Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

NVIDIA GPU-ийн тусламжтай тархины долгионыг текст, аудио болгодог нээлт хийнэ

Калифорниагийн их сургуулийн нэгэн судалгаагаар тархины долгионыг текст болгон хувиргах боломжтой технологийг танилцуулж байна. The New England Journal of Medicine сэтгүүлд уг судалгаа нийтлэгдсэн бөгөөд ярих чадвараа алдсан хүмүүст зориулан тэдний бодол санаа, хэлэхийг хүссэн зүйлсийг компьютероор дамжуулан текст болгож болно гэдэг талаар нийтэлжээ.

Харин уг технологийг бодит болгох эхний алхмууд альхэдийн хийгдээд эхэлсэн байна. Одоогоор уг технологи нь 92%-ийн оновчтой ба минутад 18 үгийг гаргах хүчин чадалтай байгаа юм. Үүнийг тал талын эрдэмтнүүд, мэргэжилтнүүд хамтран бодит байдал болгож байгаа бөгөөд тархины долгионыг компьютер руу оруулж хөрвүүлэхэд асар их хэмжээний хүч чадал шаардаж байна. Энэ талыг NVIDIA хариуцан бодит байдал болгож байгаа нь сайшаалтай.

Хамгийн гол нь уг нээлт нь зөвхөн ярих чадвараа алдсан хүмүүсээр зогсохгүй өвчтэй бас ярих чадваргүй хүмүүст амин чухал хэрэгтэй билээ. Туршилтад оролцож байгаа хүмүүс дунд тархины гэмтэл авч, тархины сэтгэх болон ярих чадварын холбоо алдагдсан хүмүүс олон байна.

Одоогоор 18 үгийг хөрвүүлж текст болгож байгаа ч цаашдаа үүнийг 1000 хүргэх,цаашлаад тархинд бодогдож буй зүйлсийг бүгдийг нь текст, аудио болгох зорилготой гэнэ. Үүнд мэдээж GPU-ийн оролцоо чухал үүргийг гүйцэтгэх бөгөөд энэ талыг gaming салбарын том тоглогчдын нэг NVIDIA оролцож байгаа юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img