top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Анхны аварга NaVi хаана байна вэ?

NaVi - Natus Vincere аваргын титмээ зүүснээс хойш 12 жил болжээ. Тэгвэл тэд одоо хаана байна вэ? #theinternational #Ti2

2011 оны 8-р сард Германы Кёльн хотод болсон Gamescon буюу видео тоглоомын үзэсгэлэн худалдаанд дэлхийн 39 орны 550 орчим үйлдвэрлэгч шинэ болон удахгүй гарах тоглоомуудаа олон нийтэд дэлгэн үзүүлэв. Видео тоглоомын технологийн хөгжил, улам сайжирч буй график, илүү хурдан, илүү сонирхолтой тоглоомуудыг үзүүлэх цорын ганц газар гэж сурталчилж байв. Electronic Arts (EA) 'FIFA 2012', Konami 'Pro Evolution Soccer' (PES) зэрэг тоглоомоороо хамгийн олон үзэгчдийг татах төлөвлөгөөтэй байсан.

Илүү олон хүмүүсийн анхаарлыг татаж, тэр үед болох цахим спортын тэмцээнд өндөр шагнал өгөх, шагналын санг санхүүжүүлэхэд зориулагдаж байлаа.

Na'Vi

GamesCom 2011 үзэсгэлэнгийн үеэр Dota 2 тоглоомын хөгжүүлэгч Valve компани The International нэртэй, тухайн үедээ хамгийн өндөр 1,600,000 долларын шагналын сантай тэмцээн зохиохоор олон улсын багуудыг урьжээ.

Дэлхийн өнцөг булан бүрээс уригдсан эдгээр 16 багийн дунд Украйн улсад байгуулагдсан Украин, Орос, Эстони гаралтай, “baby” царайтай тоглолгчидоос бүрдсэн Na'Vi баг байсан.

Na'Vi

Clement 'Puppey' Ivanov, Ivan 'ArtStyle' Antonov, Danil 'Dendi' Ishutin, Oleksandr 'XBOCT' Dashkevych болон Dmitriy 'LighTofHeaveN' Kupriyanov нар Na'Vi-д нэгдсэнээс хойш ердөө хоёр сарын дараа, гуравхан долоо хоногийн турш beta хувилбарыг тоглосон тэд анхны The International-д уригджээ. Тэмцээний туршид нэг ч ялагдаагүй Na`Vi аваргын төлөөх тоглолтонд EHOME-г 3:1-ээр буулган авч, урьд өмнө хэзээ ч байгаагүй 1,000,000 долларын шагналыг хүртлээ.

Natus Vincere багийн The International 2011-д оролцсон бүрэлдэхүүн:

  • Украйн гаралтай Ivan “Artstyle.” Antonov

  • Украйн гаралтай Danil “Dendi” Ishutin

  • Украйн гаралтай Alexander “XBOCT” Dashkevich

  • Эстон гаралтай Clement “Puppey” Ivanov

  • Орос гаралтай Dmitriy “LighTofHeaveN” Kupriyanov

Энэ гайхалтай мөчөөс хойш 12 гаруй жил өнгөрчээ. Украйны баг The International 1-д нэгдүгээр байр, TI2, TI3-т хоёрдугаар байр, TI4-т наймдугаар байр эзэлсэн.

TI1-ээс хэдхэн долоо хоногийн дараа 2011 оны Цахим спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (Electronic Sports World Cup 2011) түрүүлэв. Дараагийн хэдэн сарын турш дараалан ялалт байгуулснаар томоохон тэмцээнүүдэд таван удаа аваргалж, ахин хоёр дэд байр эзэлж The International 2-той золгожээ. Тэд үнэндээ “галзуурч” байлаа.

Харин өнөөдөр тэд хаана байна вэ?

Ivan 'ArtStyle' Antonov

TI1-ээс хэдхэн сарын дараа, гэрээ хэлэлцээр болон шагналтай холбоотой маргаан дэгдээж, Na'Vi, Moscow 5 зэрэг багуудыг бойкотлохыг уриалж Artstyle багаа орхижээ.

Тэрээр хэд хэдэн багт орж гаран, 2012 онд Eclypsia баг татан буугдах үед мэргэжлийн Дотагаас зодог тайлах тухай цуу яриа гарч байсан ч, 2014 онд Relax багтай хамт Dota-гийн тавцанд дахин гарчээ.

