Ням, 10 сар 24, 2021
top banner

Opinion: Та яагаад CS:GO-ийг орхиж Valorant-ийг сонгож болохгүй вэ?

Opinion булангаараа бид esport-ийн сонирхолтой өнцгүүдийг хөндөж,хүмүүст хэрэгтэй гэсэн өнцөг, үзэл бодлыг хуваалцах болно. Тэгвэл энэ удаагийн Opinion булангаараа бид Valorant vs CS:GO гэсэн маргаан дээр дүн шилжилгээ хийнэ. Үнэхээр Valorant ирээдүйд CS:GO-ийн байр суурийг булааж чадах уу? Та аль тоглоомд нь үнэнч үлдсэн нь дээр вэ? Valorant-ийн тренд жинхэнэ үү? эсвэл хөөсрөл үү? зэрэг асуултуудад хариулт авах болно.

Яагаад Valorant бий болов?

Valorant нь 2020 оны 6 сард гарсан хамгийн сүүлийн үеийн тоглоомуудын нэг юм. Мэдээж сүүлд гарсан гэдэг утгаараа хуучны тоглоомуудаас хавьгүй дэвшилтэд, алдаа багатай, өнгө дизайны үед нүд булаам, күүл гээд олон гуншинг эзэмшинэ. Мөн тоглоом хөгжүүлэгч нь League of Legends-ийг хөгжүүлсэн Riot Games гэдэг факт нь Valorant-ийн байр суурийг улам хүчирхэгжүүлнэ.

Учир нь League of Legends бол esport-ийн толгой тоглоом гэхэд хэлсдэхгүй. Тоглоом хөгжүүлэгчдийн зүгээс хамгийн сайн арга хэмжээ авч, хөгжүүлэлтийг мундаг хийж, ялангуяа Esport-ийн талдаа төгс ажилладаг гэж хэлж болно. Тэр ч утгаараа өдийг хүртэл үзэлт, фэнүүд, хүрээллээрээ бусад esport-ийн төрлүүдээ хол хаядаг. Тэгвэл LoL-оор дэлхийг байлдан дагуулсан тоглоом хөгжүүлэгчдийн FPS /first person shooter буюу буудалцдаг тоглоомууд/ тоглоом гэхээр сайн байх нь аргагүй биз ээ.

CS:GO бол FPS төрлийн тоглоомууд дундаа хаан нь гэхэд хэслдэхгүй. Нарийн тооцоолол, дойлоор хэмжигдэх хариу үйлдэл, тактикийн бүтэц гээд олон талаараа fps төрөлд ноёлсоор ирсэн юм. Гэвч гол асуудлуудын нэг нь хэтэрхий террорист байдал байв. Спортын төрөл гэдэг талаараа болон олимпизмын хөдөлгөөнд нэгдэхэд террорист, тэсрэх бөмбөг, цус, зарим хэрцгий нэршил зэргээрээ энх тайванлаг бус тоглоом гэж олонд шүүмжлэгддэг байлаа. Яг логикоор бодвол уг нь хүнд хор нөлөөгүй хэдий боловч олимпизмийн хөдөлгөөнийнхөн ийм үг хэллэгтэй тоглоомыг олимпт багтаах, спорт хэмээн хүлээн зөвшөөрөх нь өөрсдийнх нь агуулгатай нийцэхгүй байлаа.

Тэгвэл Valorant энэ талаараа CS:GO-ийг янзалж гарч ирсэн гэж хэлж болно. Valorant дээр террорист, тэсрэх бөмбөг гэсэн шууд хэллэгүүд байхгүй бөгөөд урт хугацаандаа мундаг esport болчихвол хэллэг, агуулга тал дээр олимпизм, спортын наадмуудад гологдохгүй.

Тэр ч утгаараа Riot Games нь MOBA төрөлд League of Legends-ийг төлөөлүүлж, харин fps төрөлд CS:GO боломжгүй учраас Valorant-ийг сойж олимпизмийн хөдөлгөөнд нэгдэх, спортын салбарт эзэгнэх төлөвлөгөөтэйгээр уг тоглоомыг хөгжүүлсэн гэхэд хэлсдэхгүй. Ер нь Valorant агуулгын хувьд CS:GO-тэй ихэр гэхэд хэлсдэхгүй ба зөвхөн баатруудтай, скилл хэрэглэдэг, бага зэрэг фантаазны гэдгээрээ ялгарна. Мэдээж дүрслэлийг мартаж болохгүй.

Valorant юугаараа илүү вэ?

CS:GO-ийн эх код Counter-Strike-ийн анхны кодууд дээр суурилсан гэгддэг. Тийм ч учраас тоглоомын ард тал нь нилээд хуучирсан гэхэд болно. Цоо шинээр бичих болвол бараг шинэ тоглоом бүтээхтэй дүйцэх учраас одоог болтол дээр үеийн асуудлууд, хамгаалалтын сул байдлууд дагалдсаар буй. Тийм ч учраас 10 жил бараг cheater, hacker-уудтайгаа тэмцээд барахгүй байна. Учир нь CS:GO-ийг нэвтэлж hack бүтээх нь хөгжүүлэгчдийн хувьд тун амархан зүйл. Тиймээс CS:GO-ийн гэр бүлийнхнийг нервтүүлдэг гол зүйлсийн нэг бол яахын аргагүй cheat, hack-ны асуудал билээ. Харин Valorant-ийн хувьд энэ тал дээр CS:GO-оос илүү байх нь тодорхой байна. Мэдээж шинэ тоглоом учраас алдаатай талууд байх нь хэвийн үзэгдэл юм.

CS:GO-ийн ээлжит сул тал бол яахын аргагүй matchmaking систем. Silver-ээс эхлээд Global Elite хүрэх цолны зам хэтэрхий хайнга гэхэд болно. Нэгдүгээрт тоглогч өөрийнхөө цол ахих, буурахыг мэдэх боломжгүй. Мэдээж сайн тоглох, хожихын хэрээр цол ахих боловч яг ард нь ямар систем ажиллаж яавал цол ахих боломжтой нь тоглогчдод ойлгомжгүй. Тийм ч учраас тоглогчид үүнээс тилт авах тохиолдол цөөнгүй. Заримдаа өчнөөн дараалж хожоод ахихгүй, заримдаа хожигдож байгаад нэг хожиход ахичих нь цөөнгүй. Бусад тоглоомуудын хувьд дэндүү ойлгомжтой, бөгөөд сонирхолтой систем ажиллана. Багийн тоглоом учраас чи багаараа ялалт байгуулвал оноо, elo цуглуулна, оноогоороо цолоо ахиулна. Мөн дээшээ хязгааргүй ахиж, өөрийн бүстээ үнэхээр сонирхолтой өрсөлдөөн үзүүлнэ. Ер нь цол гэхээсээ илүү чадварлаг тамирчдын хувьд тухайн бүстээ олон улсад хэд дээр жагсаж байгаа нь тоглох гол шалтгаануудын нэг болж, өрсөлдөөнийг ихэсгэдэг. Гэтэл CS:GO ердөө Global Elite болоод л тулна. Тиймээс чадварлаг тоглогчид тэр цолонд тулаад ханаад matchmaking тоглохоо боличихно гэсэн үг. Ингээд faceit, 5e, ESEA зэрэг гуравдагч платформ ашиглаад тоглогч нар тал талд л тоглоно. Цаашлаад сайн хүмүүс эдгээр газруудад тоглож, toxic, муу хүмүүс matchmaking-дээ үлддэг гэж болно. Энэ нь өөрөө эргээд cheat, hacker-ууд олшрох шалтгаан болж байна.

Мөн олон улсын тэмцээнүүд, албан ёсны тоглолтууд, цаашлаад чанартай тоглолтууд бүгд 128 tickrate дээр явж байхад matchmaking нь өөрөө 64 tick дээр явагддаг нь тоглох хүслийг бүр ч бууруулам. Энэ мэтчилэн сул талууд Valorant-д байхгүй нь CSGO-оос давуу гарах гол шалтгаан болж байна.

CS:GO-ийн тамирчдын Valorant руу хийж буй шилжилт “жинхэнэ” үү?

Мэдээж дээрх сул талууд CS:GO-д оршиж буй ч тоглоомын гол агуулга, философи, legacy зэргийг нь харьцуулвал Valorant CS:GO-ийг давж гарна гэдэг эргэлзээтэй. Хоёр ижил агуулгатай тоглоом хэдий ч Valorant-ийн фантаазны байдал, зарим сайжруулалт зэрэг нь нэг талаар сонирхолтой боловч, нөгөө талаар спортын нарийн чанарыг алдагдуулсан хэмээн зарим мэргэжилтнүүд үздэг.

CS:GO бол utility баланс, тоглоомын агуулгатайгаа нийцсэн мапууд, тоглогчид тамирчдын урт удаан хугацааны явцад үүсгэсэн тоглоомын олон талын арга барилууд, маш олон жижиг детайлууд, спортын замналаар хөгжсөн байдал гээд шинэ тоглоомуудын агуулж чадахгүй олон зүйлсийг агуулсан тоглоом, спорт юм. Тийм ч учраас одоог болтол CS:GO-ийн тамирчид тийм сүртэй шилжилтийг Valorant руу хийгээгүй байна.

Медиагаар Riot Games аль болох Valorant бол шинэ цагийн fps esport, CS:GO-ийн байр суурийг эзэлж байгаа гэдгийг харуулахын тулд CS:GO-ийн тамирчдыг урвуулах тал дээр ихээхэн хичээн зүтгэлийг гаргаж буй. Одоогоор олон нийтийн дунд CS:GO “үхэж” байна, CS:GO-чид бүгд Valorant руу ороод дууслаа гэдэг яриа гарч байгаа нь үнэн боловч сайн ухаад харвал энэ нь хөөсөрсөн яриа болох нь ямар тамирчид Valorant-ийг сонгож буйгаас харагдана. Угаас Riot Games-ийн хувьд ийм яриаг олон нийтийн дунд үүсгэх нь тэдний ялалтын гол зэвсэг байх болно.

Гэтэл одоогоор Valorant руу шилжсэн тамирчдыг харвал том нэрнүүд боловч CS:GO-ийн карьерын хувьд тун эргэлзээтэй болсон тамирчид байна. Үүнээс нэг нэгээр нь жишээ авцгаая.

Tenz – Valorant-ийн залуу одуудын нэг. Cloud9 багт тоглож байснаар нь хүмүүс сайн мэдэх бөгөөд Valorant руу тоглогчид шилжээд байгаа ярианы гол эздийн нэг. Түүний хувьд CS:GO ур чадвар, буудалт тал дээр ярих юмгүй боловч тамирчны хувиар багийн тамирчны хувиар нь аваад үзвэл ирээдүй тун тааруу хүүхэд гэхэд болно. C9-д тэрбээр ердөө 3 сарыг өнгөрүүлээд гологдсон гэхэд хэлсдэхгүй. Галзуу reaction timing, ур чадвар. Гэвч тамирчны хувиар бол Brollan, ropz, Zywoo зэрэг залуучуудын хажууд зүгээр л тоглогч байлаа. Тиймээс TenZ-ийн хувьд CS:GO-ийн сүпэр залуу тамирчидтай өрсөлдөхөөс зайлсхийж ирээдүйгээ бодон Valorant-ийг зорив.

