Мягмар, 12 сар 7, 2021
top banner

PGL Stockholm Major тэмцээний оргил үзэлт 1 саяыг давлаа

PGL Major Stockholm 2021 тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхэлж, тоглолтууд Avicii Arena-д үзэгчтэй явагдаж эхэллээ. Ийнхүү хоёр жилийн дараа анх удаа major тэмцээн явагдаж үзэгчтэй тэмцээн удаан хугацааны дараа эргэн ирээд байгаа юм.

Өчигдөр эхний тоглолтууд Heroic vs VP, G2 vs NiP учраагаар эхэлсэн юм. Улмаар Heroic, G2 багууд тулаанд илүүрхэж LAN тэмцээний удаан хугацааны салхиа сайхан хагаллаа.

Тэгвэл Esports Charts-ийн мэдээлснээр өнөөдөр Heroic болон Virtus Pro хоёрын хооронд болсон тоглолтын үеэр PGL Stockholm Major-ыг зэрэг үзэгчдийн тоо 1 саяыг давсан байна. CS:GO Major плей-оффын шат ахих тусам үзэлтийн оргил нь өсөх төлөвтэй байна.

Энэ тоглолтын өмнө энэ тэмцээний рекорд 866,069 зэрэг үзэгчтэй байсан Legends Stage-д болсон Natus Vincere vs NiP багуудын тоглолт байлаа.

PGL Стокхольмын одоогийн оргил нь ELEAGUE Majors, IEM Katowice 2019 Major, FACEIT London 2018 Major тэмцээний дараа буюу CS:GO тэмцээний тав дахь хамгийн өндөр оргил үзэлттэй тэмцээн болж байна. PGL Stockholm одоогоор CS:GO тэмцээнийг 47 сая гаруй цаг үзсэн бөгөөд нийт үзсэн цагаараа дөрөвт бичигдэж байна.

CS:GO-ийн хувьд тоглоомын талаас шинэчлэлүүдийг бага хийдэг хэмээгддэг ч үзэгчдийн тоо, тэмцээний хүлээлтээ алдахгүй, тоогоо өсгөсөөр байгаа нь сайшаалтай.

Өнөөдөр major-ийн шөвгийн наймын үлдсэн тоглолтууд болох Gambit vs Furia, Na’Vi vs Vitality тоглолтууд явагдана.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img