Artstyle 2015 онд Na'Vi-д дахин нэгдэж, 2017 оны 3-р сарыг хүртэл тийм ч өндөр амжилтанд хүрэлгүй, The Kiev Major-ийн өмнөхөн Virtus.pro багийн дасгалжуулагч болжээ. Түүнээс хойш тэрээр янз бүрийн багт дасгалжуулж хийж, харин одоо Na'Vi Junior-д дасгалжуулагчаар ажиллаж байна.

Na'Vi
Danil 'Dendi' Ishutin

Алдарт midlaner Daniil “Dendi” Ishutin, Dota-ийн түүхэнд хамгийн бүтээлч тоглогчдын нэг гэж тооцогддог бөгөөд өвөрмөц тоглолтын хэв маягаараа алдартай. Түүний зан чанар, ур чадвар, олон жилийн амжилттай түүх нь түүнийг дэлхийн хамгийн алдартай Dota 2 тоглогчдын нэг болгосон. Түүний тухай “Free to Play“ баримтат кинонд үзүүлсэн байдаг.

The International 1 тэмцээнд түрүүлсэн нь зөвхөн эхний алхам. Багийнхаа хамтаар TI2, TI3-ын дэд аварга болж байсан амжилтын урт жагсаалт бий. Ялалт, ялагдлын хамт энэ багтаа үнэнчээр үлдсэн юм.

TI8-д хүргэх улирлын тоглолтуудад тааруухан амжилт үзүүлсэний дараа, Na'vi багийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийлээ. Dota 2-ын бүх карьерийн туршид, найман жил тус багт тоглосны дараа түүнийг багийн “active” тоглогчийн нэрсээс хасчээ. Энэ бол нэгэн үеийн төгсгөл байсан ч замын төгсгөл биш юм.

Заримдаа хуучин баг, найзуудынхаа дуудлагаар stand-in байж, SEA бүс рүү Tigers багт Chai "Mushi" Yee Fung-тай хамт тоглохоор зорьжээ. Баг нь томоохон амжилтад хүрээгүй тул, яг гурван сар болоод гэр лүүгээ буцав.

Төрөл бүрийн тэмцээн болон бусад олон арга хэмжээнд оролцож, өөрийн stream хийх зэргээр Денди зүгээр суусангүй.

Денди 2020 оны 1-р сард B8 багийг байгуулсанаа богино хэмжээний видеогоор дэлхий даяар зарлалаа. Тэр эргэн ирж байгаагаа зарласан ч харамсалтай нь түүнийхээр болсонгүй.

B8 ямар ч амжилт олсонгүй, тэр ч байтугай Хойд Америк руу нүүж очсон ч амжилтанд хүрсэнгүй. Дота 2-ын бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Денди таван жилийн турш TI-д шалгарч чадсангүй. Түүний баг The International 2023 (TI12) тэмцээнд оролцоход нэг алхмын дутуу байхад Хойд Америкийн бүсийн шалгаруулалтад Nouns багт 3:0-оор хожигдож, TI12-ын сонгон шалгаруулалтын эрхээ алдлаа.

Na'Vi
Oleksandr 'XBOCT' Dashkevych

Хамгийн хурдтай, carry тоглогчдын нэг болох Александр багийнхаа төлөө ганцаараа хожиж, хожигддогоороо алдартай. Тэрээр 2009 онд мэргэжлийн карьераа эхлүүлж, 2010 онд шинээр байгуулагдсан Na’Vi багт элсэн 2015 онд Na'Vi багийг тарах хүртэл хамт байлаа.

Team Empire, Fantastic Five болон Team Spirit зэрэгт тоглож байсан XBOCT Оросын телевизийн салбарт шилжлээ. Найман сарын дараа, 2017 оны 3-р сард Оросын хөлбөмбөгийн Премьер лигийн "FC Anji" байгууллагын дэргэдэх Cyber Anj багт тоглож, ур чадвар, цаг нараа зарцуулсан ч амжилтад хүрэхгүй нь тодорхой болмогц, хоёр сарын дараа багаасаа гарчээ.

Александр 2017 оны 7-р сард Na`Vi-гийн дасгалжуулагчаар нэг жил орчим болж, 2018 оноос хойш Оросын нэвтрүүлгүүдэд мэргэжлийн кастер, шинжээч, тайлбарлагчаар ажиллаж байна.

Na'Vi
Clement 'Puppey' Ivanov

Puppey бол олон ур чадвартай тоглогч бөгөөд Dota 2-ын хамгийн амжилттай тоглогчдын нэг юм.

TI1-ийн дараа ArtStyle багаасаа гарч, Puppey-ийн мэргэжлийн ур чадвар, авъяас чадвар нь багийн ахлагч болгожээ. Түүний удирдлага дор Na’Vi тоо томшгүй олон аварга цолыг хуримтлуулж, тэр дундаа TI2, TI3-ын хоёрдугаар байрыг эзэлжээ. TI4-д 7-8-р байрт орсон тааруухан үр дүнгийн дараа Puppey багийн анд Kuro 'KuroKy' Salehi Takhasomi-тай хамт Team Secret-ийг байгуулжээ.

Team Secret Dota 2-ын түүхэнд асар их нөлөө үзүүлсэн. Тэдний дайчин тоглолт нь өрсөлдөгчөө тэр дор нь буулгаж, TI5-д түрүүлэх магадлалтай багуудын жагсаалтад төвөггүй орлоо. Багийн дотоод асуудал нь байдлыг орвонгоор нь эргүүлж, 7-8-р байрыг эзэлсэн. Саяхныг хүртэл он сараар үргэлжилсэн дотоод зөрчилдөөн, тогтворгүй байдал ньTI6-д бүүр 13-16-р барианд орсон нь багийн хамгийн доод үзүүлэлт юм.

Puppey-ийн хувьд багийн бүрэлдэхүүн, стратегийг шинэчлэх шаардлагатай байв. Өндөр хүлээлттэй ч, тогтворгүй байдал, дотоод зөрчилдөөн ихтэй Team Secret-ийн TI7-ийн үед аваргын титмийг өргөх боломж байгаа мэт санагдаж байсан ч 9-12-р байраар өндөрлөлөө.

Puppey багийн бүрэлдэхүүн, тоглолтын стратеийг өөрчлөхөд бүх зүйл сайжирч эхлэв. TI8-ын үеэр шат ахиж 5-6-р байр, TI9-д 4-р байр, TI10-д бүүр 3-р байр, TI11-д гайхалтайгаар 2-р байрыг эзэлсэн.

TI12-ын аварга титмээ гэртээ авч ирэх Puppey-гийн мөрөөдөл тодорхой. Тэрээр The International-ийн бүх тэмцээнд оролцсон цорын ганц тоглогч байсан бөгөөд одоо зөвхөн аваргын титмийг л авах шаардлагатай байв. Гэхдээ хувь заяа түүнд арай л хатуу хандаж, тэрээр анх удаа TI-ийг өнжих нь.

Амжилтууд:

  • The International 2011-ээс The International 2022 хүртэл нийт 11 тоглолтод оролцсон дээд амжилтыг Puppey эзэмшдэг.

  • Түүний хувьд Аваргын төлөөх тоглолтод дөрвөн удаа, шилдэг 4 тоглолтод зургаан удаа, шилдэг 8 тоглолтод есөн удаа тоглосон.

  • The International 2022 оролцохдоо 32 нас 238 хоногтой байсан, хамгийн “ахмад” тоглогч

(Мэдээллийг Liquipedia-аас авав)

Na'Vi
Dmitriy 'LighTofHeaveN' Kupriyanov

LighTofHeaveN (эсвэл Lost нэрээр нь алдаршсан) 2013 онд Team Empire-д орох хүртлээ Na'Vi-тэй хамт байсан. The International 2013 тэмцээнд оролцох эрхээ авч чадаагүй тул дараахан нь Dota 2-оос зодог тайлсан.

Зодог тайлсныхаа дараа кастерийн ажилд орсон бөгөөд 2014 онд тэрээр богино хугацаанд Na'Vi-д кастер хийж байгаад, Оросын нэвтрүүлэгт кастер/аналитикаар ажиллаж байна. Phygital Gamesт 2023 тэмцээний тайлбарлагч хийсэн түүнийг The International 12-ын үеэр үзэгчид нь хүлээсээр.

Na'Vi

Эх сурвалж: gosugamers.net

Орчуулсан: Ю.Ариунзаяат

Comments


Recent Posts

bottom of page