2022.3.29-4.17-ны өдрүүдэд болох PMPL South Asia Spring 2022-т Монгол улсын IHC esports, Seal esports, Stalwart esports, Savage esports гэсэн 4 баг оролцоно.
PMPL– PUBG Mobile Pro League тэмцээний South Asia Spring 2022 бүсийн тэмцээнд багууд 3.19-нөөс 4.17-ны өдрүүдэд 3 долоо хоногийн турш оноо цуглуулах байдлаар өрсөлдөж, долоо хоногийн Мягмар, Лхагва гарагт тухайн долоо хоногийн Super Weekend тоглолтод шалгарахын төлөө тоглоно.
South Asia Spring 2022-т дараах 20 баг 3.19-нөөс 4.17-ны өдрүүдэд өрсөлдөнө.
- SEAL ESPORTS- Монгол улсын баг (урилгаар)
- IHC ESPORTS- Монгол улсын баг (урилгаар)
- STALWART ESPORTS -Монгол улсын баг (урилгаар)
- SAVAGE ESPORTS-Монгол улсын баг (шалгаруулалтаар)
- Da Atrax Esports
- Deadeyes Guys-Непал улсын баг
- Vibes Esports -Непал улсын баг
- Skylightz Gaming -Непал улсын баг
- Trained To Kill -Непал улсын баг
- A1 eSports-Бангладеш улсын баг
- 1952
- RAW Esports
- HIGH VOLTAGE
- DRS Gaming -Непал улсын баг
- JyanMaara Esports -Непал улсын баг
- 7Sea Esports -Непал улсын баг
- TRZ ESPORTS
- ElementriX-Непал улсын баг
- Venom Legends -Бангладеш улсын баг
- PHANTOM ESPORTS




Super Weekend-д 16 баг оролцох эрхээ авч, нийт 3 долоо хоногийн Super Weekend-ийн оноогоор эхний 16 баг South Asia бүсийн төгсгөлийн тоглолтод шалгарах юм. Финалын шат 4-р сарын 22-24-ны өдрүүдэд явагдана.
Шагналын сан: $150,000
1-р байр: 10,000 доллар
2-р байр: 6,500 доллар
3-р байр: 5,000 доллар
Тэмцээний MVP: 1000 доллар
Мэдээ гарах явцад Монгол улсаас оролцож байгаа багууд эхний долоо хоногийн шалгаруулалтад тэнцжээ.
Тэмцээний шууд дамжуулалтыг зохион байгуулагчийн YouTube сувгаар, монгол дээр Caster Tuvshuun, Tami, Inam, Wise нарын сувгуудаас үзэж болно.
2021 оны 6-р сард болсон PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 3 баг оролцож, Astra Academy
баг нийт 24 тоглолтоос 5-д ялж (Chicken Dinner) 295 оноо цуглуулсан бөгөөд шагналын 40 мянган ам.долларын эзэн болжээ.
Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээний хоёрдугаар байранд PUBG Mobile төрлийн дэлхийн аваргын хүрэл медальт, Zeus Esports баг, харин 5-р байрт Apes Inc орсон түүхтэй