Autimatic – CS:GO-ийн major аварга. Бас Cloud9-ийн төлөөлөл. Хэвлэлүүдээр CS:GO-ийн major аварга Autimatic Valorant-ийг сонголоо гэсэн агуулга цацагдаж хөөсрүүлж байв. Гэвч яг үнэндээ мань хүн C9-ийн аварга багийн задралаас хойш нэг ч удаа “нар” үзээгүй гэж болно. C9-даа үлдсэн ч том тэмцээнд нэг ч амжилт гаргаагүй. Сүүлд Gen G багт орсон ч баг нь амжилтгүй байсан учраас тухайн бүрэлдэхүүний тамирчдыг баг нь зараад, гэрээг нь цуцлаад дууссан. Тиймээс түүний хувьд карьераа авч үлдэх арга зам нь Valorant байв.

Ардаас нь Hiko, nitr0, mixwell, steel, skaadoodle, shroud, brax, jamppi гээд том нэрсийг дурдаж болно. Гэвч эдгээр тамирчдын ихэнх нь нэг бол CS:GO карьер нь эцэс болсон эсвэл багтаа орон зайгүй болсон, зарим нь CS:GO дээр бангийн асуудлаас болж тоглох боломжгүй болсон нэрс харагдана. Мөн азийн бүсийн олон чадварлаг тамирчдыг нэрлэж болох бөгөөд тэдний хувьд бас л карьерын өсөлт нь гацалтанд ороод олон жилийг үдсэн тамирчид. Ер нь сайн дүгнэвэл эдгээр онцлоод буй шилжилтүүд дунд CS:GO-ийн хувьд алдагдал болсон нэг ч тамирчин байхгүй гэхэд болно. Zywoo, S1mple, coldzera, niko, kennyS тэр бүү хэл азийн топ тоглогч BnTet ч энэ сонголтыг хийсэнгүй. Жинхэнэ чадварлаг тамирчдын хувьд Valorant руу нэг нь ч шилжилт хийсэнгүй.

Тийм ч учраас энэхүү шилжилтийг жинхэнэ гэж хэлэхэд тун хэцүү. Угаасаа л хийгдэх ёстой шилжилтүүд байсан гэж болох юм. Тиймээс Монгол ирээдүйтэй тамирчдын хувьд энэ хөөсрөлд автаж Valorant тоглож хайран тамирчны карьераа үгүй болгохвий гэхээс бичээчийн хувьд санаа зовж сууна. Тоглоом хөгжүүлэгчдийн өрсөлдөөн жилээс жилд улам ширүүн болж байна. Энэ тулаанд мөнгө олохын тулд, өөрсдийн тоглоомыг илүү байлгахын тулд ямар ч хөөсрөл, ямар ч хий зүйлсийг үүсгэж болно. Зарим нь ононо, зарим нь унаад дуусна. Хөөс хагарна. Харин League of Legends, CS:GO, DOTA2 зэрэг урт удаан хугацаанд оршин тогтносон esport-уудын хувьд шүүмжлүүлсэн хэдий ч баталгаатай esport хэвээрээ л байх болно. Харин түр зуурын трендүүд, хөөсрөлүүд “хагараад” л дуусна. Спорт гэдэг хэр сонирхолтой гэдгээс гадна legacy гэдэг зүйлээр илүүтэйгээр хэмжигддэг билээв

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

  1. Олон зүйлтэй нь санал нийлж байна. Миний хувьд CS:GO нэг их тоглож байгаагүй ч хэт ерөнхий, нэгэн хэвийн байдал, Сайн буудаад сурчихвал, бас хэрэгтэй газартаа болон булан тохойдоо гар бөмбөг, цайруулагчаа шидээд сурчихаас өө рилүү зүйлгүй уйтгартай санагддаг учраас уг тоглоомд төдийлөн автаж дуртай болоогүй. Гэхдээ хүндэлдэг. Харин Valorant-ийн хувьд бол үнэхээр л сүүлд гарсан шинэ тоглоом гэдэг утгаараа олон нэмэлт зүйлстэй skill(чадвар)-тэй байгаа нь сонирхол татахын зэрэгцээ илүү ур чадвар шаардсан сонирхолтой тоглоом болж чадсан гэж боддог.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img