Майкрософт компани Зүүн өмнөд Азийн тоглогчдод зориулан PC Game Pass-ыг сарын 1 долларын үнэтэй болголоо.
Индонез, Малайз, Филиппин, Тайланд, Вьетнамд орнуудын залуус X box дээрхи хамгийн өндөр чанартай 100 гаруй тоглоомуудаар хамгийн хямдаар тоглох нь. PC Game Pass-д Xbox Game Studios-ийн тоглоомын шинэ хувилбарууд, алдартай Bethesda тоглоомууд, EA Play-ийн гишүүнчлэл, төрөл бүрийн компьютерийн тоглоомууд, шинэ тоглоомууд байнга нэмэгддэг тул хүн бүрт тоглох зүйл бий. Xbox Insider аппликейшнийг татаж авсанаар, урьдчилан шалгах маягаар ч үзэж болно. Энэ нь тухайн бүс нутагт хийж буй анхны туршилт учир, оролцогчид тест хийж, санал хүсэлтээ хуваалцах боломжтой бөгөөд ингэснээр Майкрософт үйлчилгээгээ сайжруулна. Энэ оны сүүлээр Индонез, Малайз, Филиппин, Тайланд, Вьетнамд X box-ийн үйлчилгээ эхлэх тул энэ туршилт тухайн бүсийн хэрэглэгчдийн зан төлөв, цаашдын бизнесийн хандлагыг мэдэхэд ихээхэн нөлөө үзүүлнэ.

Майкрософт компани Зүүн өмнөд Азийн тоглогчдод зориулан PC Game Pass-ыг сарын 1 долларын үнэтэй болголоо.
PC Game Pass нь 2019 онд худалдаанд гарсан бөгөөд компьютерийн тоглоомынхоны хувьд дэлхийн хаанаас ч өөрийн дуртай тоглоомоо тоглож, өөрийн хотлыг бий болгох, санал бодлоо хуваалцах талбар болжээ. PC Game Pass-д Minecraft, Forza Horizon 5, Age of Empires IV, Sea of Thieves, Microsoft Flight Simulator зэрэг тоглоомууд багтдаг. Үүнд Halo Infinite зэрэг Xbox Game Studios-ийн шинэ төрөл, Bethesda Softworks-ын Fallout, The Elder Scrolls зэрэг алдартай франчайзууд, бие даасан тоглоомууд болон блокбастерууд багтана. FIFA, Battlefield, The Sims, Mass Effect зэрэг дэлхийн хамгийн том франчайзуудыг багтаасан үйлчилгээнд EA Play багтсан.