Ням, 10 сар 24, 2021
top banner

Их Британид бага насны хүүхдүүдийн дунд испортын тэмцээн зохиож байна

Их Британиас гаралтай ашгийн бус хөтөлбөр болох Digital Schoolhouse-ийн багийнхан Nintendo UK, Outright Games-тай хамтран бага насны хүүхдүүдийн дунд испортын тэмцээн зохион байгуулах болсоноо зарлав.

Тэмцээнүүд 8-аас 11 насны хүүхдүүдийн дунд зохиогдох бөгөөд Nintendo дээр Mario Kart 8 Deluxe тоглоомоор явагдах аж. Мэдээж хүүхдүүдийн дунд, тоглоомын тэмцээн хэдий ч Digital House-ийнхан уг тэмцээнийг испортын тэмцээн хэмээн зарлаж байгаа.

Мөн тэмцээн зөвхөн испорт гэдэг төрлөөр явагдах бус дагалдан математик, дизайн, технологи, Англи хэл зэрэг сургалтуудаар баяжигдах аж. Үүнийг зохион байгуулагчид төрөл бүрийн талаас ирээдүйн карьерынх нь эхлэл болгох зорилготой хэмээн тодорхойлсон байна.

Цаашлаад энэ нь заавал хүүхдүүдийг испортын тамирчин болгох гэсэнтэй холбоотой биш юм. Өөрсдийн дуртай, хөгжилтэй зүйлсээр тэмцээн байдлаар өрсөлдөх нь хүүхдийн тархийг сэргээх, ажиллуулах, шинэ байдлаар ажилуулах зэрэгт чухал нөлөөтэй. Биднийг бага ангид байхад спортын олон төрлөөр тэмцээн зохиож түүгээр нь бид тамирчин болохгүй ч үр бүтээлтэйгээр өрсөлддөг байсан билээ. Тэгэхээр энэхүү тэмцээн ч бас тийм учиртай юм.

Энэ талаар Digital House төслийн ахлагч ярихдаа:

“Бид испортын тэмцээнийг анх удаагаа ерөнхий боловсролын сургуульд уламжлал болгон нэвтрүүлэх болсондоо баяртай байна. Энэ бүхэн бага насны хүүхдүүдэд бусад зүйлстэй адилхан олон зүйлсийг зааж, шударга өрсөлдөөн, соёл, боловсрол гээд олон талаар нөлөөлж чадна гэж бодож байна” хэмээжээ.

Мөн төслийн багийнхан анх удаа ийм бага насны сурагчид хичээлийн танхимдаа дэлхийн испорттой танилцана гэдэгт итгэж чадахгүй байгаага илэрхийлжээ.

Их Британи улсын хувьд дэлхийн испортын талбарт багууд талаасаа тийм хүчтэй гүрэн биш. Аль ч төрөл дээр Их Британийн багууд илт илүүрхсэн зүйлийг бид харж байгаагүй. Гэвч испортын холбоо, испортын байгууллагууд нь дандаа суурь руу нь чиглэсэн үйл ажиллагааг явуулж, ахлах сургуулийн лиг, оюутны лиг, цаашлаад энэ мэт бага ангийн сурагчдын тэмцээнийг хүртэл явуулж олон жилийн дараах үр өгөөжийг хүлээж байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img