Лхагва, 10 сар 5, 2022
Бусад

    Nigma баг Абу Даби хот руу нүүлээ

    DOTA2-ийн дэлхийн топ багуудын нэг Nigma өөрсдийн байршлаа Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби хот руу шилжүүллээ. Багийн оффис болон бэлтгэлийн байр нь Абу Даби хотод байрлах бөгөөд тамирчид тус хотын Yas арлаас тоглолтуудаа хийх ажээ.

    Уг шийдвэр нь Nigma баг Абу Даби хоттой буюу AD Gaming-тэй 5 жилийн хугацаатай гэрээн байгуулсантай холбоотой. Мөн багийн бүрэлдэхүүнд багтаж буй хэд хэдэн тамирчид MENA бүс буюу Middle East and North Africa бүсээс гаралтай гэдэгтэй холбоотой юм. Үүнд Miracle Иорданаас, gh нь Ливанаас гаралтай зэрэг багтана. Nigma-ийн хувьд анх 5jungs нэртэйгээр байгуулагдаж Team Liquid-ийн нэр дор удаан хугацаанд тоглосны эцэст TI7 тэмцээнд аваргалсан билээ. Харин эцэст нь тэд Nigma нэрийн дор тоглох болсон юм.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу