Лхагва, 7 сар 6, 2022
Бусад

    Positive gaming Mongolia багаас зохиож буй тэмцээний талаар…

    Positive Gaming Mongolia баг өөрсдийн дэмжигчид, Mobile Legends: Bang Bang тоглогчдын дунд “Community Cup” тэмцээнийг ерөнхий ивээн тэтгэгч MonPay-тэй хамтран зохиож байна.

    Тэмцээнд 16 баг бүртгүүлж эхний долоо хоногийн тоглолтуудаа хийлээ.

    Тэмцээнд оролцож буй багууд:

    • MAIDEN
    • Shadow Of War
    • Frost legends
    • Do not limit
    • RaZeR
    • Refix Esport
    • Bosuul
    • Final episode
    • S.G.S
    • Savage Gaming
    • Eternal blue sky
    • 5 suraggui garud
    • Forsaken
    • SK.s skeleton
    • Astronauts
    • GOKU
    Positive Gaming Mongolia

    Энэхүү тэмцээн ирээдүйд мэргэжлийн лиг болж хөгжих бөгөөд оролцох бүрд оноо цуглуулж, Монгол шилдэг MLBB баг болон тоглогчдын жагсаалт үүснэ.

    Энэ тэмцээний үндсэн кастераар та бидний сайн мэдэх, Монголын хамгийн олон дагагчтай Mobile Legends төрлийн стриймэр “Saftaz Gaming” ажиллаж байна.

    Positive Gaming Mongolia баг 2021 оны 6-р сард Турк улсыг зорьж, Монголын анхны гадаад улсад бэлтэлийн байртай, гар утасны тоглоомын баг болсон билээ.

    Багийг амжилтууд:

    • Туркийн 10 гаруй тэмцээнд шагналт байранд орсон
    • Бүх гишүүд Монголын хамгийн өндөр ранктай тоглогчид болсон
    • S21-д Дэлхийн 7-д жагсаж Монголын анхны Verified баг болсон
    • 400 орчим сошиал контент бүтээсэн
    • Тэд дараагийн түвшиндээ хүрч, олон улсад хүч үзэхээр Филиппин улсад суурьшаад байна.
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу