Мягмар, 12 сар 7, 2021
top banner

Багагүй бүтэлгүйтэлтэйгээр CS:GO Major 2 жилийн дараа эргэн ирлээ

COVID19 цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд зохион байгуулагдаагүй CS:GO major өнөөдөр PGL Stockholm Major нэрийн дор эргэн ирлээ. Хамгийн сүүлд Faceit London Major нэрийн дор зохиогдож Astralis аварга авч байсанаас хойш маш олон зүйл солигджээ. Тэд удаан үргэлжилсэн давамгайллаа алдаж, Liquid, Gambit, Heroic, Na’Vi гээд олон багууд давамгайллаа тогтоожээ. Харин энэ удаад 3 дараалсан аваргын цомоо хамгаалж, LAN major өөр байдгийг харуулах эсэх нь сонирхолтой байна.

Тэмцээний зохион байгуулагчаар The International 10 тэмцээнийг зохион байгуулсан PGL ажиллаж байгаа юм. 2017 оны Krakow major тэмцээнийг зохион байгуулж байсан тэд энэ жил Stockholm-д DOTA2 дэлхийн аварга, CS:GO major-ийг дараалан зохион байгуулж нэг сумаар хоёр туулай буудах эрмэлзэлтэй байв. Гэвч Швед улс DOTA2-ийг спорт хэмээн хүлээн зөвшөөрч, тамирчдад тусгайлан виз олгох тал дээр асуудал үүссэнээр Стокхолмоос Бухарэст руу TI10 шилжсэн билээ. Ингэснээр нэг газар хийх боломжгүй болсоноор төлөвлөсөн зүйлс, зардал, урсгал нэмэлт асуудлууд гарч ирсэн юм.

Ингээд TI10 дээр хоёр сарын хугацаанд Бухарэстэд шинэ төлөвлөлт хийж, нилээдгүй зүйлс дээр бүтэлгүйтсэн. Draft хэсгийн Hud skin тун дизайнлаг бус, зарим байдлаар алдаатай, тайлбарлагчдын хэсгийн тоглолтод сууж байсан ширээ, гэрэл гээд шүүмжлэлтэй зүйлс их дагуулсан.

Багагүй бүтэлгүйтэлтэйгээр CS:GO Major 2 жилийн дараа эргэн ирлээ image 2

Тэгвэл өнөөдөр PGL Stockholm Major CS:GO дээр асуудал бүр ч их байв. HUD Skin-гүй буюу CS:GO-ийн өөрсдийн default-аар явж, хэд хэдэн стрийм нь дууны асуудалтай, тоглолтууд цагийн хоцрогдолтой эхэлсэн. Үүний дараа асуудлууд шийдэгдсэн ч хоёр жил хүлээгдсэн major хүмүүсийн сэтгэлд төдийлөн хүрэхгүй байгаа юм. Мэдээж esports тэмцээнүүд ганцхан тайлбарлагч, talent-ууд байгаад дуусдаггүй асуудал бөгөөд маш удаан хугацааны бэлтгэлжилт, төлөвлөгөө, техник болон арын албаны мэргэшсэн байдлыг шаарддаг. Ялангуяа LAN тэмцээнд. Дээрээс нь цар тахлын нөхцөл байдлаас хамааран өмнө байснаас илүү их асуудал, гэнэтийн саадууд гарч байгаа нь дамжиггүй.

Багагүй бүтэлгүйтэлтэйгээр CS:GO Major 2 жилийн дараа эргэн ирлээ image 3
No HUD Skin matches

Тиймээс энэ бүхнээс дэлхийн зэрэглэлийн байгууллагууд ч бас цар тахлаас хамааран ямар их эрсдэл, саад, бүтэлгүйтэлтэй тулгарч байгааг харж болно. Тиймээс ESL шиг нүсэр бөгөөд олон нарийн мэргэжилтнүүдтэй, бүх зүйлээ auto source-оор бус өөрсдийн мэргэшүүлсэн, дадсан хүний нөөцөөр шийддэг газрууд л асуудалгүй давж гарах бололтой. Испорт дахь тэмцээн зохион байгуулалт, арын албаны хүнд хэцүү байдал цар тахлын үед бүр ч том бэрхшээл болох нь.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img