Лхагва, 11 сар 23, 2022
Бусад

    PMGC 2022 League Group stage

    PMGC 2022 Legue Group Stage-ийн тоглолтуудыг танилцуулж байна.

    Зүүн Азийн Сонгон шалгаруулалтыг оноогоороо тэргүүлсэн Монгол улсын Stalwart Esports болон IHC Esports нар дэлхийн аваргыг тодруулах лигт шалгарсан билээ.

    PMGC 2022 League Group Stage Ногоон хэсгийн тоглолтын дүн:

    Эхний өдрийн тоглолт (2022.11.17.)

    PUBG Mobile Global Championship 2022 дах Монгол багуудын аялал өнөөдрөөр эхэллээ. Харин Монгол улсын Stalwart Esports баг эхний 6 тоглолтдоо 1 WWCD, 14 Kill pts гэх мэт нийт 43 оноотойгоор 8-р байрыг эзэлсэн. Тэдэнд ахиад 18 тоглолт байгаа…

    PMGC 2022: League
    credit: PMGC

    Дэлхийн 2 удаагийн аварга Хятад улсын Nova Esports; 2022 PMWI буюу зуны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3-р байр, 2021 оны Дэлхийн аваргын Зүүн бүсийн 3-р байрын шагналт Монгол улсын Stalwart Esports; мэргэжлийн лигийн хамгийн чанга бүсүүдийн нэг Тайландын PMPL-н Аварга мөн 2022 PMWI  буюу зуны Дэлхийн аварга Vampire Esports зэрэг дэлхийн чансааны эхний гурван баг нэг хэсэгт хуваарилагджээ.

    PMGC 2022 League Group Stage Улаан хэсгийн тоглолтын дүн:

    Тайланд улсын Buriram United Esports, Бразил улсын Influence Chemin Esports, Турк улсын S2G Esports багууд гранд финалд шалгарлаа.

    Харин өндөр хүлээлтэй байсан The Infinity болон Mad Bulls, Team Queso, R8 esports, eMTeck багууд тэмцээнийг харамсалтайгаар орхилоо.

    Лигийн тоглолтыг Caster Tuvshuun Official, Түвшинтөгс Дунуу нар монгол хэл дээр тайлбарлан хүргэнэ. Тэд нийт 17 өдөр, 102 тоглолтын турш бидэнтэй хамт байх нь ээ.

    PMGC 2022: League-ийн Group Stage-д оролцож буй 48 багийг

    • Улаан хэсэг (11/10 – 11/13)
    • Ногоон хэсэг (11/17 – 11/20)
    • Шар хэсэг (11/24- 11/27) гэсэн 3 хэсэгт хуваарилахад Монгол улсын Stalwart Esports баг “Ногоон” хэсэгт, IHC Esports баг “Шар” хэсэгт багтжээ.

    PMGC 2022 League GROUP STAGE

    Гурван хэсгийн тоглолт 11.10-27-ны хооронд 48 багуудын хооронд явагдаж, хэсэг тус бүр 4 өдрийн турш 24 тоглолт хийнэ. Хэсэг бүрээс эхний гурван байранд орсон багууд GRAND FINAL-д оролцоно. 4-11-р байранд орсон багууд SURVIVAL STAGE-д тоглоно. Харин үлдсэн таван баг гэртээ харина.

    PMGC 2022 League SURVIVAL STAGE

    Хэсэг тус бүрээс (4-11-р байрт шалгарсан) 8, нийт 24 баг 11.30-12.02-ны өдрүүдэд LAST CHANCE-д шалгарахын төлөө өрсөлдөнө. Энэ шатны бага оноотой 8 багууд тэмцээнээс хасагдана.

    PMGC 2022 League LAST CHANCE

    Survival шатнаас шалгарсан 16 баг 12.3-4-ний хооронд 12 тоглолт хийж эхний Дөрвөн баг GRAND FINAL-д оролцоно.

    PMGC 2022 League GRAND FINAL

    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолт 2023.1.6-8-ны хооронд зохиогдоно.

    PMGC 2022 League Group stage 313014916 139061605543580 6352427315275873347 n
    Credit: esportsgen.com

    Тэмцээнийг тойрсон сонин сайхнаас:

    Дэлхийн аваргад оролцох гэж байгаа багууд технологийн томоохон Sony компанийн XPERIA 1 IV утсаар тоглоно ( Official Smartphone Partner of Pubg mobile Esports ).

    Энэ жилийн PMGC-д оролцож байгаа хамгийн залуу тамирчин Falak GRAVITY Sher нь 2006 оны 04-р сарын 25-нд төрсөн, Пакистан улсын иргэн. 2021 оноос Team Qwerty багт жил гаруй хугацаанд тоглож байгаад, Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээний дараа 10-р сарын 20-нд AGONxi8 Esports багийн гишүүн болсоноор дэлхийн аваргад оролцож байна. 2022 оны Намрын мэргэжлийн лигт (PMPL FALL PAKISTAN 2022) Team Qwerty 2-т орж, GRAVITY шилдэг тоглогчоор шалгарсан билээ.

    Pubg Mobile-н 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд одоогоор 21 улсын 50 баг оролцох гэж байна. Өнгөрсөн жил Турк улсаас зургаан баг орж байсан бол энэ жил Тайланд улсаас зургаан баг оролцож байна.

    Непал улсын шилдэг багуудын нэг DRS Gaming (Da Real Soldiers) гурван жил дараалж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байна.


    Холбоотой мэдээлэл:

    PMPL SOUTH ASIA 2022 championship

    PMPL South Asia 2022 Fall: Overall Standings and results

    Эх сурвалж: esportsnews.mn esponewsmn

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу