top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Видео тоглоом, цахим спортын салбарын бүсгүйчүүд

Маш хурдтай хөгжиж, өргөн цар хүрээг хамарч байгаа энэ салбарын нэг хэсэг болох охид бүсгүйчүүдийн тухай ярих цаг нь аль хэдийн болжээ.

2023.8.24  Forbes сэтгүүлд гарсан нийтлэлд "Видео тоглоомын салбарт эрэгтэйчүүд 61%, эмэгтэйчүүд 30% эзэлдэг"
2023 оны 6-р сард гарсан Circana's PlayerPulse-ийн мэдээлснээр "консол төрлийн тоглогчид  47%, PC төрлийн тоглогчид 50%, гар утасны төрлийн тоглогчид видео тоглоом тоглуулагчдын 54% нь эмэгтэйчүүд байдаг"
2024.2.9 playtoday.com мэдээллийн сайт дээр "Эмэгтэй тоглогчид дэлхийн 3.2 тэрбум тоглогчдын 46%-ийг эзэлдэг бол АНУ-ын эмэгтэй тоглогчдын тоо 48%-д, эрэгтэй тоглогчдын тоо 52%-д хүрчээ. 2023 оны эхний улирлын мэдээллээс харахад PC тоглоомчдын 40% нь эмэгтэйчүүд байна.
Видео тоглоом, цахим спортын салбарт байдаг охид бүсгүйчүүдэд “хүндрэл” байнга тохиолдсоор байна.

Учир нь:

  • Видео тоглоомын салбар нь эрэгтэйчүүдийн, эсвэл эрчүүд давамгайлсан салбар гэсэн түгээмэл, уламжлалт ойлголт

  • Эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэй role model-үүд цөөхөн

  • Статистикийн тоон үзүүлэлт одоо хэрнээ ээдрээтэй, зөрүүтэй байдгаас гадна

  • Ямар ч салбарт цөөнхийн төлөөлөл дуу хоолой нь олонд хүрдэггүй.

  • Эмэгтэйчүүдийн байгалаас заяасан онцлогоосоо болж  карьерийн хувьд хойшлогдох, цаг алдах явдал байдаг.

  • Эмэгтэй тоглогч тамирчдыг “хачирхаж хардаг”, тэднийг хэн нэг эрэгтэй тоглогч, тамирчны найз охин учраас гэдэг ойлголт байсаар л байна.

  • Бүх тоглолт, тэмцээнүүд нь дэлгэц, интернеттэй салшгүй холбоотой байдаг онцлогоос болж дэлгэцийн араас охид бүсгүйчүүдийг элдвээр хэлж, доромжлох явдал байсаар л байна.

  • Үүний улмаас эмэгтэй тоглогчид ихэнхи тохиолдолд өөрсдийгөө нуудаг.

Тоглолтын үеэр цахим дээрэлхэлтэнд өртсөн эмэгтэйчүүд 75% байдаг бол, 59% нь тоглоом тоглож байхдаа хүйсээ нуудаг.  
Дутагдалтай талууд байгаа ч ахиц дэвшил гарсаар
  • Эмэгтэй тоглогчдын тоо, эзлэх хувь аль ч улс, бүсэд өдөр бүр нэмэгдсээр байна.

  • Нэгэнт энэ салбарын оролцогчдын бараг тал хувь нь эмэгтэй хүйс байгаа тул энэ тухай  ярьж эхэлсэн.

  • Мөн AAA болон Indie хөгжүүлэгчид тоглоомууддаа зоригтой, шийдэмгий эмэгтэй дүрүүдийг нэмж өгсөн. Жишээлбэл: Лара Крофт (Tomb Raider), Леннет (Valkyrie Profile),  Жайна Проудмур (World of Warcraft), Тифа Локхарт (Final Fantasy)

  • Тоглоом хөгжүүлэгчид, тэмцээн арга хэмжээ зохион байгуулагчид энэ сегмент рүү хандаж, тэдэнд зориулсан контент бүтээх, тэдний контентийг дэмжиж байна.

  • Эмэгтэй бүрэлдэхүүнтэй багийг дэмжиж, тэдэнд санхүүгийн, хууль эрх зүйн, сэтгэл санааны, боловсролын дэмжлэг үзүүлдэг болжээ.

  • Эмэгтэй бүрэлдэхүүнтэй багуудын дунд шагналын сан өндөр тэмцээнийг зохиох болсон.

  • Байгууллагууд, багууд удирдах түвшиндээ эмэгтэй төлөөллийг оролцуулах болжээ.

  • Байгууллага дотроо хүйсийн тэнцвэрийг ойртуулж, энэ соёлыг дэмжиж байна.

  • Ийм ч учраас олон эмэгтэйчүүд гадаадын томоохон байгууллагыг удирдаж эхэллээ.

  • Аливаа оны шилдэгийг шалгаруулдаг платформууд “эмэгтэй” гэдэг категори-ийг нэмсэн.

Цахим спортын хувьд авч үзвэл 2019 оны байдлаар цахим спортын ертөнцийн дөнгөж 5% нь эмэгтэй тоглогчид байдаг. 
Гэвч хангалттай биш.

Ялангуяа, Монгол улсад энэ талаар дуугарч, үйлдэл хийж эхлэх цаг болжээ. Үүний тулд:

  • Эмэгтэй тамирчидтай баг олноор бий болгох, дасгал сургуулилтанд

  • Тэдний оролцох тэмцээний шагналын санг нэмэгдүүлэх

  • Томоохон байгууллагууд эмэгтэй багтай болох, түүгээр ч зогсохгүй удирдах түвшинд охид бүсгүйчүүдийг дэвшүүлэх,

  • Байгууллага, багууд хүйсийн тэнцвэрийг ойртуулж, байгууллага дотроо тэр соёлыг бий болгох

  • Эмэгтэйчүүдийг ямар нэг байдлаар bully хийсэн контент бүтээгчдийг  шүүмжилж, т тэдний контентийг үзэхгүй байх

  • Биенээ дэмжиж, мэддэг чаддагаа зааж сургах, цахим орчинд өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй.


Энэ бүгдэд дүгнэлт хийж esportsnews.mn салбартаа анхдагч болон охид бүсгүйчүүдийг дэмжих төслийг санаачилж байна.

Тоглогчид, тамирчид, цахим спортын баг, байгууллага, стриймэрүүд зэрэг хэн бүхэнд нээлттэй энэ төслийн зорилго нь:

·       Салбарын бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийг олон нийтэд таниулах, 

·       Цахим спортод оролцох оролцоо, байр суурийг нэмэгдүүлэх, 

·       Харилцаа холбоо үүсгэх, цахим орчинд үерхэл нөхөрлөлийг бий болгох юм. 

Төслийн хүрээнд 

·       Эмэгтэйчүүдийн оролцооны тухай тоо баримт бүхий мэдээлэл гаргах

·       Салбарын эмэгтэйчүүдтэй ярилцлага хийх

·       Хамтарсан стрийм хийх

·       Зөвхөн эмэгтэй тоглогчид оролцсон тэмцээн зохион байгуулах

·       Сургалтын контент бэлдэх

·       Судалгаа хийх зэрэг ажлуудыг 2024 оны туршид явуулна. 

Цахим спорт, видео тоглоомын салбарын охид бүсгүйчүүдэд зориулсан энэхүү төсөл Танд ч бас хамаатай.

Kommentarer


Related Posts

bottom of page