Мягмар, 12 сар 7, 2021
top banner

PGL Stockholm Major-ийг гурван өнцгөөс дүгнэх нь

PGL Stockholm major өчигдөр амжилттай явагдаж аварга тодрууллаа. 2 жилийн дараа эргэн ирсэн major тэмцээн нь LAN байдлаар зохиогдож, финалын тоглолтууд цэнгэлдэх хүрээлэнд үзэгчтэйгээр явагдсан нь ойрын хугацаанд болоогүй өөр уур амьсгалыг авчирсан юм. 

Удаан хугацааны дараа үзэгчтэйгээр, offline байдлаар зохиогдож буй энэ мөч тамирчдад төдийгүй тэмцээн зохион байгуулагчдад ч гэсэн багагүй сорилт байсан нь тэмцээний бүрэн явцаас харагдав. Ямартай ч тэмцээнийг PGL зохион байгуулж ялагчаар Na’Vi баг тодорч G2 Esports баг дэд байранд орлоо. Ингээд бид энэ удаагийн нийтлэлээрээ PGL Stockholm-ийг бүрэн зураглалаар нь тал талаас нь ямархуу тэмцээн болсон талаар дэлгэрэнгүй онцлон хүргэж байна.

Баг, тамирчид талаас

Энэ удаагийн тэмцээн ээлжит удаагаа New Challengers Stage, Legends Stage, Champions Stage гэсэн гурван үе шат бүтэцтэй явагдав. Уламжлал ёсоор swiss форматаар явагдаж чанартай байдлаар эцсийн шатны багууд шигшигдэв. 

Тамирчид IEM Cologne 2021 буюу энэ зун 7 сард болсон том тэмцээнээс хойш анх удаагаа LAN байдлаар тоглосон бол, үзэгчдийн өмнө тоглосон хугацааг тооцвол 2 жилээр ухрах шаардлагатай болно. Тэр ч утгаараа удаан хугацааны дараа бид тамирчдын сэтгэлзүйгээ удирдах чадвар, сэтгэл хөдлөл, багийн уур амьсгал, үзэгчдийн шуугиан дунд тоглолтоо алдахгүй байх чадвар гээд олон зүйлийг нь шалгах боломж бүрдэв. Үүнд ч цар тахлын үеийн шилдэг багууд бэлэн байж өөрсдийгөө батлан харуулсан. 2020-21 онд тэргүүлсэн Na’Vi, G2, Heroic, Gambit багууд шилдэг дөрөвт үлдсэнээр өөрсдийгөө тухайн хугацаанд онлайн тоглолтуудын ачаар л амжилт үзүүлж байсан биш гэдгийг нотлов. 

Na’Vi-ийн үйлдэл бүр нь нягт боловч, тоглолтын темпийг тухай бүрт нь мэдэрч хариу үйлдэл үзүүлж, сэтгэл хөдлөл, сэтгэлзүйгээ удирдаж, заримдаа ширүүн, заримдаа тайван байж, хамгийн оновточтой байдлыг үргэлж олж байгааг нь магтан дуулахаас өөр аргагүй

Na’Vi, G2 багууд финалд шалгаран тоглосноор тэдэ IEM Katowice 2020, IEM Cologne 2021, PGL Stockholm Major гээд сүүлийн гурван LAN-ийн тэмцээн дараалан финалд үлдэж өөрсдийгөө чухал тэмцээнд яалтчгүй тасархай байгаа гэдгийг нотлосон юм. Гэвч гурвууланд нь Na’Vi ийнхүү илүүрхэж байгаа бөгөөд бүгдэнд нь буулган авлаа.

Мөн Na’Vi major-ийн түүхэнд нэг ч мап хожигдолгүй түрүүлсэн анхны баг болж тэмдэглэгдэв. Энэхүү major-ийн түрүү нь Na’Vi багийн анхны major түрүү байсан нь хачирхалтай. Цаашлаад s1mple-ийн хувьд ч анхны major цом байлаа. Өмнө нь тэрбээр Team Liquid-ийн өмнөөс финалдаж байсан ч аварга авч чадаагүй. S1mple, Niko нар финалд үлдсэнээр аль нэг нь анхны major цомоо хүртэж, нөгөө нь major-ийн түрүүгүй хэвээр үлдэх байсан. Ингээд s1mple цувралаа тасалж, Niko major аварга цолгүй хэвээр үлдэв. Гэхдээ Niko-ийн хувьд хамгийн төгс үзүүлэлттэй major нь байсан гэдгийг нь онцлох нь зүйтэй. 

Бусад багуудын талаас авч үзвэл ойрд болоогүй их солилцоо наймаа хийгдэх тэмцээн болж өнгөрөв. Онлайн эрин үед багууд бага зэргийн л шинэчлэлийг хийж байсан бөгөөд LAN улирал эхлэхийг хүлээж байсан гэлтэй байлаа. Ингээд эхний major-т өөрсдийгөө сориод шууд томоохон солилцоонд орж байна. Astralis баг олигтой амжилт үзүүлж чадаагүйн улмаас бүрэлдэхүүнээ бүрэн өөрчилж, агуу Astralis-ийн бүрэлдэхүүн задарч эрин үе нь албан ёсоор дуусгавар болж байна. Мөн Францын мангасууд болох Vitality Astralis-аас dupreeh, magisk нарыг авах нь тодорхой болоод байгаа. Цаашлаад олон шилжилт хийгдэх төлөвтэй байгаа ба ирэх онд бид шал өөр CS:GO-ийн багуудыг угтаж авах нь ээ. 

Зохион байгуулалт, Production

PGL энэ жил маш том хоёр дайралтыг нэг оролдлогоор хийсэн билээ. Тэр нь Stockholm хотод DOTA2 The International 10, CS:GO-ийн major тэмцээнийг дараалан хүлээн авах байв. Зарим зүйлсийг дунд нь шийдэж, нэг хотод ойрхон хүлээх авах болсоноор том зардалтай хоёр эвентийг хавьгүй бага зардлаар хийх зорилт байсан юм. Гэсэн ч Швед улс DOTA2-ийг хүлээж авахаас татгалзсанаар бүх зүйл адармаатайг өрнөсөн гэхэд болно.

DOTA2 нь төлөвлөлтийг эвдэж нилээд саад бэрхшээлтэйгээр өндөрлөсөн. Харин CS:GO байршил нь хэвээрээ байсан тул харьцангуй бэлтгэлтэй бөгөөд чанартай явагдсан. Гэхдээ л өмнөх LAN тэмцээнүүдтэй харьцуулахад маш их алдаатай тэмцээн болж өнгөрөв. 

Бүх тоглолтыг LAN байдлаар студид болон аренад явуулж байгаа PGL-д талархаж байна. Зарим зохион байгуулагчид эхний шатны тоглолтуудыг зочид буудлын өрөөнөө хийлгэдэг. Харин бүх тоглолтоо студиээс хийж LAN мэдрэмжийг тоглолт бүрээс авч байгаа нь үнэхээр гайхалтай.

Astralis.gla1ve

Шүүмжлэлт асуудлууд ихэвчлэн production дээр үүссэн бөгөөд observer чухал мөчүүдэд kill барьж чадахгүй, дууны баг нь тайлбарлагчийн аудио, тоглолтын аудиогийн зөв хэмжээг тэнцүүлж чадахгүй байсан зэрэг дутаглууд орно. Цаашлаад тэмцээний эхний өдөр тоглолтууд hud skin-гүйгээр тоглоомын default-тай, дууны асуудалтай явж өнгөрсөн. Мөн цэнгэлдэхийн уур амьсгал маш өндөр, үзэгчдийн шуугиан галзуу байсан боловч үзэгчдийн дунд байрлуулсан микрофон нь хангалттай биш, дуугаа сайн татаж чадаагүй тул онлайн тэмцээн шиг хэмээн шүүмжлүүлсэн. Гэхдээ тэмцээний туршид асуудлууд шийдэгдсээр финалын тоглолт харьцангуй сайн явагдаж өнгөрсөн билээ. Ямартай ч цар тахлын нөхцөл байдал дуусаагүй байгаа нь тэмцээн зохион байгуулагчдад бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжийг хааж, ийнхүү асуудлууд үүссээр байгаа юм. Одоогоор цэвэр үүгээрээ мэргэжлийн дагнасан ESL, Weplay л алдаагүй толгой цохиж байна.

Үзэлт

Үзэгч, тоглогчдын тоогоо алдалгүй өсөлт үзүүлсээр байгаа CS:GO энэ удаад ч үзэлтээ ихэсгэв. Финалын тоглолтын үеэр нэгэн зэрэг үзэгчдийн оргил тоо 2.5 сая хүрсэнээр түүхэн дэх дээд амжилтаа тогтоолоо. 

Энэ жилийн бусад тоглоомын том гол тэмцээнүүд болох DOTA2 The International 10 нь 1.7 сая нэгэн зэрэг үзэлттэй байсан бол CS:GO Major-той зэрэг явагдсан LoL Worlds 2021 тэмцээний оргил үзэлт 4 сая хүрсэн байна. 

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img