Мягмар, 7 сар 5, 2022
Бусад

    PMPL: South Asia Spring 2022 тэмцээнд Stalwart esports аваргаллаа.

    Шинэчилсэн мэдээ

    PMPL: South Asia Spring 2022 тэмцээнд бүсийн шилдэг 10 баг, Пакистан улсын шилдэг 6 баг, нийт 16 багууд $150,000 долларын шагналын сантай South Asia Championship Spring 2022 тэмцээний финалд 5-р сарын 19-22-ны өдрүүдэд өрсөлдлөө.

    Тэмцээнийг эхний өдрөөс тэргүүлсэн Stalwart Esports баг 4 өдрийн турш тэргүүллээ алдалгүй явсаар 323 оноогоор тэмцээний АВАРГА болж $40,000 долларын шагналын эзэд боллоо. 

    Тэд ийнхүү South Asia бүсэд хоёр жил дарааллан АВАРГА цолыг хүртэж байна. (2021 онд Astra Academy нэрийн дор SA Championship тэмцээнд түрүүлсэн)

    Мөн уг тэмцээнд Монгол улсаас өрсөлдсөн SEAL Esports баг 5-р байранд, IHC ESPORTS баг 7-р байранд орсон амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ.

    PMPL: South Asia Spring 2022 Тэмцээний (MVP) шилдэг тоглогчоор Stalwart Esports багийн тоглогч TOP  шалгарч $2,000-ын шагналын эзэн боллоо. 

    STALWART esports багийн бүрэлдэхүүн:

    • Jargalsaikhan “Senator” Batkhurel
    • Bilguutei “skryyy” Bayasgalan
    • Burenbayar “TOP” Altangerel
    • Unubold “pikA” Erkhembayar
    • Suhbat “Action” Galtsalam

    PMPL: South Asia Spring 2022 тэмцээний шагналын сангийн тухай мэдээллийг хүргэвэл:

    PMPL: South Asia Spring 2022 тэмцээнд Stalwart esports аваргаллаа. IMG 6457

    1-р байр: Stalwart Esports  (Монгол улс) – $40,000

    2-р байр: Trained to Kill (БНАБ улс)    – $28,000

    3-р байр: JyanMaara (БНАБ улс) – $18,000

    4-р байр: i8 Esports (Пакистан улс)  – $10,000

    5-р байр: SEAL Esports (Монгол улс)  – $7,000

    6-р байр: DRS GAMING (БНАБ улс) – $6,000

    7-р байр: IHC ESPORTS (Монгол улс) – $5,500

    8-р байр: Skylightz Gaming (БНАБ улс)  – $5,500

    9-р байр: Deadeyes Guys (БНАБ улс)  – $4,000

    10-р байр: 52xRage Esports (Пакистан улс)  – $4,000

    11-р байр: Phantom Esports (Бангладеш улс) – $4,000

    12-р байр: High Voltage (БНАБ улс)  – $4,000

    13-р байр: The Grounders (Пакистан улс) – $3,000

    14-р байр: Free Style (Пакистан улс)  – $3,000

    15-р байр: R3GICIDE (Пакистан улс) – $3,000

    16-р байр: Team TUF (Пакистан улс)  – $3,000

    Эх сурвалж: “PUBG Mobile Mongolia” Нүүр Номын хуудас.


    PMPL: South Asia Spring 2022, Зүүн Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 5-р сарын 19-нд эхэллээ. Багууд дөрвөн өдрийн турш өрсөлдөж энэ сарын 22-нд өндөрлөх тэмцэээий шагналын сан 150,000 доллар юм. Тэмцээний MVP (most valuable player)-д 2000 доллар олгоно.

    PMPL: South Asia Spring 2022 тэмцээнд Stalwart esports аваргаллаа. img 6310

    2 өдрийн тоглолтын дараа

    Stalwart esports баг 173 оноотой

    Seal esports 120 оноотой

    IHC esports 81 оноотой байна.

    2022 оны 4-р сард болсон PMPL Өмнөд Азийн бүсийн Хаврын шалгаруулалтад Stalwart esports баг түрүүлж $18500 шагналын эзэд болжээ. 

    Нийт 3 долоо хоногийн турш болсон Зүүн Азийн Хаврын шалгаруулалтад Монгол улсын Seal esports, Stalwart esports, IHC, Savage esports багууд оролцсоноос Seal esports, Stalwart esports, IHC esports багууд бүсийн тэмцээнд шалгарсан билээ.

    Бүсийн шалгаруулалтаас гарсан эхний 10 баг,  Пакистан улсын шалгаруулалтаас гарсан 6 багтай хамт 5.19-22-нд болох Өмнөд Азийн бүсийн Хаврын улирлын аваргын тоглолт PMPL: South Asia Spring 2022-д өрсөлдөж байна.

    PMPL: South Asia Spring 2022 Тэмцээний багууд:

    PMPL: South Asia Spring 2022

    • STALWART ESPORTS -Монгол улсын баг, Өмнөд Азийн бүс

    • Deadeyes Guys-Непал улсын баг, Өмнөд Азийн бүс

    • Trained To Kill -Непал улсын баг, Өмнөд Азийн бүс

    • IHC ESPORTS- Монгол улсын баг, Өмнөд Азийн бүс

    • JyanMaara Esports -Непал улсын баг, Өмнөд Азийн бүс

    • Skylightz Gaming -Непал улсын баг, Өмнөд Азийн бүс

    • SEAL ESPORTS- Монгол улсын баг, Өмнөд Азийн бүс

    • DRS Gaming -Непал улсын баг, Өмнөд Азийн бүс

    • HIGH VOLTAGE Непал улсын баг, Өмнөд Азийн бүс

    • PHANTOM ESPORTS, Пакистаны Хаврын шалгаруулалтаас 

    • 52xRage esports, , Пакистаны Хаврын шалгаруулалтаас

    • Team TUF, Пакистаны Хаврын шалгаруулалтаас

    • SALTxi8 esports, Пакистаны Хаврын шалгаруулалтаас

    • The Grounders, Пакистаны Хаврын шалгаруулалтаас

    • R3GICIDE, Пакистаны Хаврын шалгаруулалтаас

    • Free Style, Пакистаны Хаврын шалгаруулалтаас

    Өмнөд Азийн бүсэд Афганистан, Бангладеш, Бутан, Энэтхэг, Мальдив, Непал, Пакистан, Шри Ланк гэсэн 8 улс багтдаг.

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу