Ням, 10 сар 24, 2021
top banner

Nomadic Masters: MESA Fall 2021 – Recap

09/17

VALORANT

Монголын хамгийн анхны гэгдэх томоохон Valorant тоглоомын тэмцээн амжилттай явагдаж аварга багаар Shugden Business баг тодорлоо.
Тэд аваргын цувралд 2:0 харьцаатайгаар Team Trinity багийг буулган авсан билээ. Shugden Business багийн онцлог гэвэл тэдний нэг тоглогч нь Солонгос улсаас буюу алсын зайнаас багийнхантайгаа холбогдож тэмцээнд оролцсон билээ. Гэсэн ч энэ нь тэдэнд саад болохгүй гэдгийг тоглолтоороо харуулцгаасан билээ.

Nomadic Masters: MESA Fall 2021 - Recap ccc

DOTA 2 Эрэгтэй

Тэмцээнүүд болон арга хэмжээ цааш үргэлжлэн, DOTA2 төрлийн тоглолтууд эхлэсэн билээ. MESA: National Championships нэрийн дор зохион байгуулагдсан тэмцээний хасагдах шатанд тунан үлдсэн 3 баг болох Lilgun, Kobolds болон ARAR багуудын дээд хүснэгтийн тоглолт болох Lilgun vs Kobolds багууд BO3 журмаар тоглолтыг хийж Lilgun баг итгэл төгс тоглолтыг буюу 2:0 харьцаатай буулган авсан юм.
Тэд энэхүү тоглолтод ялалтыг байгуулснаар Grand Final-н эрхийг халаасандаа хийж авсан.

09/18

DOTA 2: Эмэгтэй

4daGANG vs Mireska гэсэн аваргын тоглолт явагдаж 2:1 харьцаатайгаар

DOTA 2: Celebrity Match

May be an image of 8 people and text that says 'MESA cełebrity TEAM BLACKPINK vs TEAM BACKPAIN RioTinto esan RedBull edu. tech'
Photo courtesy: MESA

Оддын тоглолтод BLACKPINK vs BACKPAIN гэсэн багууд тоглон Gremix, Tenne тэргүүтэй баг 2:0 харьцаатай ялалтыг байгуулан Сексцагаанбогд MVP-р тодорсон.

DOTA 2: Эрэгтэй

Доод хүснэгтийн тоглолт болох ялсан баг нь аваргын төлөө шалгарах тоглолтод ARAR vs Kobolds гэсэн багууд учраа тааран Kobolds баг эхний тоглолтыг өөрсдийн болгосны дараачаар, хоёр дахь тоглолтод маш гайхалтай эргэн ирэлтийг үзүүлж ялалтыг өөрсдийн болгон аваргын цомыг өргөхийн төлөө Lilgun багтай ахин тулахаар болсон.

09/19

Virtual Racing – Celebrity Match

Speedy, Дашням болон Батаа зэрэг олны танил эрхэмүүд уралдсны эцэст UB Comedy клубын захирал, комедиан Батбилэг ялагчаар тодорсон.

RedBull Flick 2v2

kabal болон ROUX, sk0R болон MagnumZ, dobu болон controlz, erkaSt болон Senzu гэсэн 8 эрхэм хоёр хоёроороо хуваагдан тоглоцгоосны эцэст хамгийн ахмад, туршлагатай болон хамгийн залуу тоглогчдоос бүрэлдсэн баг буюу erkaSt, Senzu нар аваргалан MSM-н ₮500,000 бүтээгдэхүүн авах эрхийн эзэд болсон.

May be an image of 2 people and text that says 'MESA NAT REDBULLFLICK FLICK BULL POWERED BY RED BULL CS:GO 2VS2 WHAT WINNER ERKAST I SENZU RioTinto esan RedBull nemeChat edu. tech'
Зургийг: MESA

DOTA 2 – Grand Final

Хамгийн хүсэн хүлээсэн, хүн бүрийг догдлуулсан тоглолт болох аваргын цувралд Lilgun vs Kobolds багууд тоглосон билээ.
Team Kobolds багийн хувьд эхний 2 тоглолтыг өөрсдийн болгон хожил аван, Сингапур улсыг зорих эрхийн эзэд болоход ердөө ганц л алхам дутуу байсан ч, Lilgun баг өөрсдийгөө болон үзэгчдийг сэргээсэн тоглолтуудыг үзүүлж 3 тоглолт дарааллан хожин аваргын цомыг өөрсдийн болгосон билээ.

Lilgun багийн нэрийн дороос тоглож буй эрэгтэй болон эмэгтэй багууд ийнхүү DOTA 2-н хоёр төрөлд түрүүлэн багаараа Сингапур улсыг зорихоор болсон юм.

Nomadic Masters: MESA Fall 2021 - Recap wewq

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img