BLAST PREMIER цуврал Зүүн Өмнөд Азийн шалгаруулалтыг Монголын Электроник Спортын ХолбооMESA Nomadic Masters нэрээр зохион байгуулж байна.
Зүүн Өмнөд Азийн бүсийн шалгаруулалтад шалгарсан багууд доорхи байдлаар А-Б хэсэгт хуваагдан GSL Best of 1 журмаар бусад BLAST Premier-ийн бүсийн тэмцээний журмаар өрсөлдлөө.
А хэсэг
- Team IHC- Монгол улсын баг (хуучнаар Team Checkmate)
- BINM- Монгол улсын баг
- Nexga- Серби улсын баг
- The Shine- Монгол улсын баг
Б хэсэгт
- Team NKT- Тайланд улсын баг
- FyR Esports- Сингапур улсын баг
- D13 Esports- Монгол улсын баг
- The MongolZ- Монгол улсын баг
MESA Nomadic Masters тэмцээний 2022 оны 3-р сарын 21-ний өдөр болсон А хэсгийн on-line тэмцээнд Team IHC баг TBC Shine, Nexga багуудыг хожсоноор, The Shine баг Team IHC багт хожигдсон ч BINM, Nexga багуудыг хожиж төгсгөлийн шатанд орох эрхээ авлаа.


MESA Nomadic Masters тэмцээний 2022 оны 3-р сарын 22-ний өдөр болсон Б хэсгийн
on-line тэмцээнд Team NKT, D13 багууд шалгарч төгсгөлийн шатанд орох эрхээ авлаа.


Зүүн Өмнөд Азийн бүсийн 20 гаруй орны шилдэг CS: GO багууд өрсөлдөн 8 баг шалгаруулалтад оролцсон. Ийнхүү шилдэг Team IHC баг, The Shine баг, Team NKT, D13 багууд 2022 оны 3-р сарын 26-ны өдөр MESA Nomadic Masters – BLAST Premier Азийн бүсийн LAN тэмцээнд өрсөлдөх нь.
Nomadic Masters аваргын төлөө тоглолт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болж ялагч баг BLAST Premier Showdown-д Зүүн Өмнөд Азийн бүсийг төлөөлөх эрхтэй болно.
Шууд дамжуулалтыг доорхи сувгуудаар хүлээн авч үзэх боломжтой.
twitch.tv/blasttv Англи хэл дээр тэмцээний
youtube.com/watch?v=wBUbBoli5sе Монгол хэл дээр
Зүүн Өмнөд Азийн бүсийн 20 гаруй орны шилдэг CS: GO багууд өрсөлдөн 8 баг шалгаруулалтад оролцсон. Ийнхүү шилдэг Team IHC баг, The Shine баг, Team NKT, D13 багууд 2022 оны 3-р сарын 26-ны өдөр MESA Nomadic Masters – BLAST Premier Азийн бүсийн LAN тэмцээнд өрсөлдөх нь.
D13 багийн бүрэлдэхүүн
- yAmi Оюунбилэгийн Ялалт
- h4wk
- Annihilation Нямдоржийн Түвшинтөгс
- rate Болдбаатарын Тэнгис
- shinobi Батзоригийн Тэлмэн
The Shine багийн бүрэлдэхүүн
- Clouden Жаргалын Гэрэлт-Од
- Senzu Азбаярын Мөнхболд
- Chro Энхбатын Анар
- ROUX Золбаярын Ундрахбаяр
- Mzinho Батболдын Аюуш
Team NKT бүрэлдэхүүн
- impression Anthony Lim Ying Jun
- XigN Lee Hyon-pyo
- Kntz Krit Chaiprasit
- Dobu Батболдын Ган-Эрдэнэ
- Cool4st Батбаатарын Содбилэг
- MYM Piyangoon Kitisin
BLAST Premier цувралын 2022 оны тоглолтууд $2,275,000 шагналын сантай, жилийн туршид дэлхийн 100 гаруй орнуудын багууд өрсөлдөх боломжтой.
Цуврал тэмцээн нь ХАВАР, НАМАР гэсэн улиралд хуваагдаж, улирал бүрийн SHOWDOWN тэмцээнд 8 бүсээс шилдэг 8 баг, Group Stage-ээс шалгарсан 8 багтай хамт төгсгөлийн шатанд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө.
BLAST Premier Хаврын шалгаруулалтыг доорхи 8 бүсэд хийсэн.
- Firesports Latin Power (Өмнөд Америк): 3.11-13
- RTP Arena Cup (Iberia буюу Европ тивийн баруун өмнөд бүс): 3.18-20
- TWR Eastern European Masters (Зүүн Европ): 3.18-20
- Pelaajat Nordic Masters (Скандинавын орнууд): 3.18-20
- MESA Nomadic Masters (Зүүн Өмнөд Ази): 3.21-23 (online); 3.26-нд (LAN) тэмцээнийг Монгол улсын Улаанбаатар хотод зохионо.
- WePlay CIS Masters (ТТУХ): 3.25-27
- FantasyExpo EU Champions (Баруун Европ): 3.25-27
- Ace North American Masters (Хойд Америк): 3.28-30
Эх сурвалж: MESA, Liquipedia, HLTV