Ням, 10 сар 2, 2022
Бусад

    PMPL South Asia Spring 2022 тэмцээний гурав дах 7 хоног. PMPL SA SW3

    PMPL- PUBG Mobile Pro League South Asia Week 3 (PMPL SA SW3) тэмцээний мэдээллийг хүргэж байна.

    PUBG Mobile Pro League – South Asia бүсийн Super Weekend гурав дахь долоо хоногийн (PMPL SA SW3) тоглолтонд 

    • Seal esports 166 (PMPL SA SW3)
    • Stalwart esports 133 (PMPL SA SW3)
    • IHC 105 (PMPL SA SW3)
    • Savage esports 106 оноотой (PMPL SA SW3) байна. 

    Нийт 3 долоо хоногийн Super Weekend-ийн оноогоор эхний 16 баг South Asia бүсийн төгсгөлийн тоглолтод шалгарах юм. Төгсгөлийн шат 4-р сарын 22-24-ны өдрүүдэд явагдана. Харин Монгол улсаас оролцож буй багууд бүгд PMPL SA SW3 онооны нийлбэр дүнгээр энэхүү төгсгөлийн шалгаруулалтад өрсөлдөнө. Монгол улсын багуудын нийт онооны байдал

    • Seal esports 539
    • Stalwart 466
    • IHC esports 430
    • Savage esports 306 

    Seal esports багийн нүүр номын хуудсанд PMPL SA SW3 талаар дараах мэдээллүүдийг оруулсаныг та бүхэндээ толилуулъя. 

    PMPL SA SW3
    Courtesy: Seal esports

    Ингээд нийт 3 долоо хоногийн турш тоглож энэ хаврын PMPL SA League Stage-д 539 оноотойгоор тэргүүн байрын эзэд болж чадлаа!

    Тоглочдын хувьд PMPL SA SW3 нийт онооны харьцуулалт:

    SEALxDEMO 106 kill хийж 3-р байранд

    SEALxBARON 105 kill хийж 5-р байранд

    SEALxWALLY 103 kill хийж 6-р байранд

    SEALxLEO 92 kill хийснээр 8-р байранд тус тус жагсаж байна.

    ONE PIECE OF A SEAL FAMILY 

    PMPL South Asia Spring 2022 тэмцээний гурав дах 7 хоног. PMPL SA SW3 IMG 6055 1
    Courtesy: Seal esports

    Тоглолтын үед тоглогчдын ард байж бүхий л хэрэгцээт мэдээллүүдээр хангаж байдаг бидний бас нэгэн тархи бол coach ”TEMKA” юм. 

    Coach during:

    PMWL East #20 (No ChanceTeam)

    PMPL Americas Season2 #24 (DEFEATERS)

    EMEA League 2020 #3 (GODSENT)

    RED BULL M.E.O West Finals #2 (Qlash)

    PMPL West Europe #10 (Qlash)

    PMPL SA Season4 #11 (SEAL Esports) 

    Analyst during:

    PMPS Season2 #1 (Warriors Esports aka DWG KIA)

    Pre PMPL (Unicorns of Love)

    Temka: “Чимээгүйд хөдөлмөрлөж амжилтанд хүрэх хамгийн амттай байдаг.”

    ONE PIECE OF A SEAL FAMILY

    PMPL South Asia Spring 2022 тэмцээний гурав дах 7 хоног. PMPL SA SW3 IMG 6056
    Courtesy: Seal esports

    Бидний гэр бүл баг тамирчдаас гадна арын албыг хариуцлагатайгаар хашиж тэднийг дэмжиж байдаг хүмүүсээс мөн адил бүрддэг.

    Харин тэдний нэг бол манай менежер “BOCO” (Б. Болороо) юм. 

    Туршлага:

    2019 | Team Attila /a.k.a DRR, Europe бүсийн баг/ – менежер

    2020 | ESX /Europe бүсийн баг/ – менежер

    2020-2021 | FROMHELL /Europe болон Wildcard бүсийн баг/ – менежер

    2020 | MPC – зохион байгуулагч

    2021 | Rebel Angels /a.k.a Power Girls, Охидын баг/ – үндсэн тоглогч, менежер

    2021 | Power Cup – зохион байгуулагч

    2021- Одоо | Seal Esports – менежер

    Boco: “Цахим спортын ачаар маш олон сайн хүмүүстэй учирсандаа баярладаг.”

    PMPL- PUBG Mobile Pro League South Asia Week 2

    PUBG Mobile Pro League – South Asia бүсийн Super Weekend хоёр дахь долоо хоногийн тоглолтонд манай улсын SEAL Esports, Stalwart Esports, IHC Esports багууд маань эхний 3-т жагсаж байна. Харин эхний долоо хоногт 13-р байранд байсан SAVAGE eSPORTS баг 8-р байр руу дэвшлээ.

    PMPL- PUBG Mobile Pro League South Asia Week 1

    PMPL- PUBG Mobile Pro League тэмцээний Өмнөд Азийн бүсийн тэмцээний эхний долоо хоногийн тэмцээн өндөрлөлөө. 

    PMPL SA SW1-ийн дүнг танилцуулбал:

    Stalwart Esports, IHC Esports, SEAL Esports багууд маань эхний SW1-д ээлж дараалан гайхалтай тоглолтууд үзүүлснээр тэмцээний эхний 3-т жагсаж байна.  Тэмцээнийг нийт 46 өрсөлдөгчөө  намнасан (kill) тоогоор Action Gaming тэргүүлсэн хэвээр байгаа бол 2-10-р байрны тоглогчид энэ тоогоор тун ойролцоо жагсаж байна. Харин хамгийн их хохирол учруулсан тоглогчоор TOP PUBGM тасархай тэргүүлж байна. 

    Super Weekend 2-д шалгарах тоглолтууд 4-р сарын 5,6-нд явагдана. 

    PMPL- PUBG Mobile Pro League тэмцээний Өмнөд Азийн бүсийн тэмцээнд багууд 3.19-нөөс 4.17-ны өдрүүдэд 3 долоо хоногийн турш оноо цуглуулах байдлаар өрсөлдөж, долоо хоногийн Мягмар, Лхагва гарагт тухайн долоо хоногийн Super Weekend тоглолтод шалгарахын төлөө тоглоно. 

    Дараах 20 баг 3.19-нөөс 4.17-ны өдрүүдэд өрсөлдөнө. 

    1. SEAL ESPORTS- Монгол улсын баг (урилгаар) 
    2. IHC ESPORTS- Монгол улсын баг (урилгаар) 
    3. STALWART ESPORTS -Монгол улсын баг (урилгаар) 
    4. SAVAGE ESPORTS-Монгол улсын баг (шалгаруулалтаар)
    5. Da Atrax Esports
    6. Deadeyes Guys-Непал улсын баг
    7. Vibes Esports -Непал улсын баг
    8. Skylightz Gaming -Непал улсын баг
    9. Trained To Kill -Непал улсын баг
    10. A1 eSports-Бангладеш улсын баг
    11. 1952
    12. RAW Esports
    13. HIGH VOLTAGE
    14. DRS Gaming -Непал улсын баг
    15. JyanMaara Esports -Непал улсын баг
    16. 7Sea Esports -Непал улсын баг
    17. TRZ ESPORTS
    18. ElementriX-Непал улсын баг
    19. Venom Legends -Бангладеш улсын баг
    20. PHANTOM ESPORTS

    Шагналын сан: $150,000

    1-р байр: 10,000 доллар

    2-р байр: 6,500 доллар

    3-р байр: 5,000 доллар

    Тэмцээний MVP: 1000 доллар

    Тэмцээний шууд дамжуулалтыг зохион байгуулагчийн YouTube сувгаар, монгол дээр Caster Tuvshuun, Tami, Inam, Wise нарын сувгуудаас үзэж болно. 

    2021 оны 6-р сард болсон PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 3 баг оролцож, Astra Academy баг нийт 24 тоглолтоос 5-д ялж (Chicken Dinner) 295 оноо цуглуулсан бөгөөд шагналын 40 мянган долларын эзэн болжээ.

    Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээний хоёрдугаар байранд PUBG Mobile төрлийн дэлхийн аваргын хүрэл медальт, Zeus Esports баг, харин 5-р байрт Apes Inc орсон түүхтэй.

    Эх сурвалж: PUBG Mobile Mongolia, Caster Tuvshuun Official, Seal esports, Stalwart esports, liquipedia.net

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу