Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн New England Patroits баг esport-ийн албан ёсны тэмцээн зохион байгуулагчаар EEG буюу Esports Entertainment Group-тай гэрээ байгууллаа. Үүний зэрэгцээ нэг эзэмшлийн өөр нэгэн спортын клуб буюу хөлбөмбөгийн (soccer) баг New England Revolutions-тэй мөн EEG гэрээ байгуулсан байна.
Малта улсад төв оффистой EEG-ийн хувьд New England Patroits болон New England Revolution багуудтай esport-ийн тэмцээн зохион байгуулалт, түүний брэндинг, тоглогчид, esport-ийн лигүүдийг нь олон нийтэд сурталчлах зэрэг цар хүрээгээр гэрээ байгуулжээ.
EEG энэ оны эхэнд 5.5 сая доллараар Esports Gaming League-ийг нэгтгэж буйгаа зарласан. Мөн тэд Philadelphia Eagles болон Philadelphia Union зэрэг Америкийн уламжлалт спортын багуудтай гэрээлээд байсан билээ.