дандаа бүсгүйчүүд удирддаг, байгууллагын эрхэм зорилго нь видео тоглоомын салбар дахь эмэгтэйчүүд, эмэгтэй тоглогчдын дуу хоолойг илэрхийлэх, тэдний хийж бүтээж байгааг олны хүртээл болгох, тэднийг хөгжүүлэх явдал юм.


The gamehers-ийг 2019 онд Ребекка Диксон, Верта Малони нар үүсгэн байгуулж, одоо олонд танигдсан томоохон хэмжээний платформ бүхий технологийн компани, эмэгтэй тоглогчдод зориулсан анхны том медиа платформ, нийгмийн сүлжээ болжээ.


  • The*gamehers нь зөвхөн бүсгүйчүүд төдийгүй тамирчид, тоглогчид, хөгжүүлэгчид, стримерүүд, дизайнерууд, косплейчид болон хөгжүүлэгчдийг нэгтгэдэг орон зай юм.

  • The*gamehers хамтдаа ярилцах, хамтдаа тоглох, өөрийн стриймээ олонд хүргэх, сонирхлын бүлэгт нэгдэх, цахим спорт видео тоглоомын аливаа арга хэмжээнд оролцох зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаануудыг санал болгодог.

 
Тhe gamehers сүүлийн үед хийж байгаа ажлаас дурдвал
  • The*gamehers Awards. The*gamehers нь цахим спорт, видео тоглоомын салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг дэмжин тэднийг урамшуулсан шагналын хөтөлбөртэй.

  •  The*gamehers Guardians. Эцэг эхчүүдэд зориулсан цахим сургалтын бета хувилбар

  •  t*gh GameChangeHERs // Women’s Innovation Hub.  Старт ап үүсгэх зорилготой бүсгүйчүүдэд зориулсан тусгай хөтөлбөр

  • “Power of Gender Equality” цахим уриалга нь видер тоглоомын ертөнцөд байдаг бүсгүйчүүдэд тулгарч буй асуудлыг бусадтай хуваалцах боломж олгох зорилготой юм.

АНУ-ын Нью Уорк хотод байрладаг The*gamehers олон нийтийн сүлжээ болон бусад холбогдох


Вэбсайт: thegamehers.com

Instagram: thegamehers.com

Facebook: thegamehers.com

Twitch: thegamehers.com 


Тhe gamehers
Credit: the gamehers

Жил бүр тодруулдаг the*gamehers awards-ын 2024 оны шалгаруулалтад 27 төрлөөр, 4,378 бүсгүйчүүд нэр дэвшиж, 43,888 хүн саналаа өгч 110 эмэгтэйчүүд шалгарчээ.

Миний бие энэ байгууллагын 2022 оны нэр дэвшилтэнд оролцож, Оны шилдэг сэтгүүлч шагналыг хүртэж байсан билээ.

Тhe gamehers
Credit: Тhe gamehers

Энэ нийтлэлийг esportsnews.mn-ээс санаачилсан WOMEN in ESPORTS төслийн хүрээнд бичив.

Comments


Recent Posts

bottom of page