The International 8 болон The International 9 тэмцээний аварга OG баг бүрэлдэхүүндээ Ana-ийг эргүүлэн авч байгааг албан ёсоор зарлалаа. Ana-ийн хувьд сүүлийн TI-д оролцсоны дараагаар мэргэжлийн талбараас түр завсарлагаа авсанаа зарласан юм.
Түүнэс хойш OG баг бүрэлдэхүүндээ хэд хэдэн өөрчлөлтүүдийг оруулсаны эцэст ийнхүү Ana эргэн ирж байна. Өмнөх хугацаанд SumaiL, MidOne зэрэг тамирчид түүнийг орлон тоглож байгаа бөгөөд тийм ч өндөр амжилтыг OG баг үзүүлээгүй. Тэгвэл ийнхүү Ana эргэн ирсэнээр TI тэмцээнд аваргалсан бүрэлдэхүүн бараг л эргэн ирээд байна гэж хэлж болно. Зөвхөн зодгоо тайлаад буй Jerax-ийн оронд л Saksa тоглож байгаа юм. Saksa-ийн хувьд Digital Chaos багийн бүрэлдэхүүнд TI6 тэмцээнд дэд байранд орж байсан туршлагатай.
Ana орж ирсэнээр OG багийн бүрэлдэхүүн:
Anathan “ana” Pham
Topias “Topson” Taavitsainen
Sébastien “Ceb” Debs
Martin “Saksa” Sazdov
Johan “N0tail” Sundstein